Нара: Би хувийн амьдралынхаа талаар дахиж ярихгүй

“Ододтой бүжиглэе” шоунд оролцож чадварлаг бүжигчин гэдгээ харуулсан дуучин Нара буюу М.Нарантуяатай утсаар холбогдлоо. Дуучин, бүжигчин, стилист гээд олон мэргэжлийг эзэмшсэн түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Яг одоо Та юу хийж байна вэ?
-Ажил амжуулах гээд “Нарны гүүр”-эн дээгүүр явж байна.
-Та ойрд тайзан дээр харагдсангүй. Уран бүтээлээ хийхгүй байгаа юм уу даа?
-Уран бүтээлээсээ хөндийрөөгүй. Оны дараа төлөвлөсөн ажил их бий. Шинэ онд шинэ уран бүтээлээр сонсогч, фэнүүдтэйгээ уулзана аа. Харин одоо бусад ажлаа амжуулаад л явж байна.
-Бусад гэж ямар ажлыг хэлж байгаа юм бэ?
-Сүүлийн үед стилист хийж байгаа. Би “TV5” телевизийн бүсгүйчүүдэд зориулсан нэвтрүүлэгт оролцсон. Шинэ жилээр сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй гэж үгүй. Тиймээс тэдэнд зөвлөгөө өгөх зорилготой нэвтрүүлэгт оролцож нэг хүнийг сонгон авч нүүр будалт, хувцаслалт, үс засалтыг нь хийсэн.
-Хэдхэн хоногийн дараа он солигдоно. Та шинэ оноо хаана угтахаар төлөвлөж байгаа вэ?
-Гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо угтана. Энэ нь миний хувьд хамгийн эрхэм баяр юм.
-Та найз залуутай юу?
-Би хувийн амьдралынхаа талаар дахиж ярихгүй. Намайг “Ийм байна. Тийм байгаа” гэж ярихаар хүмүүс гуйвуулж буруугаар ярьж, бичдэг. Тиймээс дахин хэл аманд өртмөөргүй байна. Хүний хэлээгүйг хэлсэн болгож, элдэв худал цуурхал тархаад байвал хэцүү биз дээ.
-Энэ өдөр хийхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулаач?
-Ингэсгээд гоо сайханд орно. Эмэгтэй хүн гоо сайхандаа анхаарах нь хамгийн чухал.
-“Ододтой бүжиглэе” шоунд оролцсоноос тань хойш Таныг хүмүүс сайн бүжиглэдгийг мэдэх болсон. Одоо бүжгээр үргэлжлүүлэн хичээллэж байгаа юу?
-Хичээллэхгүй байгаа. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд бүжиг бол чухал зүйлүүдийн нэг.

aracer.mobiseo оптимизациюпродвижение сайтавзломать вконтакте онлайнаквалоо ценыdubai love escortsBetsson casinoкредитные карты по почте экспресстуры на май 2015 годаденьги взаймы до зарплаты в гомелекак взять деньги в долг на нссальтеза туроператорнац парк гора килиманджаропосуда москвазакон о милицииgoogle эдвардсenglish to russian translation with pronunciationghjldb;tybt cfqnfстоимость интернет рекламы


Нара: Би хувийн амьдралынхаа талаар дахиж ярихгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.