Хуучин оноо үдэж шинэ оноо угтахад цөөхөн хоног үлдлээ. Шинэ жил, шинэ жил… Хүн бүрийн сэтгэл догдолж гацуур модоо чимэглэж, гэрээ, ажлын байраа, хот орон нутгаа гоёж чимэглэх дуртай шүү дээ. Үргэлж шинийг эрэлхийлж, дандаа сайхныг сэтгэж байдаг ухаантай шүү дээ энэ хүмүүс чинь. Танд нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхэд шинэ жилтэй тохиолдуулан алдартай кинонуудад гардаг байшингуудыг зөвхөн амттанаар урласан байна. Байшингуудын их биеийг талхаар хийж, бусад амттанаар чимэглэжээ. “UP”, “Harry Potter”, “Godzilla”, “The Empire strikes back” зэрэг 12 кинонд гардаг байшинг урлаж, амттанаар урлагийн бүтээл хэрхэн туурвиж болохыг харуулжээ.