Хумсны хээнцэр гоёо-торон маникюр

Торон материал нь эртнээс эрхэм дээдсүүдийн сонголт байсаар ирсэн. Тиймдээ ч тороор урласан дотуур хувцас, даашинз, гивлүүр нь хэзээд үнэтэй бөгөөд хээнцэр харагддаг. Хэрэв чи шинэ жилийнхээ баяраар дундад зууны үеийнх шиг ихэмсэг даашинзаар гангарах гэж байгаа бол хумсандаа бидний заах гэж буй маникюрийг хийгээрэй.

Чамд өнгөгүй, хар, цагаан гурван өнгийн лак, маникюрны наалт, жижиг дөрвөлжин хэрээстэй торон материалнаас багахан хэрэгтэй.

1. Торон материалныхаа хэрээстэй хэсгээс хумсныхаа үзүүрийн хэлбэрт тааруулж жижиг жижиг хэсэг болгон хайчилна. Ирмэг нь төгс байх албагүй. Учир нь тороо хумсан дээрээ наасны дараа дээгүүр нь лааар давхарлаж будахад өө сэв нь далдарна.

2. Хоёр гарынхаа ядам хуруунаасаа бусад хуруунд франц маникюр хийнэ. Ингэхдээ маникюрны наалтаа нааж байгаад, хумсныхаа ургасан хэсгийг цагаанаар будна.

3. Ядам хуруундаа мөн адил наалтаа наагаад, ургасан хэсгийг нь хар лакаар будна.

4. Лакаа бүрэн хатсаны дараа өнгөгүй лакаар давхарлаж будна. Ингэвэл таны франц маникюр муухай болохгүй.

5. Өнгөгүй лакаа хатахаас нь өмнө, хамгийн анх хайчилсан торон материалны хайчилбраа хөмсөг зулгаагчаар хавчиж байгаад хумсан дээрээ наана. Ирмэг хэсгүүдийг нь хумсныхаа мах руу бага зэрэг чигжинэ.

6. Бүх хумсан дээр тороо наасныхаа дараа дээгүүр нь хар лакаараа цэг, угалз, цэцэг зэрэг хээ зураарай. Ингэхдээ нарийхан хумсны бийр ашигла.

7. Хамгийн сүүлд бүх хумсаа өнгөгүй лакаар бэхжүүлж будаад хатаана.реклама в интернете и на сайтахсайтараскруткавзломать сети wifiзаказать чехолденьги в долг онлайн на карту круглосуточноimprimir cartones bingo gratis pdfasian escorts ukmerit cristalmr green casinoпрививки в танзанию для въездафитнес метро люблинокак получить кредитную карту в приватбанкекупить тур в египет на май 2015 недорогодам деньги в долг в череповцезаявление на получение кредита образец заполнениякупить зденек вагнер африканское сафари ценаправила восхождени¤ на килиманджароlanguage translateгорящие туры в тайланд в августе 2015статья 152 ук украиныидеи оформления ваннойtranslate english to german for freeкупить полотенцесушитель водяной в спбдеревянный дом строительствоseo оптимизиция сайта самостоятельноtanzanian currency


Хумсны хээнцэр гоёо-торон маникюр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.