Монголын ультра баячуудын тоо хэрхэн өсөх вэ?

 Т3 (товч, тойм, таамаг) судалгаа

2012 оны 10 сард “Wealth-X” компаниас “World Ultra Wealth Report 2012-2013”[1] буюу дэлхийн 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн талаарх судалгааны тайланг гаргасан байна. Уг тайланд дурдсанаар 2012 оны байдлаар Монгол улсад 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 хүн байх агаад эдгээр хүмүүсийн нийт хөрөнгө нь 6 тэрбум ам.долларт хүрэх аж. Энэ мэдээ нь 2011 онд “HERO” сэтгүүлийн редакциас гаргасан “Монголын топ 100 тэрбумтан”[2] баячуудын тооноос хавьгүй цөөн байгаа нь сонирхолтой. “HERO” сэтгүүлээс гаргасан жагсаалтыг сонирхвол Монгол улсад 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 74 хүн байх агаад эдгээр хүмүүсийн нийт хөрөнгө 22.6 тэрбум ам.долларт хүрч байгаа аж. Энэхүү зөрүү нь талууд хөрөнгө тодорхойлох өөр өөр аргачлал,  тодорхойлолтууд ашигласантай холбоотой болов уу. “Wealth-X” компанийн тайланд дурдсанаар хөрөнгөд нээлттэй болон хаалттай компанийн хувьцаа, оршин суух болон хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгө, урлагын бүтээл, онгоц, бэлэн мөнгө болон бусад хөрөнгүүдийг оруулсан байна. Харин “HERO” сэтгүүлийн редакци нь тус  жагсаалтыг гаргахдаа тухайн бизнесмэний эзэмшдэг компани, эзэмшил газар, ашигт малтмалын орд, үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө зэргийг тооцсон байна.

Энд бид “Wealth-X” компанийн мэдээлэлд үндэслэн Монгол улсын баялгийнн хувиарлалтыг 2017 он хүртэл таамагласан жижиг тооцоолол хийж, гарсан үр дүнг сонирхуулж байна. Аливаа улсын баялгийн хувиарлалтыг Парето тархалтаар загварчилах нь элбэг. Ялангуяа баялгийн хувиарлалтын дээд хэсэгт Парето тархалт нь өндөр нарийвчлалтай тохирдог. Анх 1897 онд Италийн эдийн засагч (анх инженер байснаа сүүлдээ эдийн засагч болсон) Вильфредо Парето нь баялгийн хувиарлалтын зүй тогтлыг судалж энэхүү тархалтыг нээжээ.

2 параметр (α>0, λ>0) бүхий Парето санамсаргүй хэмжигдэхүүний тархалтын функц нь байна.

Хэрэв баялгын тархалтыг Парето тархалттай байна гэж таамаглавал уг тархалтын 2 параметрийг үнэлж олох бодлого бодно гэсэн үг. “Wealth-X” компаниас гаргасан тайланд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй Монгол улсын иргэдийн тоо болон эдгээр хүмүүсийн хөрөнгийн нийлбэр хэмжээг 2011 – 2017 оны хувьд таамаглан тооцоолжээ. Эдгээр мэдээллийг ашиглан Парето тархалтын 2 параметрийг үнэлж тооцоолоход дараах үр дүн гарч байна.

ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ,

/ам.доллар/

ОНУУД

2012

2013

2014

2015

2016

2017

1 – 5 сая ам.доллар

    1,759

   2,057

    2,416

    2,742

   3,249

   3,541

5 – 10 сая ам.доллар

       179

       205

       237

       264

      307

      331

10 – 20 сая ам.доллар

         80

         91

       104

       115

      133

      142

20 – 30 сая ам.доллар

         24

         28

         31

         34

         39

         42

30 – 50 сая ам.доллар

         18

         20

        23

         25

        28

     30

50 – 100 сая ам.доллар

         12

         14

        16

         17

         19

        20

100 сая ам.доллараас дээш

           9

         10

         11

         12

        14

        14

Нийт

2,083

2,425

2,838

3,209

3,789

4,121

 

Ямартай ч байгалийн баялгийн нижигнээн нь ирэх жилүүдэд Монгол улсын саятнуудын тоог нэмэгдүүлэх нь гарцаагүй болох нээ.


[1] http://wealthx.com/wealthreport/Wealth-X-world-ultra-wealth-report.pdf

[2] http://www.24tsag.mn/content/19105.shtml

Д. Гантулга, Гэрэгэ Партерс ХХК

WWW.MISS.MNсайткомплексное поисковое продвижение сайтапродвижение сайтапрограммы для взлома сайта вконтактечехлы для iphone 3agency escorts dubaiWilliam hill mobile appвзять кредит на мтс на телефонотзывы сафари танзани¤деньги в долг до зарплаты в гомелебыстрые деньги займ калугабыстрый кредит наличными в сочитрекинг на килиманджароnorwegian translationsпутевка словакия 2015online photo cartoon makerсоздание корпоративного блогаполотенцесушители элитныебиорезонансная терапия отзывы форум


Монголын ультра баячуудын тоо хэрхэн өсөх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex