Үзэн ядмаар…унаж дурламаар Гамлет

Тэр үхчихлээ… Үзэн ядав. Унаж тусан дурламаар санагдав. Дотоод зөрчилдөө шатаж  тэсэрлээ. Хөшиг хаагдлаа.  Гүйцээ. Шаналал дууслаа…  Улсын драмын эрдмийн театрийн тай­зан дээр бүтэн дөрвөн цаг шахуу жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамт  дотоод сэтгэлдээ шатаж шаналж, үзэн ядаж гэхдээ түүнийгээ тэвчиж бүүр  солиорч… эцэстээ эмтэрсэн зүрх сэтгэлтэйгээ  хамт  “үхэж” дууслаа. Амар амгалан залгалаа. Тиймээ, энэ бол Гамлет байлаа. Энэ бол У.Шекспир байлаа. Баярлалаа. Хөл толгой нь олдохоо байчихсан нийгэмд солиорсон мэт амьдарсаар өглөө орой өдөр шөнөгүй утсаа хангинуулж, замынхаа түгжээнд бухимдаж юунд ч юм яарсаар улстөржин яваа энэ амьдралд… тэсрэлт өгсөн…дотор бодлын түгжээг тайлсан…гайхамшигтай оройг бэлэглэсэнд баярлалаа. Эл жүж­гийн ерөнхий найруулагч  Н.Наранбаатар “Дэлхийн сонгодгийн оргил руу тугаа бариад дайрлаа. Тугаа оргилд нь зоож уу, бэлд нь хатгачихаж уу гэдэг нь үзэгчдийн тавих дүгнэлт” гэж нэгэнтээ хэлсэн байсан.

Та тугаа оргилд нь хатгажээ. Хатгах хатгахдаа ороолдож,  өрөөлдөж яваа нийгмийнхээ  яг зүрхэнд нь хатгажээ. Амьдраад байгаа атлаа үхчихсэн юм шиг, зүрх нь цохилоод байгаа хэрнээ зогсчихсон юм шиг, хувь тавилангийн бэлгийг хүлээж авахад бэлэн биш яваа өнөө үеийнхний тархинд нь тугаа хатгажээ. Та чаджээ…

Улсын драмын эрдмийн театрт “Гамлет”-ийг 33 жилийн дараа шинээр тавих нь гэсэн дуулиант мэдээлэл бараг хагас жил үргэлжилсэн дээ.  Жүжгийн найруулагч болон гол дүрүүдийг өрсөлдүүлж шалгаруулсныг бид мэднэ. Залуу найруулагч Н.Наранбаатарын төсөл шалгарч, Гамлетад тоглох эрхийг жүжигчин С.Болд-Эрдэнэ авсан юм. Шалгаруулалт шударга болжээ. Ялангуяа “С.Болд-Эрдэнэ Гамлетад тоглосон” гэдэг үг багадахаар байв. Тэр ерөөсөө тоглоогүй өөрөө тэр чигээрээ Гамлет болчихож. Мэргэжлийнхэн дүрдээ орно гэж ярьдаг байх л даа. Тэр үнэхээр  зүрх сэтгэл,  дотоод итгэл, оюун санаагаараа тэр чигээрээ Гамлетад хувирч С.Болд-Эрдэнэ байхаа больчихож. Өөрөө өөрөөсөө сугарч гараад өөр хүнийг бүтээж, өөр зуунд амьдарч,  өөр үзэл бодол хурц зөрчлийг харуулж, түүнээ үзэгчдэд шууд тулгаж тэр чадлаа. Тулгах бүү хэл бодол оюунд нэвчиж байв.  Улсын драмын театр хэдэн суудалтай юм бүү мэд тэнд байгсдыг харцаараа, хөдөлгөөнөөрөө, үг хэлээрээ  удирдаж хамтад нь санаа алдуулж, үзэн ядуулж, дурлуулж, солиоруулж  бүүр сүүлд нь “үхүүлж” дөнгөв. Үүнийг л чухам авъяас, үүнийг  л тоглолт … мэдэхгүй ээ эсвэл үүнийг  С.Болд-Эрдэнэ гэдэг байх…

