УДЭТ-ын жүжигчин Баясгалан анхны үнсэлтээсээ эхлээд үнсэлтийн амтанд орсон гэнэ билээ. Гэхдээ түүний анхны үнсэлт гялгар уутны цаана өрнөсөн гэх. Өөрөөр хэлбэл тэрбээр СУИС-д орсон жилээ зайлшгүй шаардлагаар үнсэлцсэн юм билээ л дээ. Түүнийг үнсэлтийн амтанд оруулсан хүн нь өдгөө ч кино урлагтай нөхөрлөж буй Одгийв. Үнэндээ Одгийв хэтэрхий сайн багш байсан бололтой дог оо.
Учир нь энэ сургуулилтаас хойш Баясгалан “Одгийв ахаа, ганц үнсэлцчихье л дээ” гээд л араас нь хөөцөлдөн гүйдэг болж. Ямар сайндаа Шинэ жилийн баярын арга хэмжээнийх нь үеэр хүртэл “ганц үнсэлцчихье” гэчихсэн хажууд нь зогсож байхав дээ. Ёстой дурлахгүйгээр үнсэлцье гэдэг л энэ байхдаа.