Монголын үндэсний гэрэл зургийн танхимаас зохион байгуулдаг “Шавь” сургалтанд боксын дэлхийн аварга мөнгөн медальт, Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба суусан байна.
П.Сэрдамба “Canon 60D” хэмээх камертай ч бүрэн ашиглаж чадахгүй, автомат тохиргоон дээр нь дардаг байжээ. Тиймээс сургалтанд хамрагдаж хоббигоо хөгжүүлэхээр, энэ чиглэлээр мэргэшихийн тулд номын дууг сонссон байна.
Тэрбээр өгсөн ярилцлагандаа “Сургалтанд сууснаар хурд, өрц, ISO-гоо хэрхэн тохируулах, зургийн зохиомжоо яаж гаргах вэ гээд олон зүйлийг сурсан. Шөнийн зургуудыг дарж сурмаар байна. Тамирчин хүн болохоор спортын гэрэл зургийг мундаг авмаар санагддаг” гэж ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN