Мянга дахь цагаан шувуу/өгүүллэг/

Нэгэн жижигхэн тос

Нэгэн жижигхэн тосгоны даргын эрх танхи ганц охин холын хүнтэй хуримаа хийх сураг хуурай өвсөнд гал авалцах мэт хурдан тархаж тосгоны хамаг л хүн тэрхүү сүр дуулиантайхан хурим болохыг тэсэн ядан хүлээцгээв.

Сүйт залуу нь шувуу судлаач бөгөөд тэр тосгонд судалгаа хийж яваад бүтэлгүйтэж цөөрөмд живэх шахсан тухай, яг живдэгийн даваан дээр даргын охин морьтой явж байгаад тааралдаж аварсан тухай тосгоныхон амнаас ам дамжуулан сонин болгож ярьсаар.. Энэ мэдээ тосгоны хамгийн захад суудаг анчингийн чихэнд хүрч уур хорсолыг нь хөдөлгөв.
Багаас тоглож өссөн жаахан тэнэгдүү ч халиурсан шаргал үстэй үзэсгэлэнтэй тэр хөөрхөн охин өөр хүний эхнэр болно гэхээс анч хархүү байж ядаж байлаа.
Бүсгүй нэг орой сүйт залуутайгаа уулзаад “хонгор минь би чамд нэгэн нууц хэлэх үү” гэхэд залуу толгой дохив.

Бүсгүйн харц тийм гэхийн аргагүй гялалзан “би хуриман дээрээ цав цагаан өнгийн газар чирэгдсэн хормойтой өдөн даашинз өмсөнө, харин тэр үед чи…” гээд л ярьж гарсан ч эхний үг л залууг гайхшруулсан тул цаашид юу хэлснийг нь сонсох сөхөөгүй бодолд автав.
Бүсгүй хуримынхаа талаар төсөөлөн хөөрөн ярьсаар сая нэг юм дуусаж “хайрт минь чи юу гэж бодож байна, гайхалтай санаа биш гэж үү” гэхэд залуу дэмий л толгой дохив.
Эргээд алхаж явахдаа залуу “хөөрхий тэр шувууд” гэж амандаа үглэн алхсаар байлаа.
Маргааш нь тосгоны даргын танхил охин эртлэн оёдолчинг дуудаж хуримын даашинзны загвар гаргуулан гурван хоногийн дотор мянган цагаан шувууны өд хэрэгтэй гэж тосгон даяар зар тараав.
Өдийг нь гэмтээхгүй агнасан нэг цагаан шувуу бүрийн тоогоор их шан амласан тул тосгоны бүх эрчүүд мод, чавх, буу зэрэг гартаа юу тааралдснаа барьж цагаан шувууны анд гарав.
Үүнийг сонссон анч эр дотроо нэгийг бодов бололтой зальжин инээмсэглэл нүүрэндээ тодруулан буугаа мөрлөн гарав.
Тосгоны эрчүүд гэлтгүй нөхөрт гараагүй бүсгүйчүүд, хүүхдүүд ч цагаан шувууны анд нэгджээ.
Сүйт бүсгүйн заасан гурван хоног даруй өнгөрч түүний даашинзанд хүрэлцэхүйц цагаан шувууны өд оёдолчны өрөөнд хөглөрөв. Харин даашинз минь хэзээ бэлэн болох бол гэж хөөрч суугаа бүсгүй өдөө зумлуулсан шувуудын өмхийрсөн махны үнэр тэр хавиар нэг тархаж, бараан голдуу том шувууд цочимоор муухайгаар баагилдан байхыг ч үл анзаарна.
Гэтэл үнэхээр харамсалтай нэг юм болсон нь бүсгүйн даашинзанд орох шувууны өд дутав. Яг есэн зуун ерөн есөн шувуу байсан гэж оёдолчин хэлээд энэ шувууны ихэнхийг анч хархүү авчирсан тэр танд бэлэглэж байгаа, шан харамж авахгүй гэсэн гэж нэмж хэлэв.
Бүсгүйн царай хувьсхийн цайж, улаа бутарсан галтай инээд хормын төдий ор мөргүй болж “дахиад нэг, дахиад нэг” гэж уруулаа өмөлзүүлэн хэлээд гэрлүүгээ хар хурдаараа гүйв.
Гэртээ очсон хойноо аавынхаа өрөөнд хаалга саван гүйн орж “дахиад нэг шувууны өд олдохгүй бол би энэ хуримыг хийхгүй” гэж чарлан уйлав.
Араас нь оёдолчин ирж “гэхдээ таны хэлсэн шиг мянган цагаан шувуу л бүрдээгүй болохоос таны даашинз одоо ч бэлэн болсон байгаа, за тэгээд нэг шувууны өдөөр дутахгүй шүү дээ” гэхэд уйлж халтартсан тосгоны даргын танхи охин “ чи амаа тат, би мянга гэсэн бол мянга л байх ёстой, яагаад гэвэл миний хурим төгс төгөлдөр байх ёстой, яг одоо ахин зар тараа. Хамгийн түрүүнд цагаан шувуу ганцыг олж ирсэн хүнд хамгийн өндөр шан харамжыг өгнө” гэв.
Оёдолчин эмэгтэй мэхийсхийн толгой дохиж яаравчлан гарч одов.
Гэвч хүсэхэд хясна гэгчээр аанай л тосгоны явж хөдөлж чаддаг болгон ганц цагаан шувууны эрэлд гарсан ч хэн нь ч олсонгүй.
Бүсгүй уйлан гуниглаж сүйт залуудаа хуримаа хойшлуулсан тухай бичиг илгээн өрөөндөө ороод хаалгаа түгжин хөшгөө ч нээлгүй олон хоног суув.
Харин нэг өглөө хөлсний тэрэгчин түүнд хайрцагтай юм авчирч өглөө. Улаан туузаар чимэглэж гоёсон модон хайрцгийг нээтэл бүсгүйн өдрийн бодол шөнийн зүүд болсон мянга дахь цагаан шувуу байлаа. Шувуу амьд байгаад нь гайхад энэхүү сонин бэлгийг авчирсан тэрэгчин лүү харвал хэдийнээ булан тойрч байв.
Тэр цагаан шувууны хүзүүнд нэгэн бяцхан хонх байх агаад дөрөв нугалсан цаас хавчуулжээ.
“ Хамгийн хайртай чинийхээ уйлан гуниглахыг сонсож, шаналахын зовлонд тарчилснаас
Хамгийн хайртай ганц цагаан шувуугаа чи даашинзанд нэмэрлэлээ.
Хонгор минь сонсооч
Мянган шувуун амь өмссөн чамайгаа
Миний эхнэр болооч гэж гуйхад уруул минь үл эвлэнэ гэсэн бадаг шүлэгтэй зурвас байлаа.

раскрутка сайтараскруткаtopodin.comпрограмма для взлома страницы вконтакте скачатьmacbook чехолmistress in dubaiWilliam hill special betsмикрозайм 24 часа с любой кредитной историейотдых в мае за границейтанзани¤ путешествие ценачто вз¤ть с собой на килиманджароденьги в кредит владикавказвзять денег в долг в калугепиар компания гостиницытур кипр август 2015 ларнака сан ремопродвижение сайта в поисковиках ценаcaricturesдизайн ванной комнатыстатистика запросов яндекс по словам


Мянга дахь цагаан шувуу/өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex