Хангайн сайхан нуруунаа гарсан Идэрийн сайхан гол өндөр уулсаас буусан тул, урсгал түргэн түргэн басхүү хөгжим мэт шуугина. Хажууд нь суун чагнахуйяа үнэхээр тааламжтай. Хүний өнгөрүүлэх зам ямар болохыг юунд урьдаас тайлбарлаж үл өгнөм. Энэхүү тунгалаг ариун мөрөн хэчнээн мянган жил хэв хэвээр урссаар атал харин эрэг дагуу нь оршсон ёс, хүн амьтны түүх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний үр ажээ.
Орчин тойрон зэргэлсэн уулс бэрх өндөр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сүр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана. Хавцал хаднаас асгах тархираа хүрхээ цөмөөр Идэрийн голд цутгах бөгөөд түүний цэнхэр уснаас уухад дотор сэнгэнэн сэргэнэ.
Хараахан түмэн бодис дэлгэрэхийн үес, зуны тэргүүн сарын шинэдээр дорнод уулын сэрвээ дээгүүр үүрийн шар туяа гэгээрэн тусмагц энэтээ уулын орой дээр хөхөө шувуу яруухан донгодохуйяа адуу манасан хүн түүний дууг сонсон баясаж бас баясан сонсоно.
Өглөөний нар оргин гарч ирэхэд голын эхэн тийш саруул хөндий гэрэлтэж, ариун агаар татан, үнэхээр зуны амьсгал анхилах бөгөөд дэргэдэх цэцэг өвсөнд нимгэн цагаан хяруу гилтэгнээд тэртээгийн ой модонд ногооны униар залгалдах нь даруй нүүдэлчин малчин хүний сэтгэлийг хөдөлгөнө.
Ийм нэгэн сайхан өглөө, Идэр голын өмнө этгээдэд нэгэн сэргэлэн дэнжийн дээр хэдэн цагаан гэр цэмцийн үзэгдэж, айл бүрийн тоононоос хөх утаа савсан, таван хошуу мал хаяагаар нь үргэлжилнэ. Удалгүй хотын дотроос дөрөв, таван зуун хонь багшран гарч бэлчин бушуу бушуу алхалж, баруун ухаагийн зүг зүлгэнэ. Гэтэл нэгэн залуу хөвүүн баруун өмнөд гэрийн хаяанд сойсон нэг үрээгээр модон, хонины хойноос давхиж ирээд, үүгээр түүгээр нь хашхирч зална.
Үзвэл нас хорин гурав дөрөв хэр, нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай, шавхийсэн хархүү байна. Хөх даалимбан дээлийг өмсөж шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ. Бяцхан халтар үгээ нь омголон тул тогтож ядан годгононо. Болд хүү тас тас гуядаж, жолоог дугтран хөндлөн сууж хонины хойноос алхуулна.
Түүнээс баруун ухаа дээр гарвал, хоньд нь тогтож сая цухуйж бүхий ногоонд шунаж сонирхон, толгойгоо газраас үл салгана. Хажуугийн энгэрт Болд бууж халтар үрээгээ тушиж тавиад хадан дээр сандайлан, ийш тийш харж, эргэх цагийн улирлын гайхна.
Тэргүүнээ өргөж дээш хандвал, дөрвөн зүг тунгалгаар цэлмээд, тэнгэрийн хязгаар асар өв тэгш болжээ. Дөрвөн зүйлийн малууд энд тэнд сүрэглээд, өвсний соргог, усны тунгалгийг даган бэлчжээ. Дөрвөн улирлын гайхамшиг, найртай сайхан зуны цаг ирээд үнэхээр хүн төрөлхтөн, түмэн бодисын толгой сэргэнэ. Үүнд Болдын сэтгэл басхүү тэнийж , цээж дүүрэн ариун агаараар амьсгалан, газрын байдал уул ус жигдэрснийг ширтэж, хээр талын цэнгэлийн гайхамшигтай сайхныг сайшаан, аяа уудам сайхан хөдөөгийн газар хэмээгч нүүдэлчин малчин монгол хүний сэтгэлийг булаана хэмээн уяран байхын хажууд өмнө хоолой уруу байн байн ажиглана.
