Линдсэй Лохан найман сар шоронд сууж магадгүй нь

Холливудын хамгийн дуулиант жүжигчин Линдсэй Лохан барьцаагаар суллах дүрэм зөрчсөнийхөө төлөө дахиад найман сар шоронд сууж магадгүй болсон байна. Лос-Анжелосын шүүх ингэж шийдвэрлэлээ гэж хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ энэ асуудлыг ирэх оны нэгдүгээр сарын 15-нд дахин сонсох юм байна.
2010 оны есдүгээр сард Лохан нэгэн эмэгтэйг хөдөлмөрийн чадвараа алдтал нь зодсон юм. Жүжигчин спорт загварын Maserati машинаар явж байгаад сагсанд хүүхдээ хийгээд барьж явсан асрагч эмэгтэйг зам хөндлөн гарч явахад нь мөргөсөн юм. Ослын үеэр сагстай хүүхэд зам дээр унасан ч хүүхэд азаар гэмтээгүй. Харин Нубия дель Кармен Преса гэдэг эмэгтэй өөрөө хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдсан юм. Лохан машинаа прокатнаас авсан, төлбөрөө төлөхийн тулд тодорхой хугацаа өгөөч хэмээн гуйсан гэнэ. Жүжигчнийг үүнийх нь төлөө шүүхээс хорьсон ч барьцаагаар суллаад байсан юм. Гэтэл тэрээр барьцаагаар суллагдсан байх үедээ дахин хууль зөрчсөн тул хоригдох аюулд ороод байгаа нь энэ.

Линдсэй Лохан ер нь дуулиан шуугианаас хол байж чаддаггүй жүжигчин. 2007 онд тэрээр хоёр ч удаа хэвийн бус явсныхаа төлөө  гурван жилийн тэнсэн харгалзах ял авч байсан бол 2011 онд хулгай хийснийхээ төлөө олон нитийн ажил хийх шийтгэл хүлээсэн юм.

Ц.Хас

Эх сурвалж: www.assa.mn

продвижение сайтапродвижениепродвижениевзлом почты бесплатно онлайнаквалоо ценаonline casino slot machinessex in hotel roomWilliam hill mobile bingoактуальность кредитования малого и среднего бизнесазаповедники нгоронгоровосхождение на килиманджаро сафари зтанзани¤ прививки altezza travelподать заявка на кредитную карту приватбанкамай¤ми тур стоимость путевкивизитки раскрутка сайтатуры в черногорию в августе 2015 ценымагазин посуды в москве недорогораскрутка сайта в гуглекак сделать интернет магазинпиар акция примервирус простого герпеса симптомы


Линдсэй Лохан найман сар шоронд сууж магадгүй нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.