Офелия….  Аймшигтай, хурц оюун ухаантай, өс санасан хүчирхэг атлаа сул дорой ч байж мэдэхээр эсвэл солиотой Гамлетийн хажууд эмзэг турьхан, энхрийхэн Офелия бол залуу жүжигчин А.Ганчимэг байлаа. Телевизийн олон ангит киногоор нь л мэдэх тэр бүсгүй сайн тоглосоон. Мэдээж түүнийг С.Болд-Эрдэнэтэй,   Гертруда У.Уранчимэг,  Клавдий П.Цэрэндагва нартай харьцуулах хэрэггүй. Гэхдээ л тэр 33 жилийн өмнөх Офелия Н.Сувдад гологдоогүй нь амжилт мөн. Тэртээх 1979 онд тоглосон монгол Гамлетийг үзээгүй болохоор харьцуулж чадах­гүй нь мэдээж боловч хаант төр, хайр сэтгэл, үзэн ядалтын золиос болж хагдарсан хонгорхон бүсгүйг зурж чадсанд баяр хүргэх ёстой гэж бодном. Ардын жүжигчин П.Цэрэн­дагва, гавьяат жүжигчин У.Уранчимэг, Б.Жаргалсайхан нарын тоглолт жүжиглэлтийн тухай энд дүгнэх нь илүүц. Тэд үзэгчдийн,  драмын театрийг зорин ирэгсдийн дунд хэдийнэ орон зайгаа эзэлж  хазайлгаж боломгүй нэр хүндээ дархалж бүтээсэн жүжигчид. Ийн уран бүтээлийн дарх хийхэд амьдралаа тэр чигээр нь зориулж, олон зүйлээ зольж, олж  амьдардаг гэдгийг одоо бүгд ойлгохтойгоо болсоон…

Нийгмийн аливаа өөрчлөлтийн өмнө Гамлетийг тавьдаг гэж үнэн болов уу. Зуун зууныг элээж өнгөрсөн амьдралаас хийсэн дүгнэлт бол үнэн байх ёстой. Бод л доо, 1605 онд энэ жүжиг  анх олны хүртээл болсон гэхээр дээрх дүгнэлт хоосонгүй байгаасай. Жирийн л байдаг амьдралд минь доргилт өгч, оюун санааны эрх чөлөөг амсуулсан, дотоод зөрчлөө тайлж хаяхад хүргэсэн сайхан оройг бэлэглэсэн Гамлетад, найруулагч Н.Наранбаатарт, С.Болд-Эрдэнэд бүх уран бүтээлчдэд суудлаасаа босч зогсоод чин сэтгэлээсээ алга ташин баяр хүргэлээ. Урсах нулимстай, цохилох зүрхтэй, урсах цустай, хурц зөрчилтэй, эрэл хайгуултай, ялагдлыг ялалт болгодог, ялалтыг ч ялагдал  болгож чаддаг “Орших уу, эс орших уу”…. Оршино. Орших оршихдоо өөрийгөө мэдэрч, үхэлд байнга бэлэн байж хувь тавилангийн бэлгийг цаг үед нь айхгүйгээр хүлээн авч чадахаар амьдарна. Энэ бол Гамлетийг үзсэн оюун санааны эрх чөлөө, бас ололт нь байлаа. Шил, шилээ даран ирэх өдрүүдийг жирийн бусаар амталж өнгөрүүлэх мэдрэмжийг төрүүлсэн  Улсын драмын эрдмийн театрт дахин баярлалаа.  Зүрх сэтгэлд баяр бахархал, аз жаргал цалгисан нижгэрхэн өдрүүд үргэлжилж байна даа…

Л.Мөнхбаясгалан /Зиндаа/

продвижениеdeeo.ruраскруткавзлом вконтакте программабампер на iphone 4sfree casino slots no downloads bonus roundsarabian escortsJackpotjoy mobile slotsденьги в долг срочно химкиденьги в долг под расписку нальчиктанзани¤ гид восхождение на килиманджарокредитная карта по почте заказать бинбанкденьги в долг гражданам снгальфа банк ростов на дону кредитная картаbanquets caricaturistмода италия интернет магазин харьковсковороды грильtranslate italian to englishкзот україниоформление фотовирусный коньюктивит у взрослых


Үзэн ядмаар…унаж дурламаар Гамлет
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex