Чухал янаг болох гэж зүдэрч явсан надад Чулуунаа дарга том тус хүргэж билээ.

Би далаад оны эхээр гутлын үйлдвэрт мастер хийж байхдаа хотын намын хорооны нэг том даргыг муухан зүс таньдаг байлаа. Сүүлдээ түүнтэй дотно танилцаад зогсохгүй бүр өвөр түрийндээ орж нэг хэсэгтээ л янаг амрагийн цэнгэлд умбаж билээ. Надаас долоо найман насаар ах тэр дарга манай үйлдвэрийн ажил төрлийг хариуцдаг, төлөвлөгөө норм хэрхэн биелж байгааг дээш нь тайлагнадаг хүн байсан юм. Тийм учраас манай үйлдвэр дээр долоо хоногт нэг удаа ирж яриа таниулга хийдэг байлаа. Бас заримдаа үйлдвэрийн ажилчидтай биечлэн уулзаж санал сэтгэгдэлийг нь сонирхоно. Нэг удаа түүнийг үйлдвэр дээр ирэхэд нь би цех тасгийнхаа ажил төрлийн тухай танилцуулсанд тэрбээр ихэд олзуурхан “Чи хө, над дээр нэг яваад оч. Ямар тус дэм хэрэгтэй байгаагаа тэмдэглээд очоорой. Би тэр даруйд нь арга хэмжээ авч өгье” гэж билээ.

Тэр үед би түүнийг намайг сонирхсондоо ингэж хэлж байна гэдгийг мэдээгүй. Цех тасгийг маань дэмжиж, төлөвлөгөө норм хэрхэн давуулан биелүүлэх тал дээр энхрий хайрт намын хүний үүднээс туслах гэж байна л гэж бодсон. Тэгээд би хоёр хоногийн дараа тасаг цехийнхээ талаар хэд хэдэн төлөвлөгөө боловсруулаад нэг л их ажил төрөл, бичиг баримт болсон хүн явж очлоо. Тэр миний бичсэн төлөвлөгөө, санал сэтгэгдэлийг хальт мөлт эргүүлж тойруулж үзсэнээ “Уг нь их зөв юм сэдсэн байна. Ялангуяа энэ “Сэхээтний нөхөрлөл” гэдэг чинь их зөв зүйтэй юм байна. Үүнийг би зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ жаахан түүхий байна шүү. Харин үүнийг гүйцэд боловсруулахын тулд өөр бусад хүмүүстэй уулзаж, санал бодпоо солилцсон нь дээр байх. Яг чинийх шиг “Сэхээтний нөхөрлөл” энэ тэр гэсэн юм байгуулах гэсэн ноос, нэхмэлийн үйлдвэрийн хэсэг нөхөд надад бас хандсан. Маргааш хагас сайн өдөр. Тэдэнтэй би маргааш Сонгины амралтанд уулзах юм. Чи ерөөсөө маргааш тийшээ яваад оч. Та нарын үүрэг, амлалтанд сурч боловсрох, сунаж ажиллахаас гадна чөлөөт цагаараа наргиж цэнгэх, наадаж зугаалах энэ тэр гэсэн юм байдаг биз дээ. Тэнд очоод би чамайг сэхээтэний нөхөрлөлийнхөнтэй холбож өгье” гэлээ. Энэ бол маш зөв санаа байсан юм. Аргагүй л туршлага солилцоно гээч нь энэ байлаа. Намайг өрөөнөөс нь гарахаар үүд рүү эргэхэд мөнөөх дарга хоолойгоо засч бүдэг ханиалгаснаа “Чи Сонгины амралтанд очоод нэг их нэрэлхэж зэнзийрхээд байх хэрэггүй. Миний бодоход чи жижиг чулуугаар том чулуу хагалах гэж бодсон хүн шиг байна. Ухаантайхан толгой бүрийн л бодох зүйл” гэхэд нь би “Тиймээ тийм. Уг нь би таныг арай өөр газар урьж энэ асуудлыг ярих байж л дээ” гээд яагаад ч юм бэ хэлж орхиж билээ.