Юу гэвэл Болд гадаадын сургуульд явж хэдэн жил болоод нийслэл хотоор дамжин саяхан гэртээ ирсэн бөгөөд удахгүй Улаанбаатарт буцаж алба хааж учир, өөрийн хуучин ханилж амрагласан хүүхэн Балгармаатай энэ өдрийн хонины хишгийг тохиолдуулан хээр тавиун газар тавтайяа уулзаж, сэтгэл зүрхний үгсийг солилцон , эр эм бололцохын шийдвэрийг хэлэлцэх болзоо тавьсан тул, мөрөөдөн хүлээж байгаа нь энэ ажээ. Тийнхүү, Болд нэг зэрэг уул усны сайхныг гайхаж бахархан нэг зэрэг Балгармаагийн ирэхийг санаж баярлан басхүү Балгармааг аваад хот газар явна хэмээн бодох тутам бахдаж, тэсэж ядан суутал, өмнө зүгээс нэг морьтой хүн хатирч чиглэн ирж яваа нь үзэгдэнэ. Нарийвчилбал, морин дээр суусан нь цэмцгэр бөгөөд зайлшгүй Балгармаа мөн, Болдын магнай тэнийж, олон хоньд нь нам гүм болохуйяа түүнийг тосъё хэмээн яаран ташуурыг тулан босмогц, ар талаас гэнэт буун дуу тасхийж даруйцаар хоёр удаа дуугарахад цочин гэдрэг харвал, гурван морьтой хүн хойд толгой дээрээс бууж ирмүй.
Болд хулгайч юм уу, дээрэмчин юм уу эсвэл гөрөөчин юм уу хэмээн гайхан юу ч болов мордъёо хэмээн тушаатай морь уруугаа явж хүрэхийн зуур мөнөөх гурван хүн шогших ирж хөндөлдөөд: Зогс, суу гараа өргө! хэмээн зэрэг зэргээр галзуу мэт хашхирна. Болд хирдхийсэн боловч, айсан байдал гаргалгүй:
-Та нар юун хүмүүс вэ ? Юунд буу тавив. Надаар яах гэсэн юм бэ? хэмээн асууж, тэднийг нэгд нэгнээр сайтар ажиглавал, нэг хөх царайтай хижээл хүн шар торгон лам дээлтэй атал, хүүхэн хүний хоргой ханжаарыг өмссөн нь ший янгуунд гарагчин шиг хүзүүндээ өнгө бүрийн хив хадгийг уясан нь хэрж тэнэгч бадарчин шавираачин шиг, хүн уруу харах нь өлссөн чоно адил бөгөөд хажуудаа нэг улаан хуйтай тахир сэлэм зүүж , басхүү нэг буу мөрөвчилсөн нь хэрхэвч ерийн хүн бус. Бас нэг хөх чисчүү дээлтэй хар хүн пөмбөгөр оройтой малгай өмсөж, улаан жинс зүүсэн нь зайлшгүй хуучны түшмэл бөгөөд нэг винтов буу эгэлдэргэлж, энгэр дээрээ төвд үсэг бичсэн цагаан бөс хадсаныг үзвэл, үнэхээр сэжиглэлтэй бөгөөд гайхалтай. Нөгөө нэг хүн нас залуу, толгойг цагаан алчуураар ороожээ. Шинэхэн тав тавьсан, нэг замаг буу мөрөвчилж, том ташуур барьсан нь лав шилийн хулгайч хүний шинжтэй, ийм гурван хүн бөгөөд унасан морьд нэлээн хөлөрчээ. Болдын зүг бүгдээр муухай харж лам шиг нь: Чи маныг байцаана уу, Бид чамайг байцаана уу! Гэр чинь хаана вэ? Нэр чинь хэн бэ? хэмээн зандарна. Жинстэй нь:
-Аль вэ наадах малгайгаа ав. Толгойг чинь харъяа, халимаг үстэй юү? Юуны гишүүн бэ? Хэл.
