МӨНГӨНИЙ БООЛ НЬ БУС ЭЗЭН НЬ БАЙХ ХЭЦҮҮ- Элизабет Тейлор

Холливудын домогт од Элизабет Тейлор ийн хэлсэн удаатай. Ядуу гэр бүлд төрсөн бяцхан еврей охин хамгаас хайртай аав ээждээ туслахын тулд зургаан настайдаа цайны газар ажиллан, дуу аялан, аяга таваг угааж явсан гэдэг. Охины дуулахыг сонссон үйлчлүүлэгч найруулж буй кинооныхоо олны гарах хэсэгт түүнийг тоглуулжээ.
Эндээс Элизабет Тейлорын алдрын оргилд хүрэх бас их мөнгөтэй болох зам эхэлсэн аж. Тэрбээр энэ тухай ийнхүү дурсан бичжээ.

Амьдралыг зоосны нүхээр хардаг нь бодит үнэн
Анх кинонд тоглоод хэдэн зоос олоод хэчнээн их баярласан гээч. Тоглох ч гэж дээ. Гудамжны хэсэг хүмүүстэй цуг зургаа авахуулаад, тэнд нь би бас дуулсан юмдаг. Юу дуулснаа ч одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан найруулагч надад кинонд тоглосны хөлс гэж мөнгө өгсөн. Тэр мөнгөө авангуутаа гэр рүүгээ хар хурдаараа гүйсэн юмдаг. Тийм ээ амьдрал хүнд байсан болохоор надад хүүхэд нас гэж байсангүй.

Яавал мөнгө олж гэрийнхэндээ туслах вэ гэсэн бодол толгойд байнга л эргэлдэнэ. Тэгэхэд би зургаахан настай хүүхэд байсан шүү дээ. Гэхдээ энэ амьдрал намайг мөнгөний үнэ цэнийг ойлгоход тусалсан. Амьдралыг яагаад зоосны нүхээр харж болохгүй гэж. Мөнгө оройд нь хүрч болшгүй жаргал авчирч, мөн мартаж болшгүй зовлонд унагаадаг хэдий ч түүнгүйгээр амьдарч болохгүй нь бодит үнэн. Бодит үнэнээс зугатсаны хэрэггүй. Баян чинээлэг, дэгжин гоёмсог хувцасласан хүмүүсийг үүдний хаалгач ч хүртэл инээмсэглэж угтдаг.

Хөрөнгө чинээ ихтэй хүмүүсийн өмнө хөл алддаг нь хорвоогийн жам. Мөнгө хүний тайван амьдрах боломжийг хангаж, хүссэн зорилгодоо хүрэхэд тусалдаг шүү дээ. Тийм болохоор би ганц зоосны төлөө аяга таваг угааж, хүмүүстэй сайдаж, муудаж явсан. Одоо энэ бүхнийг эргээд санахад инээд хүрдэг юм. Гэхдээ надад мөнгөний эзэн нь бус боол нь байсан үе. Мөнгө намайг захирч, түүний сураг хаана гарна тэр зүг рүү хөл минь газар хүрэхгүй дэгдэж явсан даа. Тэр над руу “ихэмсэг харж”, заримдаа “дооглон инээдэг”байсан. Өнөөдөр надад мөнгөнд захирагдаж, түүний өмнө толгой бөхийх хэрэг байхгүй болжээ. Харин ч би мөнгийг захирч түүнийг дуртай зүг рүүгээ залдаг болсон. Авьяас, нөр их хөдөлмөр хоёр минь намайг мөнгөний боол болох аюулаас аварч, эзэн нь байх боломж олгосон юм. Энэ боломжийг олгосон бурхан тэнгэрт талархаж явдаг.

 
Харамсалтай нь мөнгө жаргал авчирдаггүй гай тарих нь бий.
Манай гаригийн хамгийн баян залуухан өв залгамжлагчдыг нэг тэр бумтан Афино Оннассис, ”Мөнгө бол амьдралын хэрэгцээ юм. Би тэр бумтны гэр бүлд төрсөн боловч хэзээ ч аз жаргалтай байгаагүй гэж хэлжээ. Грекийн домогт баян, бизнесийн ертөнцөд алдар цуугаа дуурсгаж явсан Оннассисийн цорын ганц хууль ёсны өв залгамжлагч нь ингэж хэлсэн нь олны гайхлыг төрүүлж байсан удаатай. Харин энэ гэр бүлд мөнгө аз жаргал авчирсан нь л юу бол. Афиногийн эмэг эх Оннассисийн гэргий амиа хорлож ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.
Бүсгүйн ээж Тина мөн амиа хорлож үхсэн. Мөнгө тэдэнд жаргал авчирсангүй. Харин ч мөнгөөр бүхнийг шийдэж санасан, бодсоноо гүйцэлдүүлж сүүлдээ түүнээсээ залхжээ. Зарим нь баяжихын тулд Оннассисийн бохир аргаар олсон мөнгө хожмын өдөр гэр бүлд нь гай удсан гэж ярьдаг. Афина охин ижийгээ нас барахад ердөө гуравхан настай байсан гэдэг. Тэрбээр одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө 18 нас хүрч, өв залгамжлагчийн хувьд асар их хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болсон. Үүнээс хойш Афина ганц ч удаа сонин хэвлэлийнхэнтэй уулзсангүй.
Сураг сонсоход тэрбээр үлэмж их хөрөнгөө ихэвчлэн буяны үйлс болон бусдын тусын тулд зарцуулдаг болсон аж. Мөнгийг “гомдоож” болохгүй Нэгэн төлөгч эмэгтэйг ингэж хэлэхэд бүгд шоолон инээлджээ.

Угтаа хөөрхий төлөгч зөв зүйл хэлж. Харин санаагаа сайн ойлгуулж чадаагүй бололтой. Тэрбээр бусдаас хулгайлж, луйвардаж олсон мөнгө “гомддог” гэж үздэг аж. Нэгэнт “гомдсон” мөнгө хүнд тус болохоос илүү ус болдог гэнэ. Цуцашгүй хөдөлмөрлөснийхөө үр шимээр олсон мөнгө хүний амьдралыг
өөд татаж амгалан, тайван амьдрах боломжийг нь хангаж өгдөг байна. Гагцхүү мөнгөтэй зөв “харилцаж”, түүнийг олж, олсон хойноо хайрлан, гамнаж сурах нь чухал аж.

aracer.mobiоптимизация поисковых системинтернет маркетинг поисковое продвижение сайтапрограмма шпион на компьютерчехол для макбукаdubai chinese escortsденьги в долг под расписку без залогав танзании в но¤бревосхождение на килиманджаро мачаметур в африку из москвыденьги в долг в липецкепрограмма сафари дл¤ посещаемостиanniversary carucaturesотдых на гоа из харькова ценыпродвижение услуг через социальные сетирадиаторы отопленияоптимизация сайтов для поисковых систем


МӨНГӨНИЙ БООЛ НЬ БУС ЭЗЭН НЬ БАЙХ ХЭЦҮҮ- Элизабет Тейлор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.