12-р сарын 9-ний өдөр Канадын Торонто хотын Норт-Йорк район дахь IKEA дэлгүүрийн автомашины зогсоолд пальто өмсөж, памперс зүүсэн бяцхан сармагчин ийш тийш харан чангаар хашгирч, хүмүүсийг гайхшруулжээ.
Долоон сартай макака-резус хэмээх Дарвин нэртэй бяцхан сармагчинг /муурнаас ч бараг жаахан биетэй/ эзэн нь машиндаа түгжээд яваад ирэх хооронд машинаас гаран эзнээ хайн ийнхүү орилсон байна.
Бяцхан сармагчинг харсан хүмүүс тэр их айсан байдалтай байсан. Бас их өрөвдөлтэй харагдаж байсан гэж ярьжээ. Цагдаа нар эзнийг нь олж уулзсан гэлээ ч сармагчингууд нь херпес, В гепатит зэрэг вирусын дамжуулагч болдог учир гэрт тэжээхийг хориглодог гэсэн зүй заалтаар эзнийг 240 доллараар торгон Дарвиныг Торонтогоос хойд зүгт 100 км-т оршдог амьтдын асрамжийн газарт шилжүүлсэн байна.
Дарвины эзэн эмэгтэй бяцхан сармагчин нь гэрт хамт амьдардаг бусад амьтадтай найрсаг харилцаатай байдгийг нь дурдаад Жако тотьтойгоо тоглож байгаа хөөрхөн бичлэгийг Youtube-д тавьсан нь байна.
WWW.MISS.MN