Р.Бурмаа: Гадаадад байгаа хүмүүсийг хилийн цэргээс ирсэн мэдээллийн дагуу хасах ёстой

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьж, цаашлаад УИХ-аар анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байгаа. Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой зарим өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой зөрчлүүд одоо хэр нь бүрэн арилаагүй байна. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн үеэр энэ асуу­дал бас л яригдсан?
-Бид нэрсийн жагсаалттай холбоотой гарч буй зөрчлийг арилгахын тулд тодорхой хариуцах эзэнтэй болгож байна. Үүнийг Иргэний бүртгэлийн газар босоо тогтолцоогоороо хариуцна. Тэгэхээр бүртгэлийн газрын гаргасан нэрсийн жагсаалт интернэт болон тухайн хэсгийн хороон дээр ил тавигдана. Иргэн өөрөө очоод хаягийн тулгалт хийхдээ илүү хүн байвал, эсвэл бүртгэлтэй холбоотой буруу бичсэн мэдээлэл байвал бүртгэлийн байгууллагад энэ хүн манайд амьдардаггүй, алдаатай мэдээллийг засуулах гомдол гаргах боломжтой.

Үүний дагуу бүртгэлийн байгууллага нэрсийн жагсаалтыг цэгцлэх юм. Сонгууль болохоос арав хоногийн өмнө бүх нягтлах ажиллагаа дууссан байх ёстой. Түүний дараа нэрсийн жагсаалтад ямар ч хөдөлгөөн орохгүй бөгөөд иргэний бүртгэлийн цахим төхөөрөмжид нэрсийн жагсаалт эцсийн байдлаар суугаад тусгай кодоор хамгаалагдана. Мөн нэрсийн жагсаалт сонгуульд оролцож байгаа талуудад хяналттай байхын тулд тэдэнд иргэний хувийн нууцыг нь хасаад нэрсийн жагсаалтын мэдээллийг өгч байгаа. Тэгэхээр энэ нь намууд сонгогчдын нэрсэд давхардал байна уу гэдгийг хянах боломжтой болж байгаа юм.

Өмнө нь нууц гээд нэрсийн жагсаалтыг будилуулдаг байсан. Одоо бол хяналт тодорхой хэмжээгээр үр нөлөөгөө өгөх байх. Нөгөө талаас төрийн хэрэгт иргэдийг оролцуулах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагуудад сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс хяналт тавьж ажиглалт хийх эрхийг хуулиар олгож байгаа. Өмнөх сонгуулиар Филантропи төв гэж байгууллага нэрсийн жагсаалтыг тулгаад үзэхэд нэрсийн жагсаалтад бичигдсэн хүмүүсийн гуравны нэг нь л бодитой байна гэдгийг гаргаж байсан. Тэгэхээр энэ байгууллагуудын дүн мэдээг хуулиар хүлээн зөвшөөрч байна.

-Сонгуулийн хороодтой холбоотой асуудал бас байна. Тухайлбал, сая орон нутгийн сонгуулиар ирц хүрэхгүй гэдгийг мэдсэн юм шиг ажлаа зохион байгуулах, УБЕГ-аас гадаадад байгаа иргэдтэй хол­боотой зөвлөмж хүргүүлэхэд хүлээж авахгүй байх гэх мэтчилэн эргэлзээтэй зүйлүүд гарсан?
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд бол маш тодорхой заалт байгаа. Тухайн орон нутагт 180-аас дээш хоног амьдарч байгаа хүн сонгуульд орно гээд. Тэгэхээр гадаадад амьдарч байгаа хүмүүс сонгуульд оролцохгүй байх нь ээ дээ. Яагаад гэвэл хуульд заасан 180 хоног чинь болохгүй байна. Сонгуулийн өмнө тэр мэдээллийг авч болохгүй байсан юм. Учир нь хэн хэзээ яваад, хэдийд ирэх нь тодорхойгүй. Харин сонгуулийн дараа бол Хилийн цэргээс энэ мэдээллийг аваад нэрийн жагсаалтад хасалт хийгээд хувийг гаргах ёстой л доо. Би хэсгийн хороод яаж ажилласныг одоогоор мэдэхгүй байна.

Хууль боловсруулахдаа бол бид ингэж л бодож хийсэн юм. Яагаад гэвэл сонгуулиас өмнө гадаадад байгаа хүмүүсийг хасчихаар сонгуулийн урд өдөр ч юм уу, хэзээ ирж, явахыг мэдэх арга байхгүй, нэрийн жагсаалтаас хасах боломжгүй. Харин сонгууль болсны дараа тэр хүмүүсийг хасах боломжтой. Яагаад гэвэл хууль нь маш тодорхой. Иргэн 180 хоног тухайн орон нутагт амьдрах ёстой. Жишээлбэл, би тэр 180 хоног дотор хөдөөнөөс хот руу шилжиж болохгүй гэсэн үг. Бусад хуулиас ялгаатай нь энэ.

-Хуульд нэгэнт ингээд заачихсан юм бол тухайн хэсгийн болон сонгуулийн хороодын ойлголт өөр байсан юм биш үү?
-Тэгээд хуульд маш ойлгомжтойгоор ирцийн мэдээллийг хэсгийн хороо бус Иргэний бүртгэл хийнэ гээд заачихсан. Иргэний бүртгэл нь өөрөө сонгууль болсны дараа 180 хоногт тухайн орон нутагт амьдраагүй буюу гадаадад байгаа хүмүүсийн нэрсийг холбогдох Хилийн цэргээс аваад нэрийн жагсаалтаас хасаад дүнг нь гаргах ёстой л доо. Энэ бүхэн маш ойлгомжтой байхад тухай хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүс өөрсдийн үзэмжээр асуудалд хандсан байна лээ. Уг нь бол хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүс хууль биелүүлж тэнд ажиллаж байгаа шүү дээ.

-Өргөдлийн байнгын хороо гэдэг утгаараа тан дээр орон нутгийн сонгуультай холбоотой гомдол ирсэн үү?
-Сонгуулийн үр дүнтэй холбоотой гомдол одоогоор алга. Ер нь бол харьяаллынхаа дагуу шүүхэд очих ёстой. Манай байнгын хороо руу Сонгуулийн хуультай холбоотой асуудал ирвэл хүлээж авна.

Ж.ГАНЦЭЦЭГ

НИЙСЛЭЛ ТАЙМСпродвижение сайтаобучение по seoпродвижение сайтавзломать wifi парольсумка для macbook air 11kostenlos casino spielautomaten spielenesscort servicehttp://beste-onlinecasinos.comкредит в альянс банке без залогаденьги в кредит под залог недвижимости сбербанктур африку сафари из польшиденьги в долг на долгий сроккак подготовитьс¤ к восхождени¤ в горыдам деньги в долг улан удэgig caricaturist in new yorkиспания путевки 2015завод посуды спбванная ценаhow to make a halloween partyпривлечение посетителей на сайтожоги 2 3 степени


Р.Бурмаа: Гадаадад байгаа хүмүүсийг хилийн цэргээс ирсэн мэдээллийн дагуу хасах ёстой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex