“Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ”

Үрсийнхээ инээхийг харж шулганахыг сонсож, үнсэлт, тэврэлтээр шагнахаар эцэг, эхчүүд гэр рүүгээ тэмүүлэх энэ цагт  “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-д бяцхан үрийнхээ дээсэн дээр дэнчигнэх амийг аврахын төлөө нэгэн гэр бүл итгэл тээн тэмцсээр. Бяцхан хүүгийн өрөөг чиглэн алхах зуурт өвчиндөө шаналан уйлах, давчдах бяцхан үрсийн дуу зүрх рүү зүү мэт хатгах нь зовиуртай.

Хүүгийн хэвтэж буй өрөөний үүд хүртэл алхахдаа, туслахаар ирж байж нулимс унаган бусдын сэтгэлийг хямрааж болохгүй хэмээн өөрөө өөртөө хэлж явлаа. Цонхийж цайсан ядрангуй царайтай атлаа өрөөг гэрэлтүүлэх мэт инээмсэглэсэн хүү угтав.

Тэр нэгэн өдөр ихэр хөвүүнтэй болсон залуу хос тэдэндээ Сайханбилэг, Сайнбилэг хэмээх ерөөлт нэрийг хайрлажээ. Гэвч жаргалант амьдралыг бараан  үүл төдөлгүй нөмрөн авна гэж тэд санаагүй. Байгаль дэлхийд гамшигт үзэгдэл хэмээх давашгүй хүчин байдаг шиг хүний амьдралд өвчин хэмээх хэлж ирдэггүй зовлон бий. Ихрийн өрөөсөн М.Сайханбилэг төрөөд дөнгөж долоо хоноод шарлаж,  14 хоногтойгоос өтгөн нь цагаан өнгөтэй гарах болжээ. Хорвоод мэндлээд ердөө сар шахам болсон хүүг эмч нар цөсний төрөлхийн битүүрэлтэй хэмээн оношилсон байна. Оны эхэнд эмч нар түүний бөглөрсөн цөсийг нь авч, элгийг нь гэдэстэй нь холбох мэс ажилбар хийжээ. Эдгэчихлээ хэмээн эцэг эх нь хагартлаа баярласан. Өнгөрсөн хугацаанд хүү холангит болон ханиадны улмаас дөрвөн ч удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Энэ оны арваннэгдүгээр сард ээж, хүү хоёр дахин эмнэлэгт хэвтэхдээ Эрдэнэт хотын төрөлх гэртээ бус  Улаанбаатар хотын төв эмнэлэгт яаралтай шилжихээс өөр аргагүй болж.  Шулуун гэдсээрээ нэг өдрийн дотор есөн удаа цус алдсан хүүг “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-д шөнөдөө хүргэж, цус тогтоох арга хэмжээ авчээ. Тав хоног цус алдалгүй өнжсөнд баярласан эцэг, эх хүүгээ элэгний церёзтой болж, венийн судсууд нь өргөссөн байхыг удалгүй олж мэдэв.

Нэг насны төрсөн өдрөөрөө М.Сайханбилэг хүү гэртээ халуун ам бүлээрээ бялуу зүсэж, төрсөн өдрийн дуу дуулж чадаагүй. Харин эмнэлгийн орон дээр эцэг, эх, эгч, энэ биеийнхээ нөгөө тал Сайнбилэгийнхээ төлөө үхэл амьдралтай тэмцэж байжээ. Эмч нар өнгөрсөн сарын 29-нд хийсэн хагалгаагаар хүүгийн ходоодыг нээж, өргөссөн судсуудыг хананд нь бэхэлж, дөрвөн том судсыг нь боосон байна. Түүнчлэн цус төлжүүлж, элгэнд туслах үүрэгтэй дэлүү нь ачааллаа даахаа байн өөхөлж, аавынх нь гарын алганы дайтай томорсон байсан учир мөн л авахаас өөр аргагүйджээ.  Хорвоогийн нарыг үзээд жил ч болоогүй Сайханбилэг хоёр ч удаа хүүхэд байтугай том хүн ч даахааргүй хүнд мэс засалд ороод давсан байна.

