Шүдээр биеэ шинжихүй

Та шүдний эмчид очихдоо ломбо тавиулж гэж л бодохоос бус зүрхээ ямар байгааг асуухгүй л болов уу. Тэгвэл шүднийх нь байдал

хүний эрүүл мэндийн талаар олон мэдээлэл өгдөг гэж Америкийн шүдний эмч нар нотолжээ.

Шүдэнд гарч байгаа өөрчлөлтүүд тухайн хүний эрүүл мэндэд ноцтой хүндрэлүүд гарч байгаагийн шинж тэмдгүүд байж болох тухай амны хөндийн эрүүл ахуйн салбарт шинэ судалгаа явуулсан мэргэжилтнүүд ярьж байна.

Буруу хооллолт: Шүд цоорох нь наанадаж тухайн хүн буруу, эрүүл бус хооллож байгааг илтгэнэ. Энэ өвчин шүдэнд чипс, цагаан талх, шоколад зэрэг аль болох бага хэрэглэвэл зохих бүтээгдэхүүнд агуулагддаг нүүрс-ус, сахар наалдаж үлдсэнээс болж үүсдэг. Нүүрс-ус, сахар нь шүдэнд хортой хүчлийг ялгаруулдаг амны хөндийн нянг үүсгэдэг байна. Буруу хооллолт нь шүд цоолохоос гадна өөр хүнд өвчин үүсэхэд хүргэдэг.

Таргалалт: Шүд цоорох нь амттан болон хор уршиг дагуулдаг бусад хүнсний хэрэглээгээ багасга гэсэн анхны дохио юм. Эс бөгөөс таргалах аюултай. Ялангуяа таргалалтад хүүхдүүд их өртдөг. Гэхдээ амттан, чипс, шарсан бүтээгдэхүүн насанд хүрэгчдэд ч сайнаар нөлөөлөхгүй. Таны шүдний эмч эрүүл хооллохыг зөвлөж байгаа нь “шүдээр уншиж” болох бусад өвчин тусах магадлал өндөр байгааг заавал анхааруулж байгаа хэрэг.

Зүрх-судасны өвчин: Шүд цоороход хүргэж байгаа эрүүл бус хүнс нь хортой бодис буюу тосны хүчил агуулдаг. Энэ нь шүдэнд аюулгүй ч аманд шоколадтай орсноор бие махбодид нэвчиж, улмаар зүрх-судасны өвчтэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэрвээ та амттанаас татгалзаж чадахгүй бол сав баглаан дээр бичсэн тухайн бүтээгдэхүүний орцод тосны хүчил агуулагдаж байгаа эсэхтэй танилцаарай. Үүний сацуу шүд болон буйлан дахь хортой нянгууд зүрх-судасны системд өөрчлөлт оруулж, улмаар чихрийн шижин, зүрхний шигдээс, амьсгалын замын өвчин үүсгэж болзошгүй юм.

Хорт хавдар: Хортой хоол хүнсээс гадна таны шүдэнд тамхи татах эсвэл кофенд дурлах мэтийн хорт зуршил нөлөөлдөг. Тиймээс хэрвээ өглөө бүр угаалгын өрөөндөө 10-15 минут зарцуулж шүднийхээ шар өнгөрийг цэвэрлэж байхыг хичээгээрэй. Харин буйлнаас чинь цус гардаг бол хавдартай эсэхээ шалгуулах ноцтой шалтгаан болохыг анхаараарай.

/Бизнес таймс/

продвижениеметодика раскрутки сайтовtopod.inвзлом рамблер почты бесплатночехлы macbookcasino online movie ticket booking chennaiescort agencies dubaiOnline casino 700деньги в долг срочно на киви кошелёкмай тур владимир отзывынациональный парк африки кратер нгоровосхождение на килиманджаро национальные парки и сафариденьги в долг гражданам снгаруша городcaricature maker in new yorkаксессуары для ванной colombogoogle translate english to malay translationреклама сайта гуглспособы продвижения в интернетекишечная палочка


Шүдээр биеэ шинжихүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.