Н.Удвал сайд аа, танай салбарынханд энэрэнгүй сэтгэл, ичих булчирхай гэж байна уу

Он солигдох мөчид нийслэлийн хэмжээнд 64 эх амаржсан гэх мэдээлэл авав.

Тэгээд аймгуудаас төрөлттэй холбоотой мэдээллүүдийг авахаар  утас цохитол  анхны аймгаас л хар муу мэдээ сонсож, айдаст автаж орхив.

Нярайлсан, амаржсан гэх үгийг сонссоны дараа бид ямагт “Монголын үрс маш олон болтугай”  хэмээн ерөөн, залбирдаг. Гэтэл энэ үгээ ч хэлэхээ  умартаж орхисон байв. Яагаад тэр билээ. Айдаст автаад тэр.

“Хорвоод мэндлээд 20-хон минут ч болоогүй нярайг хариуцлагагүй, “харгис”  сувилагч халуун усаар түлж ор­хисон” гэж бодохоор голоос юм гогдоод даанч хэцүү.  Үрийн зулай үнэрлэн хорвоод эх хүн болсон нь битгий хэл  “төмөр дотортой” нэгэн ч үүнийг сонсоод  эмзэглэх биз.

 

Хаалга үүд нь онгорхой,  албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн үйл­чилгээний  албан хаагч байтугай амь­тай голтой хүн байгаа  үгүй нь ч мэдэгдэхгүй байсан  төрөх тас­гийнхан нярайлсан эхийн ар гэрийнхнийг ирэхэд  сүр­хий  ажил хэрэгч дүр эсгэж,  эмнэлгийн соёл, ёс зүй энэ тэр гэж дүрэмдсэн байдаг.

 

Танай салбарын  ажилч­дад ичих булчирхай, энэрэн­гүй сэтгэл гэж  байна уу, сайд аа.

Халуун усанд цээж­нээсээ доош түлэгдсэн хүүгийн тухай мэдээлэлтэй зэрэгцэн  “Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн гуравдугаар төрөх эмнэлэгт, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар  хоёрдугаар амаржих газарт тус тус өөрсдийн биеэр очиж, 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр мэндэлсэн үрсэд баяр хүргэлээ” гэх мэдээлэл сайтуудаар цацагдаж байв. Үүнийг сонсоод  та нөхдийн өмнөөс бүр ч их ичлээ, бас дургүй хүрлээ.

 

“Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсоно” хэмээн  тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилчид тань нэг л биш ээ. Улсдаа ганцхан гэгддэг Эх хүүхдийн  эрүүл мэндийн үндэсний төвийн ажилт­нууд ч алдаа  гаргаж,  нэр нэгтийн  эм тариаг сольж, өвчтөнөө хохироож   байсан удаатай.

Дархан-Уул аймгаас ирсэн нэгэн бүсгүй эмнэлэгт  ир­сэн хэрнээ элдэв бичиг цаасанд ээрэгдсээр  өмдөндөө хүүхдээ төрүүл­сэн, Баянзүрх дүүргийн  төрөхийн эмч нарын буруугаас  30 хүрээгүй хосууд хоёр дахь хүүхдээ алдаж, дахин хүүхэд төрүү­лэх боломжгүй болсон гэх зэрэг  бараан барим­туудыг дурдаад байвал  дуусахгүй цааш хөвөрнө.

 

“Эх хүүхдийг ийн хохироож түлсэн эл хэрэг гараад байхад Эрүүл  мэндийн  яамны  удирд­лагууд  шуурхай зөв­лөгөөн  гээчийг хийж, ойрын үед хийх ажлынхаа тухай зөвлөлдөж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдээс ирсэн саналыг үндэс­лэн эмнэлгүүдийн лавлах үйлчилгээ, ая тухтай байдлыг хангах бодлого, чиг­лэлээр эмнэлгүүдийг хангахыг үүрэгдсэн.  Ийн зөвлөл­дөхдөө хорвоод мэнд­лэхдээ “тамлуулсан” эх хүү хоёрын тухай ганц үг ган хийсэнгүй” хэмээн ард олон эмзэглэж байна лээ.

Цаг мнaracertopod.inaracerпрограмма для взломать вконтактеаквалоо новостиyoung escorts ukGladiator game onlineальфа банк кредитная карта как платитьденьги в долг 1000000 рублейозеро натронзаявление на получение займааруша танзани¤путевки на кипр на май 2015 ценыtranslation english to turkishуголовный кодекс украиныkorean to english translateвстраиваемые в пол конвекторыповышение продаж интернет магазинауреаплазмоз курс лечения


Н.Удвал сайд аа, танай салбарынханд энэрэнгүй сэтгэл, ичих булчирхай гэж байна уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.