Орчин үеийн амьдралын хэв маяг харшил үүсэхэд хэр нөлөөлдөг вэ?
Харшлын өвчлөл хөгжилтэй орнуудад тасралтгүйгээр ихэсч байна. Энэхүү өсөлтийг “барууны” амьдралын хэв маягаас болж байна гэж ихэвчлэн тайлбарладаг боловч зарим эрдэмтэд хүрээлэн буй орчинд харшил үүсгэгчийн тоо ихэсч байгаатай холбон бас үздэг. Дээрх маргаантай таамаглалд хариулт болохуйц судалгаа сая Исландад хийгдсэн байна.
Арлын улс болох Исланд нь Европын өндөр хөгжилтэй орнуудын нэг яах аргагүй мөн юм. Тэнд гадны болон дотоод харшил үүсгэгчүүд хамгийн бага. Юу гэсэн үг вэ гэвэл, харшил өдөөгч нийтлэг шалтгаануудын нэг болох гэрийн тэжээвэр амьтдын тоогоор хамгийн бага гэдгээрээ Исланд Европдоо эхэнд бичигддэг байна. Мөн хачиг бараг байдаггүй. Маш цөөн модтой тул ургамлын болон модны тоосонцорууд тун бага. Бас агаарын бохирдол Европдоо хамгийн бага түвшинд байдаг. ISAAC олон улсын судалгаанд нийт 10-11 насны 946 Исланд хүүхэд хамрагдсан бөгөөд тэдний дундах харшлын өвчлөл Европын бусад орны адил насны хүүхдүүдийнхтэй адил байгаа нь “орчин үеийн амьдралын хэв маяг” харшил үүсгэх шалтгаануудын нэг яах аргагүй болж буйг батлан харуулж байна.
Хоол хүнсний харшлийг шийдвэрлэх альтернатив арга
12 сая Америкчууд ямар нэгэн төрлийн хоол, хүнсний харшилтайгаас 2,2 сая нь хүүхдүүд. Мөн үүнээс 3,3 сая нь газрын самарнаас харшилтай аж. Тун бага хэмжээний газрын самар агуулсан хоол хүнсийг идэхэд харшилын урвал үүсдэг. Тийм ч учраас худалдаалагдаж буй хоол хүнсний ихэнх бүтээгдэхүүний савалгаан дээр газрын самар агуулсан эсэхийг заавал бичээчтэй байдаг. Зарим агаарын тээврийн компанид гарч болох элдэв гэнэтийн хүндрэлээс сэргийлэн газрын самар агуулсан бүтээгдэхүүнийг менюгаасаа хүртэл хассан байна. Саяхан эрдэмтэд уг харшлын эсрэг шинэ төрлийн эмчилгээний аргыг туршиж үзсэн байна. Газрын самраас харшилтай 33 хүүхдийг 2 бүлэгт хуваан нэгэнд нь газрын самар маш өчүүхэн хэмжээгээр агуулсан хоол хүнс хэрэглүүлсэн бол нөгөөд нь газрын самар агуулагдаагүй хүнсийг хэрэглүүлсэн аж. 10-н сарын дараа 2 бүлгийн бүх хүүхдүүдэд адил хэмжээний газрын самрыг идүүлжээ. Б буюу газрын хэрэглээгүй хүүхдүүдэд нэг бүхэл тал (1,5) газрын самар идээд харшилын урвал ажиглагдсан бол “тэсвэржилт” үүсгэх зорилгоор маш бага хэмжээний газрын самар идэж байсан хүүхдүүд ямар ч харшлын урвал илрээгүй байна. Энэхүү судалгаа нь харшлыг эмчлэхэд тун бага хэмжээгээр “дасган тэсвэржүүлэх” аргыг хялбараар, элдэв нэмэлт эмчилгээгүйгээр хийх боломжтой байж болох найдварыг төрүүлж байна. Энэхүү тэсвэржилт түр зуурынх уу, насан туршын намдалт уу гэдгийг хэлэхэд одоохондоо эрт байна.
www.miss.mn