Хоёр өрөө байрны төлөө 34 жил мөнгөө цуглуул

 

Байранд орох мөрөөдөл болсон гэнэ. Тэгвэл бараг мөрөөдөл ч хайран санагдах болж. Хотын төвд ганган хороололд талбай томтой хоёр өрөө байр авахад л 200 сая төгрөг төлөх хэрэгтэй болчихож. Сарын дундаж цалин нь 200 мянган төгрөгт ч хүрэхгүй байгаа борчууд орон сууц гэдгийг тэнгэрийн харш мэтээр төсөөлөх л үлдсэн мэт.

Зургаан жилийн өмнө метр квадрат нь 500 мянган төгрөгийн ханштай байсан байрны үнэ өнөөдөр ингэж дээшээ цойлно гэдгийг тухайн үед мэдэх минь ч яалаа. Гэрлийн хурдаар үнэ нь нэмэгдэж байгаа орон сууцнуудыг худалдан авагч илт багассан судалгаа байдаг. Арга ч үгүй биз. Хэдхэн жилийн өмнө 30 метр квадрат талбайтай нэг өрөө байрыг 20 сая арай хүрэхгүй төгрөгөөр худалдаад авчихаж болдог байсан бол өнөөдөр доод тал нь 50 сая төгрөгөөр дөрвөн ханын дундах хананаас нь ус гоождог, халаалттай жижигхэн талбайг худалдаж авах болчихоод байна. 2007 онд байрны үнэ дунджаар 750 ам.доллар байсан. Тухайн үеийн ам.долларын ханшаар бодож үзэхэд 800-900 мянган төгрөг гэсэн үг. Харин таван жилийн дараа буюу өнөөдөр хамгийн үнэтэй орон сууцны метр квадрат нь 9000 ам.доллар. Гадныхан манай энэ ханшийг сонсохоороо нүд нь орой дээрээ гардаг гэлцдэг юм билээ. Арга ч үгүй биз. Өртөг өндөр гэгддэг АНУ, Япон, Солонгост ч орон сууцны үнэ ийм өндөр байдаггүй.

Орон сууцны үнийг харьцуулахдаа Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчмын байршлыг онцлов

МЕТР КВАДРАТЫН ДУНДАЖ ХАНШИЙГ ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан үнийн судалгааг ашиглан энэхүү мэдээллийг бэлтгэсэн юм. Шинэ орон сууцны үнэ байршлаасаа хамааран өөр өөр үнэтэй байх нь гарцаагүй. Гэхдээ боломжийн байршилд байртай болъё гэвэл метр квадрат тутамд нь дунджаар хоёр сая төгрөг хэрэгтэй болжээ гэдгийг сануулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт байрны ханш метр квадрат нь 1.8-2.0 сая төгрөгийн хооронд байна. СУИС, Бөмбөгөр, Тэнгис кино театр орчмоор гэсэн үг. 50 метр квадраттай хоёр өрөө жижгэвтэр байр авах бол 100 сая төгрөг зайлшгүй хэрэгтэй. Тээврийн товчоо, Гурван гал эмнэлэг, Эх нялхас орчмоор буюу Баянгол дүүргийн шинэ орон сууцнууд 1.6-1.8 сая төгрөгийн ханштай байна. Харин Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн захын хорооллын шинэ орон сууцыг метр квадратыг нь 1.2-1.6 сая төгрөгөөр авах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, Толгойт, Амгалан, Ботаник, Цэргийн хотхон гэх мэт хотын зах гэсэн үг. Харин Ургах наран хороолол гэх мэт хотоос 40- 50 км-ийн зайд байдаг орон сууцны үнэ 1.2 сая дотор багтаж байна.

ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН БАЙРАНД ОРОХОД ТЭРБУМ ТӨГРӨГ

Монголд тансаг, дээд зэрэглэлийн хэрэглээтэй хүмүүст зориулсан бизнес, үйлчилгээ бусад орныхоос харьцангуй хурдан, сайн хөгжиж байгаа бололтой. Баячуудад зориулсан элит орон сууцнуудын дундаж үнэ метр квадрат нь 3.0-8.0 сая төгрөг байна. 100 метр квадрат байр худалдан авахад тэд 300-800 сая төгрөгийг төлж байна. Харин өглөө бүр нойрноос сэрэхдээ Төрийн ордон, Сүхбаатарын талбайгаа харж байхыг хүссэн бүр дээд давхаргынханд Blue Sky цамхагт 9000 ам.доллараар байр авахыг санал болгож байна. Бодоод үзэхэд 100 метр квадрат талбайтай гурван өрөө нь тэрбум төгрөг даваад явчих бололтой. Энэ бол өнөөдөр манайдаа хамгийн өндөр үнэ. Гэхдээ үүнээс нэг их дутахгүй орон сууцнууд байна аа. Юнескогийн гудамж, Солонгос элчингийн урд хавиар байр сонирхвол метр квадрат нь хоёр сая 500 мянга, хоёр сая 700 мянга, дөрвөн сая төгрөг, найман сая төгрөг гэх мэт сонголтууд байна. Эсвэл Хан-Уул дүүрэгт Соёмбот уулынхаа энгэрт амьдаръя гэвэл 300 сая төгрөгөөр 100 метр квадратыг сонгож болно.

Маршалын гүүр, Дүнжингарав худалдааны төв, Баянмонгол хорооллын ойролцоо гэхээр л үнэ нь хоёр сая илүүг давж, гурав, дөрвөн сая төгрөг болж байна. Ямар боловч сарын цалингаараа хоолоо залгуулдаг дундаж давхаргынхан байрны тухай мөрөөдөх ч эрхгүй болжээ. Сард дунджаар 500 мянган төгрөгийн орлоготой өрх энэ мөнгөнийхөө тал хувийг байр авахаар хадгаллаа гэж бодъё. Тэдний хувьд 50 метр квадрат жижигхэн хоёр өрөө байрыг 100 сая төгрөгөөр худалдан авахын тулд мөнгөө цуглуулахад дор хаяж 34 жилийн дараа байртай болно гэсэн үг. Харин 100 сая төгрөгөө өнөөгийн манай банкуудын жишиг болсон жилийн 20 хувийн хүүтэйгээр зээлвэл, сард хоёр сая төгрөгийг зээлэндээ төлнө. Ийм л сонголт байртай болохыг хүссэн иргэдэд үлдээд байна.

Б.Солонго

 продвижение сайта срокиdeeo.ruсайтаскачать бесплатно прогу взлома одноклассниковаквалоо отдыхarab escortssiteкак получить кредит на малый бизнесальтеза африкакредитная карта альфа банк обслуживаниепутевки на май 2015 цены все включеносрочно нужны деньги 5000возьму деньги в долг красноярскповышение имиджа компаниистатья ук украиныидеи комнатыonline eventподобрать ключевые словахр пиелонефрит лечение


Хоёр өрөө байрны төлөө 34 жил мөнгөө цуглуул
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex