Зайрмаг хийхийг хэцүү гэж бодож байна уу? Тэгвэл 10-хан минутын дотор амтат гадил жимсний зайрмаг хийх амархан аргыг толилуулж байна. Шинэхэн бөгөөд ямар ч хүнсний будаг ороогүй зайрмагийг гэр бүлээрээ амтлаарай.
Орц:
2 аяга крем /кремний шингэн бэлдэц/
2 аяга сүү
2 цайны халбага ваниллины охь
½ аяга элсэн чихэр
3 ширхэг гадил жимс
Хэрэглэгдэх зүйл:
Холигч /блендер/
Хийх арга:
1. Гадил жимснүүдээ хальсалж хэд хэдэн хэсэг болгон хэрчинэ.
2. Хэрчсэн гадил жимсээ холигчийнхоо аяганд хийгээд дээр нь крем, сүү, ваниллины охь, элсэн чихэрээ хийнэ.
3. Блендерээрээ 2 минут орчим холиод хуванцар саванд хийж 12 цагийн турш хөлдөөнө.
4. Хөлдөөгчнөөс зайрмагаа гаргаад 10-15 минут тасалгааны температурт байлгасны дараа олгоно.
Жич: Хэрэв та карамелтай зайрмаг хийхийг хүсч байвал бор элсэн чихэр ашиглаж болно. Мөн та гадилын оронд манго жимсийг ч мөн адил хэрчээд хэрэглэж болох юм. Орцонд энэ мэтчилэн шоколад, жигнэмэгний үртэс гэх мэт өөрийн дуртай амттаныг оролцуулаарай. Бүтээлч сэтгэлгээгээр та энэ дэлхийн хамгийн амттай зайрмагийг хийж болно.