хэмээн давшилна. Гуравдугаар нь:
-Чи өдий болтол гэзгээ тавихгүй яасан юм бэ? Маньд морь хүнс бэлтгэж байхгүй яасан юм бэ? хэмээн загнана.
Үүн д Болд ихэд гайхан ширвэл харж:
-Та нарын өмссөн зүүснийг чинь үзвэл өнөд үзэгдэхгүй болсон эдлэл байна. Үг хэлий чинь сонсвол галзуу амьтан шиг, ер нь яаж яваа юун хүмүүс вэ? гэсэнд тэр даруй буу тулгаж :
-Барина, хүлнэ, ална тална. хэмээн завдалцан хүчин хавсарч даруй Болдыг цулбуурын сураар чанга хүлэхэд, хөөрхий залуу хүний царай хөхөрч зүрх догдолж хэрхэхийг нь шүд зуун хүлээнэ.
Түүнээс тэр гурав:
-Адуу чинь хаана вэ? Гэр чинь хаана вэ? Ойр хавь хоршоо байна уу? хэмээн зандрах ба хүлгийг чангаруулан байцаахад, Болд, тэд нар хэн болохын байдлыг нэгэнт мэдсэн бөгөөд залуу хүн зүрхтэй тул, нэгийг зааж эс өгсөнд тэд нар морин дээр нь мордуулж, яаманд аваачина хэмээн хөтөлж, хүнс хийнэ хэмээн хонин дотроос нэгийг шилж бөгтрөөд, баруун зүг одох үед хажуугаас Балгармаа гарч ирэн хөндөлдөн зогсож бачимдсан царай гарган дэмий л Болд уруу ширтэхэд Болд мөн дув дуугүй түүнийг ширтэнэ.
Мөнөөх гурав, хүүхний нэр усыг асууж мөн л ийм тиймийг сураглах хүүхэн айсан тул:
-Мэдэхгүй, мэдэхгүй гэхээс өөр хариу үл гаргана. Үүнд тэд нэг зэрэг зандран түрэмгийлсэн боловч дараагаар бяцхан номхорч
-Мантай яв. Жанжин хатан бол гэх үг эхлэн үжидлэн ёсон бусчлах байдал гаргахад Балгармаа жолоог чанга барьж холхон зогсоно.
Энэ үед Болд сэмээр нүд дохиосонд Балгармаа учрыг мэдэж даруй морио гуядан зугтан одсонд, Болдыг хөтөлж явсан нэг хүнээс бусад хоёр хүн нь хойноос хөөсөн боловч Балгармаагийн морь сая барьж унасан тул, цахилах мэт гялалзан далд оров.
Үд нэгэнт хэлбийж өглөөний цэлмэг тэнгэрт бараан үүл тал талаас хуралдаад, бороо орох төлөвтэй болж, жихүүн салхи сэр сэр салхилна. Болд, тэр гуравт хөтлөгдөн явах бөгөөд хүлгийн сур нь маханд гүнээ шигдэж, зүс царай нь улам улам шарлан энэлнэ. Хаана аваачих, юу болгохыг мэдэхгүй галиран, хааяа хаяа тэднийг муухай харна. Харилцан ярилцахыг сонсвол, энэ жанжин, тэр жанжин, тийм хувилгаан, ийм дар эх гэлцэх бөгөөд басхүү ингэж албал бахтай, тэгж албал таатай хэмээн өгүүлэлдэх нь, чихэнд сонсоход туйлын аягүй . Нар баруунаа хэлбийх үед нэг уулын завыг өгсөн явсаар, удалгүй тэдний үүрлэсэн газар хүрэв.
Нэг бяцхан хийдийн дуган сүмийн алтан ганжир оройн нарны гэрэлд үзэсгэлэнтэйгээр гялалзаж,мөргөлчин ардын сэтгэлийг нэвт цацрах боловч, түүний дэргэдээс амьтан хүнийг алах бузар яргачид гарна хэмээн хэн хэрхэн санана.
