Эцэг хүн гэртээ ямар байдаг вэ? Таны өмнө 24 асуулт байна. Эхлээд таны нөхөр хариулах ёстой.
Зөвшөөрвөл 2 оноо, хагасыг нь зөвшөөрвөл 1 оноо, зөвшөөрөхгүй бол 0 оноо тус тус авна. Дараа нь эхнэр нь нөхрөө төлөөлж хариулж үзнэ. Хоёр санал хэр зөрөөтэй байгааг харьцуулж үзээрэй.
1. Эрэгтэй хүнд, балчир хүүтэй учир зүйгээ ололцохоос өсч том болсон хөвгүүдтэй учир зүйгээ ололцох нь амар байдаг?
2. Гэр бүл салж сарнихад хүүхэд эхтэйгээ үлдэх ёстой?
3. Ер нь сайн нөхөр л сайн эцэг байдаг?
4. Эрэгтэйчүүд сэтгэлээ эмэгтэй хүн шиг илэн далангүй илчилж чаддаггүй?
5. Хүмүүжлийн асуудалд эцгийн санал голлож байх ёстой?
6. Эмэгтэй хүн амаржсаныхаа эхний үед эр нөхөртөө тавих анхаарлаа сулруулж болно?
7. Хайхрамжгүй, хэрцгий эцэгтэй байснаас ерөөсөө эцэггүй байсан нь дээр?
8. Эмэгтэй хүн аливаа зүйлийг эрэгтэй хүнээс илүү хийдэг болохоор хүүхдийг тэд л хүмүүжүүлж байя?
9. Хүүхэд бүтэлгүй юм тохиолдох болгонд эцэг рүүгээ ямагт очдог?
10. Жаахан хүүхдэд хайртай байх тусам түүнийг хүмүүжүүлэхэд хялбар болно?
11. Эцэг хүн эхнэрээ гуйж хүссэн үед л хүүхдийнхээ хүмүүжилд оролцох ёстой?
12. Гэр бүл салж сарнихад жаахан хүүхэд эцгээ огт үгүйлдэггүй?
13. Эмэгтэйчүүд л хүүхдийг эрхлүүлдэг улс?
14. Эцэг хүн амралтаа хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх нь ашигтай?
15. Охидыг багаас нь хөвгүүдээс өөрөөр хүмүүжүүлэх ёстой?
16. Эхтэйгээ байснаас эцэгтэйгээ байх илүү дуртай хүүхэд байдаг?
17. Манай эхнэр намайг гэхээсээ хүүхдээ гэх нь их байх шиг санагдах юм?
18. Хүүхдээ хүмүүжүүлэхэд би эхнэрээ бүрэн орлож чадна?
19. Хүүхэд эхийгээ хүндлэхээс илүү эцгийгээ хүндлэх ёстой?
20. Намайг хүүхдүүдтэй ажиллаж эхлэхээр эхнэр маань дандаа хөндлөнгөөс оролцох юм?
21. Эрэгтэй хүн хүсэх аваас нярай хүүхдийг эмэгтэй хүнээс дутуугүй бөөцийлж чадна?
22. Эцэг хүн хөвгүүдэд л илүү чухал шаардагдаж байна?
23. Манай эхнэр намайг хүмүүжүүлэгч гэж үзэхгүй юм?
24. Хөгшидтэй айлын хүүхэд амархан хүмүүждэг?
Эцгийн нэгдэх хэв шинж: 1,4,5,12,13,15,19,22 дугаар асуултаар
Хоёр дахь хэв шинж: 2,6,8,9,11,17,20,23 дугаар асуултаар
Гурав дахь хэв шинж: 3,7,10,14,16,18,21,24 дүгээр асуултаар тус тус тодорхойлогдоно.
Та хоёр авсан оноогоо бодоод гаргачих. Аль их оноотой нь нөхрийн чинь хэв шинж юм.
• Нэгдүгээр хэв шинж – “Уламжлалт эцэг” Таны нөхөр гэрийг тэргүүлж, “гадаад харилцаанд” танайхны ашиг сонирхлыг төлөөлөн, хүүхдийн хүмүүжилтэй хобоотой бүх асуудлийг шийдвэрлэгч юм. Тэрээр яггүй ширүүн, хүүхдийг сахилга баттай, хариуцсан үүрэгтээ нямбай ханддаг байхад голчлон анхаардаг. Хүүхдээ өсөж өндийх тусам ялангуяа хөвгүүдээ хүмүүжүүлэх гэж хуучнаасаа илүү их хүч тавина. Гэвч тэдний дунд чин сэтгэлийн харьцаа байхгүй. Бидний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг ямар сайн мэдэх биш дээ гэсэн сэтгэлээр үр хүүхэд нь эцэгтээ ханддаг.
• Хоёрдугаар хэв шинж – “Тэжээгч эцэг” Хүмүүжлийн бүхий л асуудлыг шийдэх бүрэн эрхийг эхнэртээ олгосон гэр бүл. Тэртэй тэргүй би сурган хүмүүжүүлэх талаар эхнэрээ гүйцэх биш гэж нөхөр нь үздэг. Тэгээд ч алба ажил гэж толгойтой үснээс их байна гэж үзнэ. Тэр ч байтугай зав чөлөөндөө ч хүүхэдтэй хамт байя гэж боддоггүй. Ийм гэр бүлд эмэгтэй хүн хүүхдээ эцгийнх нь ивээлд орхиод, ядахдаа хэд гурав хоног юманд яваад өгөх арга сүвэгчилвэл зүгээр юм шиг байдаг. Ингэхлээр мань хүн эцгийн хувьд надад итгэл хүлээлгэж байгаа гэдгийг ухаарна.
• Гуравдугаар хэв шинж – “Өнөөгийн эцэг” Энэ эцгийн хувьд хүүхэдтэй холбогдох бүхий л асуудал ойлгомжтой, сайн мэдэх зүйл байдаг. Тэрээр зав муутай байлаа ч орой үдшийн цагийг хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай. Хүүхдүүдтэй тоглож наадах төдийгүй, хөхүүл хүүхдээ ч өлгийдөж чаддаг. Хүүхдүүд нь түүнийг эрхэмлэн хайрлана. Хүүхдүүд нь өөрсөддөө тулгарсан элдэв асуудлыг эх эцэгтээ ав адилхан ярьж хуваалцдагт бас гайхах явдалгүй билээ.
Эхнэр “нөхрөө төлөөлөн” тэмдэглэсэн хариултаа нөхрийнхөө жинхэнэ хариулттай харьцуулж үз. Их зөрж байна уу? Их онцгой зөрөөд байгаа асуудлаа зөвлөж хэлэлц л дээ. Тийм ярилцлага та нарт ч төдийгүй хүүхдийн хүмүүжилд ч тус болох нь лавтай. Эдгээр асуултууд хошин маягтай боловч үнэний хувь байгаа шүү.
www.miss.mn