3-4 насны хүүхэд, тэдэнд зориулсан номын онцлог

3-4 настай хүүхэд аливаа мэдлэгийг гайхалтай шингээж авч чаддаг. Тэд танин мэдэхүйн бүх төрлийн, юмсын учир шалтгааныг тайлбарласан номонд дуртай байдаг. Жишээлбэл “яагаад” гэсэн асуултанд хариулсан мөн өнгө, дүрс, харилцаа, тооны энгийн мэдлэг олгох, ойлгомжтой богино бичлэгтэй, зурагтай ном тэдний хувьд их тохиромжтой. Мөн нэмэлт даалгавар бүхий, зурдаг буддаг болон нээгддэг сөхөгддөг зурагтай ном бүр ч илүү сонирхолтой байдаг. Түүнчлэн энэ насны хүүхэд үлгэрт их дуртай. Учир нь үлгэрт сайн муугийн тэмцэл, зан чанар, ёс суртахууны харилцаа дүрслэгдсэн байдаг бөгөөд тэд юу зөв, юу буруу тухай мэдэж авдаг. Үлгэрт дурлах бас нэг шалтгаан бол тэнд өгүүлдэг шидтэн, шулам гэх мэтийг бодитой байдаг мэтээр хүлээн авдагт оршино. 3-4 настнуудын ертөнцийг танин мэдэх ойлголтын онцлог нь бодит болон уран сэтгэмж холилдон байдаг. Тиймээс ч тэдний энэ ургуулан бодсоноо бодит мэтээр ярьдаг үеийг томчууд “худлаа ярьдаг нас” гэдэг. Харин 5 нас хүрэхийн алдад хүүхэд бодит зүйлийг уран сэтгэмжит зүйлсээс ялгаж чаддаг болно.

3-4 насны хүүхдийн ном агуулгын хувьд өргөжиж, хийсвэр ойлголтууд болох айдас, бишүүрхэл, ичих гэмших, найз нөхөрлөл гэх мэт сэдвүүдийг хөндсөн байж болно. Мөн амьтдын тухай сэдэв гол утга санаа хэвээр байна. Түүнчлэн зан заншлыг хялбаршуулан, сонирхолтой байдлаар тайлбарласан номуудыг энэ насныхан их сонирхдог. Жишээлбэл шинэ жилийн баярын тухай өгүүлсэн бол тэдний үзэх дуртай номын нэг.

Хүүхэд өөрийн гэсэн ном эзэмших, эцэг эхээ ном сонин уншиж байхыг байнга харах нь номонд дуртай болоход их нөлөөлнө. Энэ насны хүүхэд аажмаар хүмүүсийн  хамтын амьдралын харилцаа холбоог ойлгож, дүрэм журамд захирагдаж суран, хүний эд зүйлсийг хамаагүй гэмтээж сүйтгэж болохгүй гэдгийг мэддэг болохоос гадна сонголт хийх чадвартай болно. Тиймээс хүүхдэдээ ном авч өгөхдөө болон уншиж өгөхдөө өөрөөр нь сонгуулах, номын дэлгүүрээр дагуулж явах, номын сангаар хамтдаа үйлчлүүлэх, шинэ жил, хүүхдийн баяр, төрсөн өдрөөр нь ном бэлэглэх зэргээр тэдний идэвхийг сэргээн, оюун бүтээлийг үнэлж сургаарай. Таны хүүхэд хэдийнээ номтой харилцаад сурчихсан бол нимгэн хавтас, нимгэн хуудастай ном авч өгөх боломжтой гэсэн үг. Иймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ насны онцлогт нь тохирсон ном авч өгч хоорондоо ярилцаж байгаарай.

Бичсэн Enkhtuya

WWW.MISS.MNоптимизировать сайт для поисковых системпродвижениепродвижениескачать vkbot бесплатно через торрентчехлы айфон 5 сhigh class escort agencyNouveau casinoвсе микрозаймы россии на картувзять деньги в долг теле2путевки на кипр на май 2015 ценыафриканское сафари диего началокредитная карта альфа банк м видео бонуссоветы по восхождению килиманджарокорпоративныйпосуда ру москвалучшая посуда с керамическим покрытиемметоды продвижения бренда компанииванные комнаты с душевыми кабинамираскрутка сайта в топ 10


3-4 насны хүүхэд, тэдэнд зориулсан номын онцлог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex