Буриад улсын ардын жүжигчин “Премьер министр” хамтлагийн ахлагч Борхүүгийн Амархүү монголдоо ирэх бүрийдээ хэн нэгэнтэй нэр холбогдож явдаг нэгэн. Тухайлбал өнгөрсөн жил 3 охин хамтлагийн Анхмаатай жиг ургуулсан гэж шуугиж байсан ч тэд няцаасан.
Харин энэ жил “Big Fish” кинонд хамтран тоглосон шилмэл загвар агентлагийн О. Ариунзултай хайрын романс үүсгэсэн талаар цуурхах болсон билээ. Нэг хэсэгтээ үгүйсгэж байсан боловч “Гэртээ харих зам ” тоглолтынхоо хэвлэлийн бага хурал дээр албан ёсоор танилцуулсан билээ. О. Ариунзулын facebook хуудсан дээр нь “Хэний ч биш миний хайр”гэж хайрын үгээ илэрхийлж байсан дуучин маань Орос руу нисэхдээ үргэлж найз охиноо дагуулж явдаг гэж ярисан билээ. Агуу хайртайгаа учирсан дуучин маань 12-р сарын 31-нд гэрлэх саналаа гайхамшигтайгаар тавина гэсэн мэдээлэл байсан ч найз бүсгүйд нь бодох хугацаа хэрэгтэй байсан бололтой, ямартаа ч хосуудад гэрлэх тухай яригдахад арай эрт байгаа бололтой.
/Ж. Цацрал/ WWW.BOLOD.MN