Авьяаслаг залуухан, дур булаам дуучдын нэг бол яах аргагүй Тейлор Свифт. Поп-каунтри чиглэлээр хайрын дууг уянгалуулан дуулдаг өндөр, гуалиг бүсгүй маань хайр дурлалын тал дээр тийм ч тогтвортой биш нэгэн.
Анх “Жонас Бротерс” хамтлагийн Жоётой үерхэж байсан бол түүний дараа “Харуй бүрий” кинонд Жейкобын дүрийг бүтээсэн Тейлор Лотнертой үерхэж байсан ч харилцаагаа удалгүй тасалсан юм. Үүнийхээ дараа жүжигчин Жейк Жилленхолтой гурван сар орчим найзалсан ч насны зөрүүний улмаас салахад хүрсэн гэдэг. Харин түүний дараагаар Конор Кеннедитэй 2 сар үерхээд салсан бол одоо тэрбээр “One direction” хамтлагийн Харри Стайлестэй үерхэж байгаа юм. Түүний энэ үерхэл нь хэр удаан үргэлжлэх бол гэсэн асуултанд түүний фенүүд ихээхэн анхаарал хандуулж байгаа.
Б.Бат
www.Unen.mn