Хар багаасаа циркийн урлаг, уран нугаралтын гайхамшгийг харийн орнуудад сурталчилж ирсэн авьяаслаг эгч дүү Ж.Бямбасүрэн, Ж.Бямбажав нар Монголын цуутай boyband “Камертон”-ы хамгийн мундаг 2 гишүүний галыг сахих гэргий болсон билээ. Айлын гэргий болсноосоо хойш циркийн урлагаа орхиж, имижмейкэр, make up artist-ын мэргэжлээрээ ажиллаж, эр нөхрүүдийнхээ найдвартай ар тал болсон эгч дүү хоёр үлгэр жишээ гэрийн эзэгтэй нар хэмээн оноо үнэлэгддэг. Усны дусал мэт ижилхэн тэднийг өдгөө мэс ажилбарын хамгийн төгс хувилбар болсон гэхэд хилсдэхгүй. Багын төрхөө бараг тэр чигээр нь алдсан ч тэднийг “онцгүй” болсон гэх хүн олддоггүй юм.