Дараагийн 110 жилд бид яаж амьдрах вэ?

Технологи, шинжлэх ухааны нэр хүнд бүхий Popular mechanics сэтгүүл (АНУ) уншигчдынхаа тусламжтайгаар дараагийн 110 жилд ирээдүй ямар байх талаар олон таамаглал дэвшүүлэв.
Биологи, эрүүл мэнд зэрэг олон салбарыг хамарсан сонирхолтой таамаглал гаргаж иржээ. Ирээдүйн гурван өөр мөчлөгт хүн төрөлхтөн юу үзэж, юутай учрах тухай таамаглалуудаас түүвэрлэн хүргэж байна.


2012-2022 ОН

-Агшин зуурын орчуулга: Microsoft, Darpa, Google зэрэг компаниуд орчуулгын программыг улам төгөлдөржүүлснээр орчуулгыг нүд ирмэх зуур хийдэг болно. Ингэснээр янз бүрийн соёл уламжлал, улс орны хоорондох харилцаа холбоонд саад бэрхшээл бараг үгүй болно.

-Замын түгжрэлийг урьдчилан мэднэ: Замын хөдөлгөөний хяналтын самбар, GPS болон бусад төхөөрөмжийн тусламжтайгаар замын түгжрэлийг нэг цагийн өмнө урьдчилан хардаг болно.

-Нанотехнологи химийн эмчилгээг илүү үр дүнтэй болгоно:
Нанотехнологийн хөгжил хэд хэдэн шат ахиж хорт хавдрын эсүүдэд шууд хүрэх боломжтой. Ингэснээр эмчилгээ илүү үр дүнтэй болж, дагавар нөлөө багасна.

-Цахилгаан автомашинууд илүү хурдан болно:
Цахилгаан автомашинууд илүү хурдан, илүү бие даасан шинжтэй болж, хурдны замаар бусад автомашинтай адил хурдалдаг болно.

-Гүүр өөрөө өөрийгөө засна:
Бичил судал, бичил утасны нэгдлийг хөгжүүлснээр гүүрэнд эвдрэл, гэмтэл гарвал гүүр өөрөө өөрийгөө “анагаах” болно. Энэ технологийг Мичиганы их сургуулийн эрдэмтэд боловсруулжээ.

-“Scrolls” таблетийг орлоно:
Нимгэн хуванцар, дижитал (touch) дэлгэцтэй “Scrolls” нь одоо моодонд ороод байгаа таблетуудыг зах зээлээс шахна. “Scrolls” нь зураг, текст хэвлэх ажээ.

-Нууц үг хэрэгцээнээс гарна:
Зүрхний цохилт, дуу хоолой, үг, цифр зэрэг бидний мэддэг нэвтрэх нууц үг байхгүй болно. Ухаалаг гар утасны торлог бүрхэвчин скан нууц үгийг орлоно.

2023-2062 ОН

-Контакт линз “терминатор”-ын хараатай болгоно: Контакт линзны тусламжтайгаар шөнөөр харж, харсан зүйлээ ойртуулан татаж, тэр зүйлийн талаар мэдээлэл авах боломжтой болно.

-Харанхуй матери байдгийг нотолно:
Манай дэлхийн 23 хувь нь харанхуй материас бүрддэг хэмээн эрдэмтэд үздэг. Гэвч нотолгоог нь хараахан гаргаж ирж чадаагүй байна. Түүний нотолгоог гаргаж ирнэ.

-Кафеингүй кофе тариална: Кафеингүй кофе гаргаж авахын тулд химийн процесс шаардлагагүй болно. Кафеингүй кофег шууд тариалдаг болно.

-Супер компьютер ёотонгийн хэмжээтэй болно: Шинэ чип болон нанотехнологийн ачаар хүчирхэг компьютерүүд ёотонгийн хэмжээтэй болох ажээ. Кабель утасгүй, халдаггүй болно.

-Цэргүүд дөрвөн цагийн турш амьсгалаа түгжинэ: Байгалийн хүчилтөрөгчөөс 200 дахин их багтаамжтай роботон улаан бөөм, жижиг амьсгал бий болно. Америкийн “Navy seal” тусгай хүчний цэрг үүд эхэлж туршина.

-130 сая ном дижитал хэлбэрт орно:
Хүн төрөлхтний дижитал номын сан гурван терабит багтаамжтай болж, 130 сая номыг онлайн хэлбэрээр унших боломжтой болно.

2063-2122 ОН

-Хүн төрөлтөн 150 хүртэл наслана: Эрүүл мэнд, технологи, анагаах ухаан, эсийн шинжлэх ухааны ололт амжилтын ачаар бидний үр хүүхдүүд 150 насладаг болно.

-Тархины эд эсийг газрын зураг болгоно:
Тархи, мэдрэлийн эсүүдийг хооронд нь холбосон газрын зургийг гаргана. тархи, мэдрэлийг ийнхүү нэвтэрхий мэддэг болсноор энэ төрлийн өвчнийг анагаах ухаанд том дэвшил гарна.

-Одон дээр хүрнэ:
Цахилгаан орон зайгаар хурдасгасан ксенон хийтэй ион мотор бий болсноор одон дээр буух боломжтой болно. Ийм мотортой хөлөг гэрлийн хурдаар урагшлах юм.

-Бидний бие организм хяналттай болно: Бидний бие организм байнгын хяналттай болж, бүх эд эрхтэн зохих ёсоор ажиллаж байгааг хянадаг болно. Ходоодонд суулгасан чипний тусламжтайгаар хоолны дэглэмээ нарийн зохицуулдаг болно.

Н.Мөнхжин

aracerseo оптимизация с чего начатьраскруткаскачать взлом вк бесплатноmacbook pro 13 чехолonline casino 400 welcome bonusescorts web sitesGoogle william hillденьги в кредит с плохой кредитной историейвзять деньги в долг на нссдам деньги в долг на кивиaltezza climbing limitedонлайн заявка на кредитную карту дельта банкавосхождение на килиманджаро туры киевStockholm escortгипермаркеты товаров для домаnorwegian english translation onlineреклама в интернете заказатьдизайн ванных комнат плиткойстоимость обслуживания сайта


Дараагийн 110 жилд бид яаж амьдрах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.