Ноосон утсаар бөмбөлөг хийх
Хэрэглэгдэх зүйлс
• Ноосон утас
• Нимгэн картон
• Гортиг, хайч
Хийх аргачлал:
• Гортигоор картон дээрээ жижигхэн дугуй дүрс зурна. (радиус нь 1,5 cм орчим байна)
• Түүнийхээ гадна талаар томхон тойрог зурна. (радиус нь 3 cм орчим)
• Том тойргийнхоо зураасын дагуу хайчилна.
• Ийм байдлаар дахин нэг дугуй дүрс бэлтгэнэ.
• Дугуй дүрснүүдийнхээ голын хэсгийг зураасын дагуу хайчилж авна.
• Ноосон утаснаас 4-8 ширхэгийг ижил урттайгаар тасалж авна. (ойролцоогоор тус бүр нь 2 метр урттай байна)
• Хоёр дугуй картоноо давхарлаж бариад утсаа голоор нь оруулан картоноо тойруулж орооно.
• Утасныхаа үзүүрийг нэг гараараа бөх барина.
• Тойргоо утсаараа нэгэн жигд орооно.
• Ингээд тойргоо нэг удаа ороогоод дууссан бол цааш нь үргэлжлүүлэн давхарлаж орооно.
• Хэрвээ бөмбөлөгөө шигүү үстэй, хатуу болгохыг хүсвэл 2 дахь удаагийн давхарлан ороолтоос эхлэн утсаа чангалан татаж өгнө.
• Хэрэв утас тань дуусвал дахиад шинэ утас тасалж аваад давхарлаж орооно.
• Голын нүх нь багасаад ирэхээр цөөхөн утсаар ороовол хялбар байна.
• Сүүлдээ харандаа ашиглан жижиг нүх рүү утсаа оруулж болно.
• Ийнхүү голын нүх нь маш жижиг болтол нь орооно.
• Хайчаа картонд тултал нь оруулаад ороосон утсаа ирмэгээр нь тойруулан хайчилна.
• Ирмэгийг нь дагуулаад нийтэд нь хайчилна…
• Тойруулан хайчилж дуусахад иймэрхүү байдалтай болно.
• Хэрэв зарим утас нь урт байвал үзүүрээс нь жигдлэн хайчилж өгч болно.
• Ингээд бөмбөлөг ерөнхийдөө бэлэн болно.
• Ноосон утсыг 2 давхарлан, картоныхоо завсраар оруулж бөмбөлөгөө тойруулан үзүүрүүдийг дээр нь авч ирнэ.
• Бөмбөлөгөө 2 удаа сайн зангидна.
• Картонуудаа хайчилж, татаж авах боломжтой болгоно.
• Утасныхаа үзүүрүүдээс бариад бөмбөлөгөөрөө ширээн дээр хэдэн удаа цохино. Ингэснээр бөмбөлөгийн утаснууд тарж, сэвсийж өгнө.
• Төгсгөлд нь урт утас харагдвал хайчилж авна. Уяаны утсаа хайчлахгүй үлдээнэ, энэ нь өөр зүйл урлахад хэрэг болно.
• Бэлэн болсон бөмбөлөг.
Цасан хүн
Хэрэглэгдэх зүйлс:
• Цагаан өнгийн ноосон утас
• Нимгэн картон
• Гортиг, хайч
• Улбар шар болон хар өнгийн цэмбэ
Хийх аргачлал:
• Эхлээд дээрх аргаар 2 бөмбөлөг хийнэ.
• Толгойнд: гадна талын тойргийн радиус 2,5 см, дотор талын тойргийн радиус 1,5 см.
• Бие хийхэд: Гадна талын тойргийн радиус 3 см, дотор талын тойрог 1,5 см.
• 2 бөмбөлөгөө хооронд нь нийлүүлж зангидна.
• Зангидсан утаснуудынхаа үзүүрийг хайчилж авна.
• Хар өнгийн цэмбэн дээрээ тойрог зурна. (3 cм орчим радиустай).
• Дугуй дүрсээ хайчилж авна.
• Дугуй дүрсийнхээ нэг талаас гол хүртэл нь хайчилна.
• Хайчилсан хэсэгтээ цавуу түрхэнэ.
• Малгайны хэлбэр гарган наана.
• Илүү гарч харагдаж байгаа хэсгийг хайчилж авна.
• Хар цэмбэнээсээ цаас цоологчоор нүд, товчнуудыг гаргаж авна.
• Улбар шар өнгийн цэмбэнээс тойргийн ¼-тэй тэнцэх хэсгийг хайчилж авна. (радиус нь: 2 cм) Хамрын хэлбэр дүрс гарган хооронд нь наана.
• Хамраа цасан хүн дээрээ нааж сайн тогтооно.
• Хэрвээ хүсвэл та цасан хүнийхээ хүзүүгээр ороолт ороож өгч болно.
Холбоотой материал:
http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1365
Н.Норжхорлоо