Хагалгаа амжилттай болсон ч мэс ажилбарын дараах эрчимт эмчилгээний хоёр долоо хоногийн хугацаанд хүү дахин хоёр ч удаа цус алджээ. Эмч нар дээрх хагалгааг төгс хагалгаа биш амь торгоох төдий. Гаднын эмнэлэгт очиж элэг шилжүүлэхээс нааш авралгүй гэжээ. Сайханбилэгийн цус алдалт өмнө нь дөрөв, тав хоногийн зайтай байдаг байсан бол одоо давтамж нь ойртож, хоёр хоног болжээ. Элэг нь хатуурч, зүрх нь томорч байгаагаас үзэхэд бусад эрхтэнд ч  нөлөөлж байна гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан байна.

Хүүгийн биеийн байдалтай танилцахаар эмнэлэг дээр очсон энэ өдөр ч хүү цус алдаж сульдсан, халуунтай байлаа. Халуун нь буухгүй аваас унтуулах тариа хийн, хүчээр буулгана гэж эмч нь хэлж байна лээ. Хүүг сэрүүн байхад тариа хийх ямар ч боломжгүй. Учир нь судас нь хагарч, бүх хэсгээрээ уян зүү орохооргүй бүдүүрчээ.  Харин ихрийн өрөөсөн Сайнбилэг хүү Эрдэнэтэд эмээ дээрээ үлдсэн ч Сайханбилэгийг Улаанбаатарт цус алдахад уйлагнан тавгүйтэж, халуурахад нь даган хямардаг гэнэ. Тэд ихэр. Хамтдаа байхыг ямар их хүсэж байгаа бол. Сайханбилэгийн таван настай жаахан эгч нь хүртэл миний дүүг эдгээж өгөөч хэмээн байсхийгээд л бурхны өмнө залбираад суучихдаг гэнэ лээ. Халуун ам бүлээрээ тэмдэглэлт ой, баяр наадам тэмдэглэж үзээгүй тэдэнд гэр бүлийн зураг авахуулах боломж өдийг хүртэл олдоогүй байна.

Хүү нь цус алдан хүндрэх үед ээж нь тэсэлгүй уйлжээ. Гэтэл амьдрахын төлөө бяцхан биедээ баймгүй тэвчээр гаргаж буй Сайханбилэгийн нулимстай нүд инээмсэглэлээр солигдсон гэдэг. Хүүгийн ээж А.Ундрал “ Хүү минь яг л “Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ” гэж хэлж байгаа мэт өөдөөс инээсэн. Би ч хүү рүүгээ инээсэн. Миний хүүд амьдрах хүсэл тэмүүлэл ингэж их ундарч байхад би бууж өгч болохгүй гэж бодсон” гэв.

