Хоёр хоногийн өмнө хоёр ч хүн шинэ жилийн баяраа тэмдэглэн ухаангүй болтлоо архи ууж, гэртээ орж чадалгүй хашаандаа тасарч унаад хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XVIII хороо Бэлхэд хүн нас барсан мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад 58 настай У хашаандаа осгосон байдалтай нас барсан байжээ. Тэрбээр ажлынхаа шинэ жилийн баярт оролцоод тарж ирээд ийнхүү осгожээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэр, Мандал Овоо гэдэг газар амьдардаг 49 настай М мөн л баяр тэмдэглэж яваад хашаандаа хөлдөж нас баржээ. Эдгээр хэргүүдийг харьяаллын дагуу цагдаагийн хэлтсүүдэд шалгаж эхэлсэн аж.Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Шинэ жилээ тэмдэглэж буй албан байгууллагуудын хамт олон, ажиллагсад архи, согтууруулах ундааг хэтрүүлэхгүй байх, согтуу хүмүүсийг гэрт нь хүргэж өгөхийг анхааруулав.
Х.ЦЭНД