Зул сарын хамгийн хамгийн рекордуудаас

Шинэ жилийн хамгийн хамгийн дээд амжилтыг тогтоосон сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Австралийн иргэн Дэвид Ричардсын гэр бүл зул сарын баярт зориулж гэрээ хамгийн олон гэрлээр чимснээр Гиннесийн амжилт тогтоогоод байна. Тэдний гэр бүл 331038 гэрлээр хаус болон цэцэрлэгээ чимсэн байна. Гурван хүүхдийн эцэг Дэвидийн ажил мэргэжил нь засал чимэглэлчин учраас гэрээ чимэхдээ тун гаргууд гэнэ.

Хамгийн үнэтэй чимэг зүүлтээр гангарсан зул сарын модыг 2002 онд Японы Цунамачи Мисуй Клубт засчээ. Энэ модыг 83 төрлийн үнэт эрдэнэсийн зүйлсээр чимсэн бөгөөд нийт өртөг нь 1.3 тэрбум иен буюу 16 сая ам.доллар болж байжээ.

Дэлхийн хамгийн том зул сарын модыг 2007 онд Бразилийн Рио Де Жанейро хотод засчээ. Энэ модны өндөр нь 85 метр байжээ.

Зул сарын гол бэлгэдэл болсон оймсыг Лондоны хүүхдийн нийгэмлэг 2007 онд хамгийн томоор хийж, рекорд тогтоожээ. Энэ оймсны урт нь 32.56 метр, өргөн нь 14.97 метр байсан юм.

Дэлхийн хамгийн том Сантаг 1996 оны зул сараар Сингапурын “Tanglin Mall” дэлгүүрийн хаалган дээр босгосон юм. Рекорд тогтоосон Сантагийн өндөр нь 15.6, өргөн нь 11 метр, 2.5 тонн жинтэй байжээ. Дэлгүүр рүү орохын тулд дөрвөн метр өндөр Сантагийн хөл доорхи хаалгаар орох хэрэгтэй болно.


Сантагийн хамгийн арвин цуглуулгатай хүн бол Канадын иргэн Жан Гай Лакуйр юм. Тэрээр 1988 оноос төрөл бүрийн Санта цуглуулж эхэлсэн бөгөөд одоо түүний цуглуулгад 25104 төрлийн Санта байгаа гэнэ. Үүнээс 2360 нь хүүхэлдэй, 2846 нь 33 орны ил захидал, шуудангийн маркны, 1312 нь бэлэг дурсгалын Санта байдаг аж.

Эрин Лавой хэмээх америк эмэгтэй хамгийн хурдан мод цавчигчаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Тэрээр 2008 оны зул сараар зул сарын модыг хэн хурдан цавчих вэ тэмцээнд ороод хоёр минутын дотор 27 мод огтолж дээд амжилт тогтоосон юм.

Хамгийн олон Санта нэг дор цугларсан тохиол 2007 оны арванхоёрдугаар сарын 9-нд болсон юм. Хойд Ирландын Дерри хотод 13 мянган Санта цугларснаар дэлхий дээд амжилт тогтоосон юм. Тэгвэл Христийн шашинтнуудын зул сарын баярын гол ёслолын нэг болох зул сарын магтууг 7514 хүн нэгэн зэрэг дуулж байв. Энэ явдал 2004 оны зул сараар АНУ-ын Өмнөд Каролинад болсон юм.

Б.Сэвжидмаа

Эх сурвалж: www.assa.mn

aracer.mobiaracerсайтвзлом вк онлайн бесплатноаквалоо ценаtragamonedas gratis sin registrarse ni descargar con bonosfemale escorts in dubaiCircus casinoзаявка на кредитную карту онлайнкредитка дельта банк украинаотдых в мае за границейпутешестви¤ в африкутанзани¤ экскурсиидельта банк взять кредитную картуgig sketchинтернет магазин посуда москватур в италию на двоиханализ сайта гуглюридические услуги защита прав потребителейяндекс анализ запросовизлучения мобильных телефонов


Зул сарын хамгийн хамгийн рекордуудаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.