Гэрэл зураг: Эх хүүхдийн эрүүл мэндийн төв 2012.12.19.19.30 цаг

Хүү цус алдах тоолондоо 300-400 грамм орчим буюу биеийн нийт цусныхаа 70 хувийг алдаж байна. Цусны хэмжээ өөрөө нөхөгдөх ямар ч боломжгүй учир алдсан цусыг сэлбэж байгаа. Гэвч хүний цусаар өөрийн цус хийнэ гэдэг сайн биш. Байнга сэлбэснээс үүдэн хүүгийн цусны бүлэгнэл муудаж, цус алдах нь амархан болж, тогтоон барихад бүр хэцүү болж байгааг эмч нар ярьж байна. Жирийн хүн хуруугаа исгэхэд төд удалгүй цус бүлэгнэж өөрөө тогтдог. Гэтэл хүүгийнх тэгж бүлэгнэх чанараа алдаж байна. Уурлаж, уцаарлан тайван биш болохын төдийд шууд цус алддаг . Цус тогтоох эмчилгээг хуучин 12 цагаар хийлгэдэг байсан бол одоо найман цаг болж богиноссон. 6-7 төрлийн тариа, дуслыг 24 цагаар хийлгэж, дөрвөн төрлийн эм ууж байна гэхээр энэ хүүхэд эмээр хооллож байгаагаас өөрцгүй.  Өдөрт 4-5 живх дүүртэл цустай ялгадас гаргадаг. Зарим үед судас, шөрмөс нь хүртэл цус ялгадастай нь холилдоод гараад ирчихсэн байдаг гэнэ. Цус их алдахаар ийм зүйл тохиолддошийг эмч нар тайлбарлаж байна. Ээж нь хүүгийнхээ живхийг солих тоолондоо цустай битгий гараасай гэж залбирна.  Цус алдаж байгаа хойно нүд нь сүүмийж, царай нь цонхийж жин ихээр алддаг байна. Хүү ганцхан шулуун гэдсээр бус цусаар бөөлжиж нэг, хоёр хоногийн турш тасралтгүй цус алддаг болчихоод байгааг ээж нь нулимс дуслуулан ярьж сууна.

Сайханбилэг хүү сүүлийн хагалгаандаа ороод 20 гаруй хонож байна. Аавындаа амьдардаг, 20 гаруй насны залуу гэр бүлд хүүгээ  гадаадад яаралтай явж, эмчлүүл гэх эмч нарын үг дааж, давшгүй ачаа мэт сонсогдсон ч тэд бууж өгөхийг хүсээгүй. Мөнгө олох бүхий л аргыг сүвэгчлэн яаравчилж байна. Хүүгийн амь нас цаг, минутаар хэмжигдсээр…

Хүүгийн амь хадан хавцлын ирмэгт тулсан энэ үед Солонгосын “Анам” эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Монголд ирээд буцсан билээ. Магадгүй энэ нь хүүд ус уух хувь байгааг харуулж буйн дохио ч байж мэдэх. Гаднын орнуудад 200-300 мянган ам.долларын өртөгтэй хийдэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг “Анам” эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй үнээр буюу 100 сая вонноор хийж өгье гэжээ. Элэгний өвчин газар авсан өнөө үед баргийн хүнд олдох боломж энэ биш. Тэр ердөө л нэг настай.  Ингээд хорвоогоос явчихбал хэчнээн харамсалтай вэ. Тиймээс харийнхан ч туслах гэж байна. Одоо эх орон элэг нэгт ард түмэн нь тусламжийн гараа яаралтай сунгах л үлдлээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн М.Сайханбилэг, С.Дэмбэрэл тэргүүтэй хүмүүс тусламж үзүүлсэн ч өнөөх хагалгааны зардал болох 150 сая төгрөг хол байгаа аж.

Хүүгийн ээжтэй ярилцах зуур эмээ нь  хүүгийн хэвтэж буй өрөөгөөр орж гаран утсаар ярих агаад “Танил хүмүүстээ ч хамаагүй хэлээд цөөхөн хэдэн төгрөг ч болтугай олж өгөөч”  хэмээн хүмүүсээс гуйж байлаа. Сайханбилэгийн эмээ Ч. Ариунаа шинэ Засгийн газрын утас 1111 дугаар луу хүртэл залгаж хүүг минь авраач гэж гуйж байхыг сонсов.  “Анам” эмнэлэгийн хувьд хүүд урилга явуулчихсан байгаа аж. Гэвч эмчилгээний зардал 150 сая төгрөгийн дор хаяж 70 хувь бүрдэхээс нааш Солонгосын тал виз олгохгүй болохыг хүмүүс хэлж байна.