Ийм үг хэлсэнээ би одоо хуртэл гайхаад байдаг юм. Амьхандаа тэр том даргын хөлд лавхан сууж ажлаа бүтээхийн тулд л ийм үг хэлчихсэн болов уу. Гэхдээ энэ үгийг би түүнтэй өвөр түрийндээ орох утгаар хэлээгүй юм. Ер нь тухайн үед аливаа нэг арын хаалгатай, эрх мэдэлтэй хүнээр ажлаа бүтээлгэхийн тулд ресторанд оруулж хооллодог, эсвэл ганц хоёр шил архи хармаа руу нь сэмхэн гулсуулдаг байсан юм. Миний толгойд тухайн үед иймэрхүү л бодол орж ирсэн байх. Социализмын үеийн авилгал, хээл хахууль ийм л жижигхэн юман дээр тогтдог байсан юм шүү дээ. Харин өнөөдөр бол авилгал гээч нь олон арван сая төгрөгөн дээр тогтдог болж. Гэхдээ социализмын үед дээд дарга нарын хооронд олон зуун мянган төгрөгийн том яриа өрнөдөг байсаныг үгүйсгэх аргагүй. Миний дээрхи үгийг сонсоод мөнөөх дарга “Чи ёстой ухаантай бүсгүй байна. Сэтгэж чадвал зэтгэж гарахгүй ус гэж үгүй. Харин чиний яриад байгаа арай өөр газар гэдэг чинь ямар газар юм бэ” гэж асуухаар нь би “Яагаав, таны хэлээд байгаа Сонгины амралт л байхгүй юу. Тэнд би таныг дайлах гэсэн юм л даа” гэж хэлээд түүний зөрүүлж хэлэх үгийг сонсолгүй тэр чигтээ гарч одож билээ. Амьхандаа түүнийг сайхан хооллоод, ганц хоёр зуун грамм архиар дайлах хэмжээний авилгал, арын хаалгаа би түүнд ойлгуулчихлаа гэж бодсон юм. Ер нь ч тухайн үед зарим нэг хурган дарга нартай иймэрхүү маягаар л ойлголцдог байлаа.

Маргааш нь би түүний албаны тэргэнд суугаад Сонгины амралтыг зорин давхиж билээ. Арын суудалд зэрэгцэн суусан дарга бид хоёрыг жолооч залуу өмнөх бяцхан толиндоо сэм сэмхэн ажиглаж явлаа. Тэр даргыг би Чулуунаа гэж дууддаг байсан юм. Чулуунаа дарга займчин хөдөлж суудлаа засах далимандаа миний өвдгөн дээрээ тавьсан гарыг шууд л атгаад авсан. Энэхэн агшинд би мань даргыг нэлээд хүүхэмсэг, бас тэгээд намайг эдэлж хэрэглэх сонирхол агуулжээ гэдгийг ойлгосон. Гэвч ажлаа бүтээж л чадаж байвал би юунаас нь татгалзах билээ дээ. Тухайн үед надад ямар нөхөр сүүдэр гэж байсан биш. Тиймээс би гараа татаж авалгүйгээр өөдөөс нь үл мэдэгхэн инээмсэглэж билээ. За ингээд ямар ч байсан загас наадуулах нь ойлгомжтой болж хувирч байгаа юм. Биднийг амралтын газарт ирэхэд тусгай люкс өрөө бэлэн зэхээний хүлээж байлаа/ Санасаныг бодоход Чулуунаа дарга тухайн үед их нэр хүндтэй, хашиж байсан албан тушаал нь ч томд тооцогддог, ямартай л бүхэл бүтэн үйлдвэрийн даргаас ч илуү эрх мэдэлтэй, тэднийг захирдаг хүн байсан юм. Тиймзэс түүнд зориулагдсан бэлэн зэхээний люкс өрөө байхаас ч яахав, Гэтэл би түүнийг ресторанд хооллоод, ганц хоёр зуун грамм архи авч өгөх хэмжэзний өчүүхэн зүйл бодож байдаг. Гэхдээ миний хөөрхөн царай, өндөр гоолиг биеийг юун ресторан, архи, амралтын газар, люкс өрөөтэй зүйрлэх билээ дээ. Үүнийг ч Чулуунаа дарга аль эрт олоод харчихсан юм билээ.

