Шинэ оны мэндчилгээ нэг нэгэндээ хvргэж дуусаагvй байхад Цагаан сарын тухай яриад эхэлчихлээ. Хэдхэн хоногийн өмнө эмэгтэй гишvvд баяраар хятадын бvтээгдэхvvн бэлэглэх уламжлалыг халах санаачилга гаргасан. Ерөнхий сайд эмэгтэй гишvvдийн санаачилгыг дэмжээд барахгvй vндэсний vйлдвэрлэгчдийн бvтээгдэхvvний зар сурталчилгааны ажилд өөрийн биеэр оролцов. Гадаад харилцааны яаманд “Шинэчилж шийдье” уриан дор vндэсний vйлдвэрлэгчдийг цуглуулж, Цагаан сараар ямар бэлэг өгч болох талаар санал бодлоо хуваалцсан нь энэ. VХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Цагаан сарын бэлгэнд зориулан Хятадаас 10 тэрбум төгрөгийн бараа бvтээгдэхvvн худалдаж авдаг. Манай vйлдвэрлэгчдэд хийж чадахгvй зvйл байхгvй. Хамгийн гол нь, иргэд ямар төрлийн зvйл бэлгэнд өгөх талаар нь мэдэж загвар, уут, сав баглааг нь анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нэг сарын дараа Монголын уламжлалт vндэсний баяр Цагаан сар болох гэж байна. Хорьсон, хориогvй ч манайхан энэхvv баяраар бие биендээ бэлэг өгөөд сурчихаж. Сvvлийн vед харин хэрэгтэй, хэрэггvй зvйлс өгснөөс гээд мөнгө өгдөг болсон байна. Vндэсний vйлдвэрлэлээ дэмжээрэй гэсээр байгаад хvмvvс бvр залхчихаж. Дотоодын vйлдвэрийн бvтээгдэхvvнээ бэлэглээч гэхээр vнэтэй юмыг яаж авч, хvнд бэлэглэх юм гэх юм. 5-20 мянган төгрөгт багтаагаад өгчих гоё бэлэгнvvд байна шvv дээ” гэв.
Хэвлэлийн компаниуд гэхэд Монголын нууц товчоог санал болгож байна. “Ханбогд кашмер”-ын 8000 төгрөгийн бээлий, “Алтай кашмер” гэхэд 5-15 мянган төгрөгт ноосон болон ноолууран бээлий, “Блю скай” компанийн 4000 төгрөгийн оймс гээд бэлгэнд өгөх зvйлс зөндөө. 20 мянган төгрөгийн тvрийвч, 8-10 мянган төгрөгийн савхин бээлий нэгэндээ бэлэглэе л дээ хэмээн Ерөнхий сайд нэр дурдан рекламдав. Ингээд Монгол орон даяар телевизээр уг уулзалтыг шууд дамжуулж байгааг далимдуулан Цагаан сараар өгч болох бэлгийг сурталчилах даалгавар өгөв.
“Ханбогд кашмер” компаниас ноолууран хөөрөгний уут хийснээ сонирхуулав. “Өлзий”, “Хас” хээгээр чимэглэсэн янз бvрийн хэмжээтэй хөөрөгний даалин 15-35 мянган төгрөг гэв. Реклам хийхдээ vйлдвэрлэгчид маань тун мааруухан байсан тул Ерөнхий сайд “Vгvй, та нар чинь чанга дуугаар юм аа сайхан рекламдаач. Би туслая” гээд ханцуй шамлан орох нь тэр. “Улаанбаатар хивс” компани Цагаан сарын бэлгэнд зориулан сандал дээр тавих төрөл бvрийн олбог хийснээ сонирхуулав. Гоёмсог ууттай янз бvрийн хээ, зураг бvхий олбогнууд 4500-9000 төгрөгөөр худалдаанд гарчээ. Манайд зарагдаж буй хэдхэн сарын настай хятад тэлээнvvд 5000-аас дээш төгрөгийн vнэтэй. Арьс ширэн vйлдвэрлэгчид маань арьсан тэлээнvvд хийдэг ч сав баглаагvй зардаг дутагдал бий.
Харин Цагаан сарын бэлэгний санаачилгын дагуу арьсан гоёмсог тэлээнvvдийг зориулалтын хайрцагт савлаж, 8-15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа гэв. Манайхан сvvлийн vед дотор эрхтэнд сайн хэмээн Энэтхэг, Тайландын гэх 5000-10000 төгрөгийн зэс бугуйвчаар гоёх болсон.
Харин нэгэн иргэн “Эрдэнэт” vйлдвэрийн зэсээр хийсэн бугуйвч 2000 төгрөг, гар утасны зvvлт энэ тэрийг сонирхуулсан нь хvмvvст ихэд таалагдав. За тэгээд чинээлэг нэгэнд зориулсан бэлэгнvvд бас байна аа. Мөнгөн хөөрөг 220-280 мянган төгрөг бол дөрвөн бэрхийн мөнгөн шагай мөн л 200 орчим мянган төгрөг байх жишээтэй. Хэвлэлийн компаниуд энэ vеэр “Бэлэг бэлгийн дээд ном юм шvv” гэдэг уриалгыг олонтаа хэлцгээв. Монголын нууц товчоо хэмжээ, хайрцагтай, хайрцаггvйгээс шалтгаалан 5000-250,000 төгрөг багтаж байлаа. Уртын дуугаар уянгалах эгшигт ном ч гэсэн олны сонирхлыг татав. Д.Нацагдоржийн тvvвэр зохиолуудыг “Мини” ном болгон хатуу хавтастайгаар гурван хэсэгт хуваан хэвлэжээ.
Хэмжээгээрээ бичгийн цаасны тал хэмжээтэй болохоор халааслаад явах, бэлгэнд ч тохиромжтой юм. Vнийн хувьд зохиолоосоо шалтгаалан 8-20 мянган төгрөг. “Ертөнцийн гурав”-ыг шvдэнзний хайрцагнаас арай томхон хэмжээтэй хэвлэж бvр ч “мини” болгочихож. Эд материаллаас авахуулаад эрvvл мэндэд хэрэгтэй ч бvтээгдэхvvн сурталчлав. Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэлийг ахмад настай хvмvvст өгөхийг уриалав. Импортоор орж ирж буй ижил бvтээгдэхvvнээсээ 1-8 дахин хямдхан сарын хэрэглээ нь 20 мянган төгрөг гэнэ. Адууны ясны зөөлөн эдээс гаргаж авсан vе мөчний болон зvрхний бэлдмэл болон гоо сайхны бvтээгдэхvvнvvдийг бэлгэнд өгөхийг vйлдвэрлэгчид уриаллаа.
АРДЧИЛАЛ