Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшн Айн Рэндийн жүжгийг амилуулахаар тун ч завгүй байгаа. Жүжигчин Б.Хулан амаржаад удаагүй байгаа учир шинэ жүжигт нь нэгэн царайлаг, нуруулаг, авьяаслаг бүсгүйн орон зай үгүйлэгдэх нь.
Гэвч овжин Аглуу уруул дээрээ мэнгэтэй, алаг нүдэн Б.Хуланг хэнээр орлуулахаа төвөггүй шийдсэн байна. Төгс гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдээр хамтлагаа чимдэг “Х-ТҮЦ”-ийнхэн энэ удаа эзгүй байгаа жүжигчнээ бас нэгэн торомгор нүдтэй, царайлаг бүсгүйгээр орлуулж байгаа аж.
Жүжигчин Аглуу “Шинэ үе” продакшны жүжигчин Н.Оюунчимэгийн сэтгэлийг эзэмдэж, гэргийгээ болгосныхоо дараа хэсэг хугацаанд хааяа нэг тоглолтын дундуур хальт гаргаж ирэхээс өөрөөр тайзан дээр гаргадаггүй байсан. Тэгвэл энэ удаа тэрбээр гэргийгээ үндсэн ажилд нь оруулж, олны өмнө гаргахаар шийджээ. Түүний гэргий Н.Оюунчимэг гавьяат нөхрийнхөө зөвшөөрснөөр “1.16” жүжгийн гол дүрийг бүтээж байгаа гэнэ.
http://amur77.miniih.com/index.php//home/post/759