Тухайн үед Сонгины амралтанд энд тэндхийн том дарга нар өдөр шөнийн алинд ч давхиж очоод ажил төрлөө ч амжуулдаг, авгай хүүхэн ч эргүүлдэг байсаныг тус амралтын итгэмжит үйлчлэгч нар арван хуруу шигээ мэддэг байж. Хотоос бэлэн зэхээний хүүхэнгүй ирсэн зарим дарга нар амралтын даргад хандаж “Сэтгэл нийлээд шөнийг өнгөрөөчих бүсгүй байна уу” гэж асуудаг байсан гэдэг. Тиймээс амралтын дарга аль л царайлаг, цаанаа татлаа түлхээгүй охид бүсгүйчүүдийг итгэмжит үйлчлэгчээр ‘ авдаг байсан юм билээ. Нэг удаа Сонгины амралтын наахан талд байдаг Биокомбинатын венгерүүдэд биеэ үнэлдэг байсан Туул гэдэг царайлаг бүсгүйг итгэмжит үйлчлэгчээр авсан биш эргээд хөнтрүүлэх шахсан гэж байгаа. Учир нь венгерүүдээс үнэтэй цайтай эд зүйл, их хэмжээний мөнгө төгрөг аваад сурчихсан “Задгай” Туул хэмээх янхан бүсгүй коммунист хурган дарга нараас маш их юм шаардаж, тэр ч байтугай Барууны аль нэг оронд дээд сургуульд явуулж өг гэж тулгаад, эцэст нь бүтэхгүй болохоор нь амралтын газрын хамаг булхайг дээш нь мэдэгдэнэ гэж сүрдүүлээд золтой л хөмрөөд хаячихаагүй гэдэг. Харин би бол хэзээ ч ийм сэтгэл агуулж байсангүй.

Чулуунаа дарга люкс өрөөнд ормогцоо хаалгаа дотроос нь түгжиж аваад шууд л намайг тэврээд авсан. Бид хоёр машин дотор бүх зүйлийг ойлголцчихсон болохоор элдэв янзаар оршилдох шаардлага байсангүй. Тэр миний хувцасыг урж тасдах нь холгүй тайлж нүцгэлээд бэлэн зэхээний өргөн диван дээр эрх мэдэлтэй, бэл бэнчинтэй, урлагтай унхиатай хүн шиг л омог бардам дарж унасан. Түүний омоглон хар азарга миний байдсан гүү шиг эрх танхил умдагийг олж тэмтрүүтээ хангинатал янцгаах шиг болж билээ. Голын энтээх айлын нас гүйцсэн азарга үүрсэн янцгаахад голын тэртээх айлын байдсан гүү шээс алддаг гэсэн үг байдаг. Яг л үүн шиг миний жимбийж чивчирсэн эрхтэнд тэрхэн даруйдаа үл мэдэгхэн чийг унхиалаад ирж билээ. Нэг ёсондоо умдаг бие маань памбайн лугшиж, услаг шингэн дааварлах шиг болсон. Чулуунаа дарга санасаныг бодоход ихээхэн чалхтай эр байлаа. Дорд эрхтэн нь жижигхэн мэт боловч хад мэт хатуу, гал мэт халуун байлаа. Хавт Хасарын харвасан сум шиг түүний цэцэн жараахай миний жимбэгэр ягаан цээл рүү шумбан ороход би өөрийн эрхгүй “Ой, ай” гээд л явчихсан. Ингэж би хэдэнтээ цурхиран дуугараад турьхан нуруугаа туялзуулж, тонтгорхон бөгсөө савчуулан Чулуунаа даргын дороос зогсоо зайгүй займчихад мөнөөхөн цэнгэлтэй загасны адгуусан авир улам улмаар гаарч, миний асуух нурууны уулзвараар нэвт хатган гарах гэсэн шиг ярган зүтгэж билээ. Аяа, юутай цэнгэлтэй, юутай жаргалтай агшин байж вэ, одоо бодоход. Чулуунаа дарга хэдийгээр хангалттай дур тавьсан ч миний залуу сайхан биеийг тэврээд сэтгэл нь ханаагүй бололтой над руу улам наалдаж бөгсөн доогуур гараа явуулаад “Сураад олддоггүй сувд, эрээд олддоггүй эрдэнэ” гэж хэлж билээ. Тэр үед яагаад ч юм бэ, миний нүдэнд шүүдрийн дусал мэт нулимс бөнжигнөж байсан юм. Гэхдээ энэ нулимс уйтгар гунигийн нулимс биш ухаажин цэнгэжсэний нулимс байсан тул би өчүүхэн сэтгэл гаргаж хуурайшиж хөөнгөтсөн уруулаа өмөлзүүлэн дарга эрийн хөх хуйхтай хацар, хөхрөнтөж омголтсон уруулыг тэмтчин озоход түүний суларч буусан дорд эрхтэн тэр даруйдаа амилаад ирж билээ.