Тэрхүү хийдийн хажууд үүдэн дээрээ шүхэр туг ба хийморь зэргийг хийсгэсэн хэдэн гэрийн хооронд эр эм, лам хар хэдэн зуун хүмүүс ийш тийш бужигналдах ба энд тэнд хэсэг хэсгээр бүлэглэлдэнэ.
Зvvн гэрийн дэргэдvvр єнгєрєхєд гав гинж хангинаж, гаслах дуу гаран, бас шаахай тас, нясхийж хvний ёолох холоос сонсогдоно. Болд хvн болсоор ийм юм огт vзсэнгvй тул vнэхээр нvд халтирч сэтгэл сэржигнэн, зvvд зэрэглээ vлгэр домог мэт болж гайхна.
Мєнєєх гурван хvн хамгийн баруун талын гэрийн дэргэд хvрч очсонд ємнєєс нь хоёр гурван хvн угтан морьдыг нь авав. Болдыг буулгаж урагш хєтлєн, нэлээд хол аваачиж хєгшин залуу арав илvv хvлээстэй хvмvvстэй нийлvvлэн хєлд нь тємєр тушаа торгон орхив.
Болд урьд таниагvй, хэн болохыг мэдээгvй боловч, єєрийн шинэ нєхєд болох тэдэнтэй мэндлэн ямар юманд орсон болох учрыг асуувал, олонх нь дуу гарч чадахгvй нэг хоёр хvний дорой дуугаар єгvvлэх нь vхэхийг хvлээж буй бєгєєд бага тамлуулж алуулбал заяа тэр гэлцэнэ. Болд цочин цааш нарийвчлана суувал, дєч гаруй настай нэг хар хvн энэ болбол, Очирбатын яам гэгч юм гэнэ. Yзвэл, Очир там хэмээн ярилцдаг мєн шиг байна. Миний хєвvvн хотод алба хаадаг тул, баригдаж ирэн байцаалгасаар дєрєв хонов.
Эд нар болбол,саяхан хэдэн хоногийн дотор гараад ойр хавийн хvн малыг сvйтгэн байна. Их тєлєв зэрлэг араатан шиг загнах ийм аюултай юмыг ер vзсэнгvй гэнэ. Бас нэг хvн хорин долоо найман настай эдний жанжин гэгч нэг шийдэм адислан єгч, цэрэгт яв гэснийг эс хvлээсэн учир, маргааш єглєє шєрмєсийг нь сугалж ална гэсэн гэнэ. Зvvн талын хацар нь шарх бvхийг асуувал, єчигдєр ная шаахайдуулсан хэмээн олон vг хэлэлцэж чадахгvй. Болд эдгээр байдлыг vзэж сонсох тутам мєнхvv хvмvvсийг хайрлан энэрч нигvvлсэхийн хамт тэдний харгис догшиныг гайхаж ядах бєгєєд хоосоор сэтгэл эвдрэн байх vес баруун гэрээс мєнєєх гурван хvн бас гурав дєрвєн хvний хамтаар гарч ирээд, нvдээ бvлтийлгэн, шvдээ ярзайлган, тэдгээр хvлэгтэй хvмvvсийг би vvнийг ингэж ална. Чи тvvнийг тэгж ал хэмээн заан ярилцах нь vнэхээр мангас махчин гэгч шиг. Гэтэл нэг ногоон дээлтэй хэв хадаг зvvсэн хvvхэн тэдний дунд салбагнан явах бєгєєд хооронд дуудахыг нь сонсвол дарь эх гэнэ. Алцганан Болдын дэргэд ирж би vvнийг маргааш ална хэмээн маузер буугаар чичих нь инээдтэй. Ийм єлєгчин бас явалцана.
Єнєє єглєє Болд мєн vдэш санамсаргvй буугийн аманд тохиолдоод байгааг хэн яахин олж мэднэ.
Yдийн хонь ирсэнгvй, орой бас vгvй болоход Болдын гэрийн хvмvvс гайхан ядах бєгєєд морио алдав уу, юу болов хэмээн дэмий л эрэгцvvлнэ. Гэтэл нар шингэхийн vед Балгармаа хvрч ирэн, Болд буцаж ирсэн эсэхийг асуухад тэд нар ихэд цочин, эдvгээ хvртэл ирээгvй гэх бєгєєд ямар учир болсны тєлвийг Балгармаагаас сонсоод эцэг эх хоёр даруй морь эмээллэн эрэхээр одов.