Хоёр том хагалгааныхаа дараа инээгэээд босоод ирсэн Сайханбилэг хүү энэ удаад Солонгос улсад элгээ солиулаад ирвэл энэ биенийхээ нөгөө тал Сайнбилэгтэйгээ хамт сахилгагүйтээд л гүйж явах өдөр ирэх нь лавтай. Монголчууд бид бурханы шашинтай адр түмэн. Хүүгийн аав, ээж аргаа барахдаа мэргэн түргэн гэх хүн бүрт үзүүлсэн байна. Тэд “Хүү чинь амь бөхтэй юм. Амьдардаг л юм бол ээждээ энэрэлтэй, аавдаа ачлалтай, улсдаа гавьяатай сайн хүн болно” гэжээ.

Хүүгийн ээж А.Ундрал сайхан сэтгэлт хүмүүсийн мөнгөн тусламжид гүнээ талархаж байгаагаа илэрхийлж “Бид бууж өгөхгүй ээ” гэж хэлсэн. Монголчуудын бие биенээ гэсэн сэтгэл гаднынхныг гайхшруулдаг. Монголын ард түмний өгөөмөр сэтгэл Сайханбилэг хүүгийн амийг аварна гэдэгт итгэж байна. Хүсэл дуусаагүй цагт хүн дуусах болоогүй.

“Mongolian Economy” сэтгүүлийн хувьд сүүлийн шинэ дугаартаа элэгний асуудлыг хөндөж, төр, засаг ард иргэдээ халамжлах, элэгний өвчлөлөөс аврах хэрэгтэй байгаа талаар, мөн эрүүл мэндийн бодлогын тухай нийтлэл, ярилцлагууд хүргэсэн юм. Үүний дараахан дээрх “Анам” эмнэлгийн эмч нар Монголд ирж, элэгний өвчтэй олон хүн үзсэний нэг нь Сайханбилэг хүү байлаа. Хүүг үзэж элэг шилжүүлэх боломжтой хэмээсэн солонгос эмчтэй манай сэтгүүл дэлгэрэнгүй ярилцлага хийж, олон нийтэд хүргэсэн. Тус эмнэлгийн элэгний эмч Ким Донг Сик хэлэхдээ “Монгол Улсад элэгний өвчлөл үнэхээр их байна. Би хоёр хоногт элэгний өвчтэй 70 гаруй хүнийг үзлээ. 20 хувь нь элэг шилжүүлэх шаардлагатай, 4-5 хүн бүр яаралтай шилжүүлэхгүй бол оройтохдоо тулсан байна. Хамгийн харамсалтай нь зургаан сарын өмнө элэгний хавдартайгаа оношлуулчихаад өнөөг хүртэл ямар ч эмчилгээ хийлгээгүй, нэг ч эм уугаагүй явж буй хүн олон байна. Юу уусан бэ гэхээр сүлжээний эм гэж хариулж байсан. Монголын төр, засаг, эрүүл мэндийн салбар нь дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэдээ аврах шаардлагатай нь харагдаж байна” хэмээн ярьсныг энд онцлон тэмдэглэе.

Жич: Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж, 159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй.
Хандивын данс: ХААН БАНК Төгрөгийн данс 5027641507 /Хүлээн авагч Б.Мягмар/
Холбоо барих утас: 95905130, 95125895, 95970711

Б.Энхцэцэг

aracer.mobiраскруткапродвижения сайта в топ 5подбор паролей wifi androidчехлы айфон 5 scasino online cz filmbest escort service in dubaiWilliam hill playtechбыстрые займы по всей россииаруша сафаританзани¤ путешествие ценаalteza travel companyвосхождение на килиманджаро летр 2015деньги до зарплаты гомельпродвижение компании средствами prпутевки в турцию в октябре 2015 ценыtranslation ratesрекламное продвижение сайтов googleпродвижение сайта в yandexбесплатная раскрутка и продвижение сайта


“Ээж ээ битгий уйл, би эдгэнэ ээ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.