Би гэрлээд 9 дэх жилдээ болж байна. Бид 2 хөөрхөн охинтой. Гэвч нөхөр маань цаанаа нэг нууц хүнтэй болчихоод хүүхдүүдээ бас намайг үл анхаарах боллоо. Бага охин маань одоо ойч хүрээгүй нялхаараа том нь 7 настай ч биднийг ажилдаа явсан хойгуур дүүгээ харж үлддэг.
Гэтэл нөхөр маань 2 охиноо орхиод боломж л гарвал цаашаа явах боллоо. би 2 хүүхдээ бодоод салахыг хүсэхгүй байгаа ч энэ байдал нь даамжирвал бид салахаас өөр аргагүйд хүрнэ. Гэхдээ энэ хууралт энэ удаагийнх биш, олон жилийн өмнөөс л нэг хүүхэнтэй учир ургуулж одоо хир нь холбоотой байгаад байгаа юм. Гэхдээ би нөхөрдөө их тэвчээртэй ханддаг.
Нөхөр минь намайг жирэмсэн байхад өнгөний муухай өвчнөөр өвдөж надад халдвар өгсөн. Тэрнээс өмнө ч бас БЗХӨвчнөөр өвдөж халдварлуулж байсныг хүртэл уучилж эмчлүүлж байлаа. Гэтэл саяхан ажлаар хөдөө явлаа гэсэн нь худлаа гэдгийг нь мэдээд би их хүнд шоконд орсон. Нөхөр маань надаас 9 ах хүн байдаг. Одоо би түүнийг уучилж хүлээхийг хүсэхгүй байгаа ч охидоо бодохоор л…
Одоо 30 нас ч хүрээгүй би нэг удаа ч нөхөрөө хуураагүй би бүх банкны өр бусад асуудлыг нь шийддэг байсан. Яахав би боломжийн ажил хийдэг болохоор тэгж их санаа зовдоггүй байсан нь бүр хяналтаас гаргахад хүргэсэн бололтой. Надад чин сэтгэлээсээ туслаарай…