Унтлагын өрөөний хамгийн чухап тавилга бол мэдээж ор юм. Орчин үеийн интерьер дизайнд орыг хаана байрлуулахаас унтлагын өрөөний тохижилт хамаарна гэж үздэг. Орны толгой хоймор буюу хойд зүгт чиглэсэн байвал сайн. Гэхдээ ороо хааш нь харуулж тавих нь гэрийн эзний хүсэл, өрөөний зохион байгуулалт, зайны хязгаарлалттай холбоотой. Ор заавал модон материалаар хийгдсэн байх албагүй ч модон байвал зүгээр. Учир нь хүмүүс бид гар утас, радио, зурагт гэх мэт соронзон долгионы орчинд байдаг. Харин мод тэдгээрийг саармагжуупж зөөлрүүлж байдаг.
www.segsgermaa.com