Тэгэхээр хvмvvсийг чухам дээрэмчин буюу зандалчин хэмээн хэлэлцэн єрнєж байхад зvvн айлын Гонгор тайж суулцаж байсан бєлгєє. Энэ хvн бол хуучин цагийн нэг феодал, ноднин євєл ба мєн хавар Тариатын хvрээ хэд орохдоо тэндэх ихээхэн лам нартай удаа бvр учирч эсэргvv гарахын vнэрийг бага мэдсэн боловч, баахан айж дув дуугуй чагнан сууж агсан хvн тул, энэ мэтийг сонсоод тархинд нь гэрэл тусаж, хєл дэгдэн тэсэхгvйдээ арга гаргаж, Болдын тул, лам нараас тєлєг vзvvлж ирье хэмээн шалтгаалж, хуучин янзын дээлээ ємсєн, жинсээ сэмээр євєртлєн яаран мордож Хvрээ зvг явав.
Гонгор явах зам нэгэнт харанхуй бол, бvрэг бараг одны сvvмэлзэх гэрэлд бодох санаж явах нь хуучин засаг босвол, дээдсийг бялдуучлан, доодсыг дарлана хэмээн зvрх нь дэлдэх бєгєєд айл аймаг суугаа Болдод туслах бус, харин тэр vрэгдвэл гэрийн хєгшид бvсгvйчvvдийг нь мэхэлж дарлан , хєрєнгєнєєс нь завшина хэмээн шvлс цувруулж цээж нь урагш тэмvvлэн, бєгцийн шогшино.
Гэтэл Болдын гэрт хоцрогсод алмайран байх vес гарвал хvн Нохой хорь хэмээхэд Болдын эх яаран гарвал Балдан хэмээгч хvн мориноосоо бууж байна. Тvvний морь ихэд хєлєрч амьсгал зогсохгvй. Балдан: Авгай сайн уу? хэмээгээд гэрт орж, мэнд амрын дараа нэг аяга цай уухын зуур хойд хоршоог эсэргvvчvvд ирж дээрэмдэн тvймэрдэв. Эрхлэгч байсан нэг хvн баригдав. Би арай зугтан гарав. Барьсан хvнийг бараг алдаг гэнэ. Алахдаа айхтар тамладаг гэнэ. Баруун хойд сумдаар ийм явдал гараад одоо нэлээд хоног болж байна хэмээмэгц хєгшин залуу бvгдээр дуу алдан сандрах бєгєєд Болдын эх:
Хvv минь ! хэмээн хашхиран муужран унав. Балгармаа галын хажууд уйлан цухалдана. Болдын євєг эцэг одоо дvрвэж нvvх буюу хэрхэхийг Балдантай ярилцах ба хєвvvнийг хойноос бачимдана. Гэрийн дотор уйлаан майлаан, vймээн сандраан болон учраа олж чадахгvй байхад Балдан єгvvлрvvн:
-Уйлж сандраад ч ямар тус байх аж. Харин хотоос ардын цэрэг ирж буй чимээ байх тул, эртхэн хvн илгээж хэл болон газарчилбал гагцхvv аврагдах магадгvй. Миний морь эцсэн, нvд бас муу, та ийм настай, хvvхэд багачуул байхгvй юу! Танай айлын Гонгор яасан бэ? хэмээн Болдын євєг эцэгтэй хэлэлцэхийн сацуу галын хажууд уйлан суух хvvхэн Балгармаа:
-Би явъя! Хэмээн даруй босоход тэд зэрэг зэргээр шєнє болох гэж байхад газар мэдэхгvй ганц хvvхэд чи яахин чадна, хэмээн хоригловч, Балгармаа « Yvнд би эс явбал хэн явах вэ? хэмээн шууд марган гарч одов.
