Өөрийгөө бусдаас илүү жаргалтай гэж боддог 10 салбарынхныг Америкийн хүний нөөцийн алба тодруулжээ. Судалгаагаар төрөл бүрийн чиглэлээр ажилладаг 200 мянга гаруй хүнээс хамт олны уур амьсгал, удирдлагын харилцаа, тушаал дэвших боломж, Компанийн нэр хүнд, цалин зэрэгт хэр сэтгэл хангалуун байдгийг асуусан байна. Эдгээр үзүүлэлтээр өөрийгөө бусдаас илүү аз жаргалтай гэж биотехнологийн салбарын ажилтанууд үзжээ. Эрчимтэй хөгжиж буй энэ салбарынхны араас менежер, дунд сургуулийн багш нар орсон байна. Харин техникийн албаныхан, захиргааны ажилтнууд өөрсдийгөө жирийн ажилтан гэж боддог ч сэтгэл хангалуун байдгаараа удаалсан байна. Нягтлан бодогчид, худалдан авалт хариуцсан хүмүүс өөдрөг сэтгэлээр тэдний араас оржээ. Цалин өндөр биш ч арилжааны бус нийгмийн байгууллагын ажил эрхэлдэг хүмүүс эхний 10-т багтсан байна. Тэдний амьдралдаа сэтгэл хангалуун байдаг шалтгаан нь өдөр бүр хийсэн ажлынх нь тайланг шаарддаггүйтэй холбоотой гэнэ. Жаргалтай 10-ын жагсаалтыг өмгөөлөгч, хуулийн байгууллагын ажилтнууд сүүл мушгижээ. Эд материал, орлого талаас кь харвал энэ мэргэжил бусдаасаа илүү аз жаргалтай байхад шаардлагатай зүйл зөвхөн мөнгө биш гэдгийг харуулжбайна.