Сүү хүнд хэрэгтэй. Хэдий хэр хэрэглэвэл зохимжтой бэ. Торонтогийн Их сургуулийн эрдэмтэд өдөрт хүн хэдий хэр сүү хэрэглэвэл зохимжтой талаар судалж үзжээ.
Судалгаагаар сүү нь хүүхдийн ясжилтанд сайн боловч хэтрүүлж хэрэглэх нь төмрийн дутагдал үүсгэдэгийг нотложээ. Ялангуяа савалгаатай сүү нь шаардлагатай Д витаминыг нөхөж чаддагүй . Учир нь үйлдвэрийн аргаар савлахад сүүнд нарын гэрэл их шаардлагатайгаас хамаарч Д витамин савлагдаж чаддагүй байна.Энэ нь дан ганц туйлын үнэн хариулт биш юм байна.
Бас өөр нэг шалтгаан нь сүү их хэмжээгээр уух нь биенд байх төмрийн агууламжыг багасгаж , гадагшлуулдаг гэж үзжээ.
АНУ – ийн Хүүхдийн эрүүл мэндийн хүрээлэн энэ судалгаатай танилцаад яг хэдий хэр сүүг уух талаар эцсийн дүгнэлт гаргаагүй ч гэсэн их ч биш бага ч биш 2 аяга сүү өдөрт хэрэглэх нь хангалтай гэж зөвлөж байна.