Цоо шинэ хүн болохуйн нууц

Амьдралыг та урлаггүйгээр, хөгжим, зураг, өнгө, үггүйгээр төсөөлж чадах уу? Магад үхэл л тийм өнгөгүй зэвхий, анир чимээгүй, ер юу ч үгүй байдаг биз ээ.

“Хүүхэд бүрт урлагийн авъяас  заядаг. Асуудал нь хэрхэн уран бүтээлч чигээр нь өсгөх вэ гэдэгт л байдаг. ” хэмээн нэгэн алдартай зураач хэлжээ. Нийгмийн үндэс бол гэр бүл, гэр бүлийн үндэс бол бие хүн. Бие хүн хэдийчинээ зөв төлөвшинө, нийгэм төдийчинээ эрүүл оршино, Бие хүн болж төлөвшихөд боловсрол чухал гэж үздэг хүмүүс бий. Маргаангүй үнэн. Гэхдээ мэдлэг боловсролоос гадна сэтгэл санаа, зөн совин гэж бий.

Үүнийг орхигдуулбал хүн дүрст адгууснаас ялгаагүй болох вий. Сэтгэл гэгч нь хүмүүний үнэнч шударга, даруу төлөв зан, хүнлэг, өгөөмөр, тусч чанар, ухамсар, ёс суртахууны эх ундарга бөгөөд энэ бүхнийг шинжлэх ухаан, боловсрол, эс бөгөөс өндөр хөгжил хүнд өгч чадахгүй. Харин үүнийг үүсгэгч том хүчин зүйл бол соёл урлаг. Тиймдээ ч урлаг хүнийг “хүн оршихуйн” зүг рүү хандуулдаг гайхамшигт луужин юм. Сайхан жүжиг, сайн кино үзээд дуусахад, эсвэл нэг сайхан дуу сонссоны дараа шив шинэхэн хүн болсон мэт сэтгэгдэл хэн бүхэнд төрдөг биз ээ. Урьдын уур уцаар, гоморхол юуны төлөө байсныг ойлгохоо болиод, амьдрал гайхалтай санагдаж, гудамжаар инээмсэглэн алхмаар санагддаг нь юуных вэ? Урлаг л бидэнд амьдрахыг, цааш цөхрөлтгүй алхахыг зааж байгаа хэрэг биш үү? .Урлагийн энэ өгөөмөр шинжийг өөртөө ашигтайгаар хандуулж чадвал өнөөгийн завгүй, бухимдалтай, “харласан” нийгэмд зовлонгүй, гэгээлэг аж төрж болох мэт.

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач И.Тогтууны зөвлөгөө:

Сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь “Урлагийн сэтгэл судлал” хэмээх томоохон салбар XX зууны дунд үеэс жинхэнэ “сэтгэл засал” гэдэг утгаараа хөгжиж эхэлжээ. Бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хэрүүл маргаантай амьдардаг, айдас түгшүүрт өртсөн гэх мэт сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй, өөрөө өөрийгөө ойлгохоо больчихсон хүмүүсийн сэтгэл зүйг урлагийн нарийн мэдрэмжээр засч, сайжруулж, өөрийг нь өөрт нь таниулах боломжтой байдаг учир энэ төрөл хүчээ авсан байна.

Урлаг хүний дотоод сэтгэлд яалт ч үгүй нөлөөлдөг. Жишээлбэл, уран зураг, балет, дуурь үзээд аливаа хүн урьд өмнө мэдэрч байгаагүй цоо шинэ мэдрэмжийг авч, шинээр ямар нэг юм хийх сэдэл төрдөг. Уран зураг харах, жүжиг үзэх, зураг зурах, баримал бүтээх уед хүний сэтгэл, ухамсаргуйд хөдөлгөөн өрнөж байдаг. Ухамсартай байхад мэдэгддэггүй мөртлөө тэр хөдөлгөөний үед ухамсаргүйгээс нь “Нээрэн энэ чинь ийм юм байна, би энэ талаас нь мэдэрч болох байсан юм байна” гэх бодлууд гарч ирж байдаг.

Тиймээс урлагаар дамжуулан хунд нөлөөлнө гэдэг гайхалтай. Хуримтлагдсан стрес, бухимдлыг гадагшлуулах зорилгоор сэтгэл засал хийдэг. Тэгвэл уран бүтээлч хүн маш их сэтгэл хөдөлсөн үедээ бүтээлээ туурвидаг нь сэтгэл зүйчид хандалгүйгээр дотроо байгаа бүхнийг гадагшлуулж чадаж байна гэсэн үг юм. Ийнхүү сэтгэл санааны байдлаа урлагийн ямар нэг төрлөөр илэрхийлэн гаргах нь цаашид дарамтанд өртөх, сэтгэл зүйн хувьд гэмтэл авах магадлалыг багасгадаг юм. Ялангуяа зураачид дотоод сэтгэлээ маш сайн илэрхийлдэг хүмүүс. Тэд бусдад өөрийгөө бодитоор илэрхийлэхээс огт айдаггүй бөгөөд тэр чинээгээрээ стрес багатай амьдардаг. Тэрхүү ямар ч хаалт хязгааргүйгээр өөрийгөө илэрхийлсэн бүтээлээс нь үзэгчид өөрийнхөө дотор байсан ч урьд нь огт мэдрээгүй зүйлсийг олж харж, мэдэж авдаг.

Уран зураг ойлгодоггүй, сонирхдоггүй хүнийг заавал ” Үүгээр л засрах ёстой, Наадахаа л үз” гэж шахах шаардлагагүй. Тухайн хүний таашаал авдаг урлагийн ямар ч төрлөөр сэтгэл санааг нь засч, стрес бухимдлаас нь салгах боломжтой.

Урлаг заримдаа сөрөг сэтгэгдэл төрүүлэх нь бий. Гэхдээ энэ нь эргээд бас л сайн нөлөөтэй. Заавал тайвширч, сайхан мэдрэмж авахдаа гол биш, дотор байгаа зүйлийг нь сэтгэлийн хөдөлгөөнөөр гадагшлуулж байна гэдэг л эцсийн үр дүн юм. Жишээлбэл, юу болж байгаа нь мэдэгдэхгүй дүмбийгээд суудаг хүнд дургүйцэл, зэвуүцлийг нь төрүүлэхүйц кино үзүүлж болно. Тэр хүн “Наадах чинь ямар балиар юм бэ!” гэж хэлж байгаа нь ололт болохоос биш заавал таашаал авах албагүй.

Хүн өдөр тутамдаа хийдэг бүх зүйлээ хийгээд л яваад байвал яваандаа үүндээ түүртэж эхэлдэг. Нэгэн хэвийн үйлдлээсээ бид маш их ачаалал, дарамт авч байдаг. “Иймээс хэн бүхэн өөрийнхөө юунаас илүү мэдрэмж, таашаал авдгийг мэддэг байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө, мэдрэмжээ бүү орхигдуулаарай гэж зөвлөх байна.

НИЙСЛЭЛ GUIDE

сайтасайтраскрутка сайтов самостоятельно бесплатноскачать программу для взлома wifi сетейчехлы на iphone 4dubai escort japanesebeste-onlinecasinos.comденьги в долг по паспорту без справоксафари танзани¤килиманджаро классификаци¤ маршрутовдам деньги в долг под проценты владикавказальфа банк кредитная карта как платитьотдых на кипре в маеtranslate italianсайт посуды спбюристы адвокатыrussian to english dictionary pdfпродвижение казинолечение уреплазмы


Цоо шинэ хүн болохуйн нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.