Он солигдох мөчтэй уралдан, салбар бүрийн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ асуудал зарим хүнийг тун ч их бухимдуулж байгаа бололтой. Тухайлбал, гитарчин Өөжгий нэгэн телевизийн хөгжмийн нэвтрүүлгээр оны шилдэг дуучнаар “Киви” хамтлагийн ахлагч Ука, шилдэг хамтлагаар “Extacy”, “Mixx”-ийг нэрлэсэнд ихэд ундууцаж байгаа гэнэ.
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж, интернэт найзуудынхаа дунд оны шилдэг уран бүтээлчийн талаар санал асуулга ч явуулаад амжжээ. Өөжгийгийн цахим найзууд түүний хүссэнчлэн “Киви”-гийн Ука болон “25 дугаар суваг” телевизийн шоунаас төрөн гарсан хамтлагуудын нэрийг дэвшүүлэхгүй байгаа нь гитарчин залууд тун ч таалагдаж буй бололтой.
Эх сурвалж: “Өглөөний сонин”