Алдарт Гиннесийн номд орсон эмэгтэй хүний хамгийн үнэтэй дотуур хувцас бол нийтдээ 300 карат жинтэй 1300 ширхэг рубин, бриллиантан шигтгээ бүхий хослол гэнэ. “Red Hot Fantasy Bra” хэмээх улаан өнгийн энэ хослолыг Гиннесийн ном “Хүн төрөлхтний түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн үнэтэй дотуур хувцас” хэмээн бүртгэж авчээ. 2000 онд 15 сая доллараар үнэлэгдсэн энэ хослолыг Бразилийн загвар өмсөгч Жизель Бундхен өмсч, олны хүртээл болгосон юм.