Газар дээр будран унах цагаан цас
Тэнгэрт сүүмэлзэх залхуу цагаан үүлс
Далайн урсгалд шидлэгдэх цагаан хөөс
Агаарт зөөлөн хөөрөх цагаан цэцгийн үрс
Цэвэр ариун бэлэг танхай
Мөнгөн сарны нууцлаг туяа
Үнэнч дурлалын өөдрөг сэтгэл
Гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг омголон цагаан өнгө.
Эх сурвалж: Marvel Maniac-ийн шүлэгнүүдээс орчуулав.