Балгармаа гэрээс гарахад нэгэнт бvрий барай болжээ. Хаяа тойроход замхарч бvхий цагаан гэгээний дунд тvvний саарал морин хоёр чих соотогнон хєдєлж байх бєгєєд тушааг тайлж мордоход газар цавчлан явахыг тэмvvлэх агаад Балгармаа хотоос гармагц даруй хатируулан зvvн ємнє зvг явав. Хєєрхий бяцхан охин гvн шєнє юуны тул хэрхэн явахыг болзохуйяа бэрх.
Хємсєг мэт шинэ саран агшин зуур далд оров. Эсрэг этгээдээс шєнийн салхи сэр сэр хийхэд Балгармаагийн дотор жихvvцнэ. Сэтгэлийн дотор нь уялдаж байсан Болд vе vе vзэгдэж, vе vе vгvй болно. Аяа учирч уулзахын заяа нэн явцуу болжээ. Єндєр давааг єгсєн гvн ойн дотор ороход хав харанхуйн дунд энхэл донхол vргэлж тохиолдож энд тэнд тас няс чимээ гаран, морь байн байн зог тусах бєгєєд тvvнээс зам алдаж шивэр модны дотор дєрвєн зvгийг ялгахгvй, хvн олонд тусыг хvргэнэ хэмээсэн нь харин эзгvй хээр газар чоно араатан зууш болоход бэлтгэгдэж, цухалдан айх цочих vргэлжлэн байтал гэнэт модон дотроос буун дуу гарч, тvvний сум толгой дээгvvр нь шунгинан єнгєрєхєд морь бусган тогтож ядаж байхын зуур хажуугаас нь хоёр цэргийн хvн тулж ирэн буу сумлан Балгармааг юун хvн бэ? хэмээн зандрахад Балгармаа, Ардын цэрэг болохыг таньж нэгэн зэрэг баярлавч басхvv сvрээс айн хирдхийж учир явдлыг тоочин хэлсэнд харуулын цэрэг байлдааны дvрмээр тvvнийг барьж штабын газар хvргэв.
Балгармаа тэр шєнє байцаалган хянуулж vнэн байдлаа мэдэлцсэний хойно маргааш vvрээр цэргийн хамт явах замд сэтгэл яаран Болдын царай харагдан, амь алдсан болов уу? хэмээн ямагт бодогдох бєгєєд цэргийн дарга нарт хэлж єгєн айх эмээхийг умартан даруй байлдааны газар буун дуу сонсохыг хvсэн одно.
Ирээдvй хэргийг яахан болзоно. Юу болохыг хэн мэднэ. Арван хэдэн хvлээстэй хvн цєм энэхvv дэлхий дээр эцсийн шєнийг гаслантайгаар vдэж, хатуу зоригийг нэгэнт барьцгаасан бєгєєд гагцхvv хойно бэлбэсрэн єнчрєн хоцрох гэргий хvvхэд ба эцэг эхийн энэлэхийн тул, зовнин урт урт шvvрс алдалцсаар байтал єглєєний тунгалаг наран гарч ирээд басхvv тэдний дээр тусгана.
Мєнєєх жанжин манжин хэмээгчид нь зуурдын дэвсгэртээ цадтал унтаад єлссєн мэт босож ирэн, нэг хvнийг аваачиж хоёр гурваараа бєєгнєрєн хонь алах гэж байгаатай адил хутга гаргаж євчvvг нь хадахад мэсийн ирэнд мєгєєс нь ширжигнэж муухай дуугаран хавьчих бєгєєд зvрхийг нь сугалан авахад нэг чанга дуун алдаад эцэслэв. Yvнийг хvн тєрєлхтєн нvдээр vзэж чадашгvй байтугай, сэтгэлд бодон тvвдэшгvй, хэний ээлж одоо болох бол хэмээн нvд анина.