Тиймээс би түүний чихэнд хошуугаа наагаад “Наадах чинь бар мэт догшин, нар мэт халуухан эд юмаа” гэж урам хайрлахад Чулуунаа дарга миний дээр дахиад л гараад ирсэн. “Би сайхан байж чадав уу. Таныг жаргааж чадав уу” гэхэд Чулуунаа дарга “Хэлээд яахав. Чи их хол явах хүүхэн байна. Миний эцсэн сэтгэл сэргэж, цуцсан булчин чангарах шиг боллоо’ гээд бөгсөн биеэ ягуу ягуухан хөдөлгөж тэр нь  надад нэн тааламжтай санагдаж билээ. Зүгээр нэг утга учиргуй балбаад байна гэдэг сайхан биш л дээ. Ямар ч хүнд “Цохионы урпаг” байх ёстой гэж ярьдаг хүн ч бий. Тэр ч байтугай энэхүү тааламжтай “ажлын” онол, шинжлэхүй ухааны үндсийг тодорхойлсон өч төчнөөн ном зохиол байдаг шүү дээ. Манайхан 1990 оноос эхлээд л иймэрхүү ном зохиолтой танилцаж, сексологич эмч Болдцэрэнгийн номыг амтархан уншиж эхэлсэн. Харин миний хувьд бол далаад оны сүүлчээс эхлээд л гадаадын эротик сэтгүүлтэй танилцаж, зөвхөн порно зураг харж сонирхох төдий биш тэнд өгүүлсэн элдэв янзын зөвлөмж болон янаг амрагийн явдлыг гарчиглах болсон юм. Гэхдээ үйлдвэрт мастер хийдэг жирийн нэг бүсгүй ийм боломжоор хангагдаж байсангүй. Үүнд нөгөө л эрх мэдэлтэй дарга нар нөлөөлж таарна шүү дээ. Тэд чинь өнгөн дээрээ пий пуу гэчихээд л цаагуураа элдэв юм, нууцаар сонирхож явдаг улс байлаа шүү дээ.

Дурсамжийг сийрүүлсэн Б.ОЙДОВ

ХОРИОТОЙ БҮС СОНИН

продвижение и раскрутка сайта бесплатнопродвижениепродвижениевзломать одноклассников скачатьайфон в чехлеjuegos de slots gratis y sin descargartop escort websitesOnline monopolyвзять займ онлайн на карту сбербанка срочнодам деньги в долг под расписку абакангора килиманджаро туры цена перелетакак оформить кредитную карточку в дельта банкепоездка африка сафариобразец заявления на получение займаbirthday party caricaturesюрист наследствоВаш дом, каталог товаровcaricatures celebritiesbanquet drawingдизайн в ванной комнате фотопокупка ссылок для раскрутки сайтов


Чухал янаг болох гэж зүдэрч явсан надад Чулуунаа дарга том тус хүргэж билээ.
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.