Топ модель Д.Болормаа зөөлөн тоглоомонд нугасгүй эмэгтэй. Монголын загварын тайзан дээр амьдралынхаа олон жилийг өнгөрүүлж буй цөөхөн бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог топ модель маань зөөлөн тоглоом цуглуулах дуртай аж. Тэр тусмаа бамбарууш цуглуулдаг төдийгүй чамин машиныхаа салонд олон төрлийн тоглоом зүүж явдаг юм билээ. Түүний цуглуулга машинд төдийгүй гэрээр нь дүүрэн байдаг бөгөөд өөрөөс нь том бамбаруушнаас эхлээд түлхүүрийн оосорт зүүх бяцхан бамбарууш хүртэл бий. Энэ хоббиг нь мэддэг найз нөхөд нь ямар нэгэн баяраар түүнд зөвхөн чихмэл тоглоом, цэцгийн баглаа бэлэглэдэг гэсэн. Toп моделийн бас нэгэн хобби бол цүнх. Үнэтэй сайн цүнхэнд гар татдаггүй тэрбээр чамгүй олон цүнхтэй гэнэ лээ.