Тэд нар зэрлэг араатан мэт хєлхєлдєн тэдний хажууд ирж хvнийг шилэхэд Болд олныг нvдээр vзэж гасалснаас одоо тарчилж vхвэл дээр хэмээн намайг аваачигтун хэмээсэнд чиний дураар болдог юм уу хэмээгээд єєр нэг хvнийг хєтлєн явахад тэрхvv хvн нvдээ бvлтэлзvvлэн чичрэн дагжиж шууд буудан алахыг гуйх бєгєєд vнэхээр, тємєр чулуу мэт зvрхтэн боловч, тэсэшгvй атал, тэгвэл бvр тарчилгаж ална хэмээн хоёр гурван хvн дарж арьсыг нь яран судас шєрмєсийг нь нэг нэгээр нь сугалсаар гурав дєрвєн цаг гаслуулан бархируулан байж бас хагас амьтайгаар хаясандаа ханаж энэ єдрийн зугаа нь энэ хоёроор бага тайтгарчээ.
Аяа эрлэг тамын орон хэмээн єгvvлдэг байдаггvй юм, харин энд гардаг аж. Эх болсон зургаан зvйл хамаг амьтны тусын тул хэмээсэн лам нараас ийм юмыг харин vйлддэг аж. Хэдэн хvлээстэй хvн хэдийгээр тус тусын амийг хорлон vхэхийг эрмэлзэвч хєдєлж чадахгvй тул шєнийн харанхуйд єдрийн аюултай тамлал нvдэнд нь харагдан сэтгэлээс нь гарахгvй бас нэг шєнє тарчилна.
Хэрхэн энэлэвч, хvн тул аргагvй vvр шєнийн vеэр єчvvхэн нойрт дарагдан, агшин зуур амгалан болж байтал гэнэт vхэр буун дуу хэдэнтээ дуугарахад бvгдээр сэрж чагнавал, тэртээ уулын хажуугаас ардын цэргийн тавих их буун дуу яруу сайхнаар дvнгэнэх нь чихэнд сайхан бєгєєд басхvv сэтгэл сэргэнэ. Тэдгээр хvлээстэй хvмvvс тус тус баярлаж, зориг тєрж, бид алагдавч яах вэ . Энэ муу зандалчингуудыг даруй сєнєєх цаг ирэв хэмээн ярилцана.
Жанжин манжин нь босож сандран гvйлцэв. Жагсаал цэргээ бэлтгэх юм болов. Чавганц хєгшид, лам нар лам мам нар нийлж навсайж савсайлцан эрэмдэг зэрэмдэг буу сэлэм, эвэр хулсан нум сум, бялуу шийдэм хvртэл барилан, атга шороо тарнидуулан євєртєлсєєр ардын хуягт цэргийг эсэргvvцэнэ хэмээн хэд хэдэн зуун хvмvvс болон хэдэн буутайгаа туулган олох нь инээдтэй.
Агаарын онгоц нисэн ирэв. Айж сандран тархан унана. Хуягт тэрэг хvрээд ирэв. Хуйлран гvйлдэж энд тэнд vхнэ. Хоромхон зуурын дотор єєр ертєнц болов. Хойд даваан дээгvvр улаан туг хийсэн vзэгдэхэд хvлээстэй хvмvvсийн нар гарч ардын цэргийн ура хэмээн хашхирахад авилгагч харгисуудын сvнс зайлан, ард тvмний сvлд хєгжинє.
Балгармаа олон цэргийн дагалдан давхиж, бахдан баярлах боловч, Болд яасныг мэдэхгvйдээ бачимдан нvд тавьж, алагдсан хvний хvvр тохиолдвол ажиглаж vзэн явсаар хэдэн цэргийн хамт мєнєєх хvлээстэй хvмvvсийн дэргэд хоёр нvднээс нулимс гарган Болдыг тэврэн унав.
Цэргvvд тэдний хvлээсийг тайлж сувилахад Балгармаа Болдын хvлгийг тайлж сувилна.
Нэг єглєє, vдшийн гамшиг ийнхvv єнгєрч, ардын улаан цэрэг олны дайсныг дарав. Болд, Балгармаа хоёр vзээгvй юмыг vзээд буцах замдаа тархсан хоньд юугаа цуглуулан туулж, баясан ярилцсаар харив.
Энэ vед Идэрийн гол мєн хэвээр урссаар …….