Тэр үнэхээр бурхны хүү юм

 

Хэзээ ч эвдэгдэмгүй санагдаж байсан гайхамшигтай амжилт Лионель Мессигийн нэр дээр харьяалагдах боллоо. Манай цагаар нямаас даваа гаригт шилжих шөнө болон Испанийн “Ла лиг”-ийн 15 дугаар тойргийн тоглолтод “Барселона” “Реал Бетис”- ийг 2:1-ээр буулган авснаар аргентин эр гайхамшигт амжилтын эзэн болсон юм. Месси энэхүү тоглолтын 16, 25 дахь минутад эсрэг багийн хаалгачийг гомдоосноор 2012 оны 85, 86 дахь гоолоо хийсэн. Ингэснээр Баруун Германы супер довтлогч Герд Мюллерийн 1972 онд хийсэн 85 гоолын дээд амжилтыг эвдэх нь тэр.

Мессид өнгөрсөн долоо хоногт Португалийн “Бенфика”-гийн эсрэг хийсэн тоглолтын үеэр энэхүү амжилтыг өөрийн болгох боломж байсан. Гэсэн ч өвдгөө бэртээснээр юун гоол оруулах манатай, тоглолтыг ч дуусгаж чадаагүй. Тиймээс түүний “Бетис”-ийн эсрэг талбайд гарах нь тун ч эргэлзээтэй байв. Харин дасгалжуулагч Тито Виланова “Аргентин шидтэн”-ээ үндсэн бүрэлдэхүүнд гаргаж, мань эр ч урмыг нь хугалсангүй. Тэр Андрее Иньестагийн тусламжтайгаар дубль хийсэн юм. Түүнд 40 жил оршин тогтносон дээд амжилтыг эвдэхэд ердөө 25 минут хангалттай байжээ.

Ингэснээр Месси 2012 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн алдрыг хүртэх 99.9 хувийн магадлалтай боллоо. Тэрбээр 2012 онд нийт 66 тоглолтод оролцохдоо Аргентиний шигшээ багийн төлөө 12, “Барса”-гийн төлөө 74 гоол хийгээд байна. Харин Мюллер 40 жилийн тэртээ Германы шигшээ багийн төлөө 13, “Бавари Мюнхен”-ийн төлөө 72 гоол хийж байжээ. “Барса” он гарахаас өмнө “Ла лиг”-ийн хүрээнд 16-нд “Атлетико Мадрид”-тай 22-нд “Реал Вальядолид”- той, Испанийн “Эзэн хааны цом”-ын тэмцээний хүрээнд 12-нд “Кордоба”- тай тоглоно. Тиймээс Мессид энэхүү амжилтаа улам ахиулах боломж бий.

Д.Нанжид /ӨДРИЙН ШУУДАН/

 раскруткасайтараскруткавзломать одноклассников программасумки для macbookcasino gratis de las vegasindependent dubai escortsOnline roulette tipsдам деньги в долг под расписку читаденьги в долг уфе под распискупоездка на озера натрон в танзаниикилиманджаро тур танзани¤восхождение на килиманджаро укрaltezza climbing limited отзывыYorkshire escortsАксессуары для ванной комнаты в стиле прованстурция туры цены 2015 все включеноonline translation jobs spanish to englishбиржа текстового контентапродвижение сайта методыв какой рыбе есть описторхоз


Тэр үнэхээр бурхны хүү юм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.