Өөрийгөө ялагсад /жингээ хаясан одод/

 

Гараандаа, марш! Тийм ээ, гарааны цаг эхэлж байна. Өвөл цаг дуусч урин цаг эхлэхэд ердөө хоёрхон сар үлджээ. Сайхан биеэ гайхуулж алхахын тулд одооноос хичээхээр шийдсэн бол дараах мэдээллийг уншаарай. Олны танил хүмүүст ч гэсэн бидэнтэй адил асуудлууд тулгардаг. Тэд асуудлаа хэрхэн шийдсэн тухай хүргэж байна. Уралдаан эхэллээ шүү хүүхнүүд ээ!

1. Жордин Спаркс- Тэрээр 2011 онд “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлэгт орсноосоо хойш жингээ эрчимтэй хаяж эхлэсэн юм. Нэлээдгүй махлаг байсан Жордин Спаркс 14кг турсныхаа дараа өөрийнхөө твиттер хуудсанд бикинитэй зургаа бахархалтайгаар оруулж байжээ. 2012 оны зун гэхэд тэрээр ойролцоогоор 20 орчим кг хаяж “Shape” сэтгүүлийн коверт заларсан юм. Тэрээр хэлэхдээ “ Би зүгээр л эрүүл байхыг хүссэн” гэжээ. Жордин эрчимтэй хөдөлгөөнтэй болсоноосоо хойш өөртөө хөдөлгөөн дутагдаж байсныг, бас хэт илчлэгтэй хоол хэрэглэж байснаа ухамсарлажээ. Түүнд ямар ч нууц байхгүй. Тэр зүгээр л явган алхаж, ууланд авирч, зумбагаар хичээллэж, эрүүл хүнс хэрэглэх болсон байна. Одоо тэр улаан даашинзтай ямар гайхалтай харагдаж байгааг хар даа!

2. Хиллари Дафф- Дисней-гийн нүүр царай байсан бяцхан Хиллари өдгөө ээж болжээ. Тэрээр амаржсанаасаа хойш багагүй жин нэмсэн байна. Тэрээр бяцхан хүүгээ харангаа өөрийнхөө биеийн жинд анхаарч хэвийн хэмжээндээ орж чаджээ. Тэрээр “энэ асуудал төрсөн эмэгтэй бүрт тохиолддог. Гэхдээ энэ бол жам ёсны аймшиг! Ийм там яагаад эмэгтэйчүүдэд тохиолддогийг мэдэх юм алга” хэмээн 10 сард “Family” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр хэвийн жиндээ хүрэхийн тулд маш их тэвчээр гаргаж байгааг бөгөөд уйгагүй хичээж байгаагаа дурджээ. Би өөртөө сэтгэл хангалуун болтлоо дахиад илүү их хичээх хэрэгтэй байна гэжээ. Түүнээс хойш удалгүй хоёр сарын дараан буюу 12 сард тэрээр өөрийн твиттертээ “төрснөөсөө хойш 9 сарын дараа өөрийн хуучны 26 размерийн жинсээ өмсдөг боллоо” хэмээн бахдалтайгаар бичжээ. Тэр ч муугүй харагдаж байна шүү!

3. “Панк” Пинк- Охиноо төрүүлснээсээ хойш 25 кг нэмжээ. Тэрээр “Shape” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би жирэмсэн байхдаа бяслагтай бялуу маш их хэмжээгээр иддэг байсан. Бас исгэлэн амттай чихрэнд, лаймтай жигнэмэгийг ханатлаа иддэг байсан” гэжээ. Үүний дараа тэрээр найдвартай хоёр дасгалжуулагчийнхаа ачаар эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэнм бөгөөд муугүй үр дүнд хүрч байгаа гэдгээ дурдсан байна.

4. Мариса Жэрит Винокюр- Жүжигчин Мариса хүнсний хлостеролын хэмжээгээ багасгаснаар 6 сарын дотор 27 кг хаясан байна. Тэрээр 2010 онд аавыгаа алдсанаас хойш сэтгэл санаагаар унаж 18 кг таргалсан байна. Тэрээр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд эмнэлгийн зүг явах эсвэл биеийн жингээ анхаарахаас өөр аргагүй болжээ. Тэрээр өглөө бүр сэрэхдээ өөртөө “ энэ байгаа байдал минь би биш, би өөрийгөө олж авахын тулд уйгагүй зүтгэх болно. Тэгээд өөрийнхөө тэр сайхан даашинзыг өмсөнө. Би жингээ хаясанаар хайр дурлал, ажил мэргэжилдээ амжилт гаргаж бусдын хайрыг татах болно. Надад хөөрхөн хүү минь байгаа. Яг одоогийн байгаа байдалдаа би сэтгэл хангалуун биш байна” гэх зэргээр өөртөө хэлж сэрдэг байжээ. Миний бодлоор энэ хамгийн зөв арга байж болох юм. Учир нь хүн сэтгэлээр унаж, шантрахгүй л бол бүхнийг даван туулж чаддаг шүү дээ. Түүнээс суралцах зүйл ч их байна даа.

5. Амбер Рилэе- Жүжигчин, дуучин тэрээр илүүдэл жинтэй тун удаан явсаны эцэст энэ “дайсан”-тайгаа тэмцэж эхэлжээ. Үүнийхээ үр дүнд тэрээр 2 размераар бага даашинз өмсдөг болжээ. Амбер Рилэе энэ байдалдаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд маш их тав тухын мэдэр байгаагаа хэлжээ. Тэрээр өөрийн твиттертээ “би өөрийн гоёмсог даашинзандаа таарахын тулд өлсөхгүй байна” хэмээн бичжээ. Тэрээр энэ аргаар өөрийгөө зоригжуулдаг гэнэ. Дайчин бүсгүй маань хэлэхдээ би өөрийн карьертаа хайртай учраас хичээж байна. Өөрийнхөө тольны тусгалд би удахгүй хайртай болох болно гэжээ.

6. Бристол Пэлин- Тэрээр “Ододтой бүжиглэе” шоунд орсноосоо хойш биеийн галбиртаа ихэд анхаарах болжээ. Тэрээр өөртөө болон үзэгчдэд хандан долоо хоног бүр би тун удахгүй гайхалтай сайхан харагдах болно хэмээн амлалт өгдөг байсан юм. Тэрээр хэлэхдээ би ердөө л идэвхитэй хөдөлгөөн хийж эхлсэн бас дэглэмээ ям мөрдөж, ямар нэг хэрэггүй “хог” хэрэглэхээ больсон . Энэ бол маш энгийн! гэжээ.
GOOLINGOO

 topod.inпродвижение раскруткаtopod.inпрограмма для аск фм анти анонимчехол для ipad ozakiescort ladies dubaiзаявление анкета на получение кредита сбербанккак долго делают кредитную карту альфа банккредитная карта альфа банк снятие наличных процентотдых в конце ма¤туры сафари в африкукратера нгоронгоропосуда интернетНеобычные аксессуары для кухниconvert english to russian textкак проверить продвижение сайтадиагностика по методу фолля


Өөрийгөө ялагсад /жингээ хаясан одод/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.