Эдэлгээний явцад гадаад үзэмж муудсан.
– Ийм машиныг Та эвдэрхийд тооцвол Та өөрөө эвдэрхий байж мэднэ.
Үе үе чанга дуугардаг болсон.
– Ойрын хэдэн жил цэцэг өгөөгүй юм биш үү? Бас цалингаасаа өгдөг мөнгөө нэмээд үз, бүгдийг нь өг. Тэгээд болохгүй бол гэрээ цэвэрлэ, хогоо асгадаг бол.
Гэрт бараг үзэгдэхээ больсон
– Энэ гэмтлийн шалтгааныг Та өөрөөсөө хай. Гэртээ үзэгдэж бай.
Ор хөнжлийн ажилд сонирхолгүй болсон.
– Та өөрөө түүнд ор хөнжилдөө “сонирхолтой” зүйл ярьж өгөөгүй удсан байна. Улиг болсон “ганц нэг үг” эсвэл хурхирахаас өөр юм ярьж өгдөггүй бол аргагүй ш дээ. Их удвал, өөр “яриа” хүнтэй нөхөрлөж улмаар нөхцөж ч мэдэх юм.
Турах клубт явдаг болсон
– Явж л байг. Клубт явснаараа турахгүй, харин явж байгаа гэдэг сэтгэлээрээ өөрөө турдаг юм.
Утсаар байнга ярьдаг. Ер нь их ярих дуртай.
– Их ярих нь, амны эргэн тойрон, хүзүүний арьсыг үрчлээтүүлдэг гэж итгүүл. Түүнчлэн, их уурлаж үглэж яншихад хүний нүүрний үрчлээ ихэсдэг гэдэг нь батлагдсан зүйл шүү дээ.
Ямар ч ажил хийдэггүй. Бэлэн идэх уух өмсөж зүүх, бүр заримдаа архи тамхи шаарддаг.
– Та эр хүнтэй суучихсан юм биш биз? Хэрвээ үгүй бол ийм машиныг солих нь зүйтэй.
Гэрийн бүх ажлыг хийдэг сайн эзэгтэй, сайхан эхнэр. Гэвч байнга сэтгэл дундуур байдаг.
– Та өөрөө эр хүн мөн биз? Хэрвээ эхнэр чинь таныг арай илүү загвараар сольчихвол бид л лав гайхахгүй юм байна.
Баталгаат хугацаа
– Хязгааргүй. Эзэмшигчийн зүгээс хайр гамтай, үргэлж арчилж, үзвэр үйлчилгээнд явуулж, амралт сувилалд тордож, урам хайрлаж байвал Сонголт тань, зөвхөн Танд өнө удаан жил үнэнчээр үйлчлэх болно.
www.miss.mn