Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр Ли Соль Жу нь төрсөн гэсэн мэдээллийн Өмнөд Солонгосын сонин, зурагтаар цацаж эхэллээ. Анхлан Ким Чен Ирийн бунханд хvндэтгэл vзvvлэх vеэр vндэсний хувцас өмссөн байсан Ли Соль Жугийн зургийг харсан сэтгvvлчид тvvнийг гарцаагvй хөл хvнд болсон гэсэн дуулиан дэгдээсэн юм.
Гэтэл Шинэ жилийн баярыг тохиолдуулан хийсэн албан ёсны хvлээн авалтын vер удирдагчийн гэргий нь бариу хувцастай гарч ирсэн байна. Vvнээс vндэслээд тvvнийг амаржсан гэсэн дvгнэлтийг Өмнөд Солонгосын сэтгvvлчид хийсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тун ч хаалттай орон болохоор vнэн хэрэг дээрээ юу болсон бэ гэдгийг удирдагч ба тvvний гэргий, Хойд Солонгосын тусгай албад л мэдэх биз ээ? Энэ зуур Америкийн Конгресс нь америкчуудад Хойд Солонгосоос хvvхэд vрчлэн авахыг албан ёсоор зөвшөөрсөн хуулийг баталжээ. Одоо энэ хуулинд Ерөнхийлөгч Барак Обама л гарын vсэг зурах vлджээ.
Ардчилал