26 настай нөхөр 2 хүүхэдтэйгээ юугаар ч дутахгүй сайхан амьдардаг. Бид өөрсдийн гэсэн бизнестэй. Бид 2 гэрлээд 6 жил болж байна. Манай нөхөр сайн хүн л дээ архи уухгүй тамхи татахгүй амьдралынхаа төлөө өглөө оройгүй зүтгэдэг жоохон түргэн ууртай л болохоос дутагдалтай тал гэж байхгүй дээ. Засрахгүй ганц зүйл нь өөр хүүхэнтэй л уулздаг. Би бүр яг гардаж байгаагүй ч гэсэн анх суугаад удаагүй байхдаа 1 орой ирдэггүй тэгээд залгасан чинь утсаа авахгүй болохоор нь хүлээгэд л байлаа тэгтэл шөнө 3 гэж ирсэн би ч жоохон байсан болохоороо гэнэн ч байж дээ хэлсэн худал үгэнд нь итгээд л тэврэлдээд унтсан.
Харин өглөө босоод ирсэн чинь түрсикээ буруу харуулаад өмсчихсөн байдаг байгаа. Тэгээд л ойлгомжтой болоод бөөн хэрүүл. Надад их хүндээр туссан боловч хэсэг хугацааны дараа уучилсан. Тэгээд л дор хаяж сард 1 удаа хаашаа явсан нь мэдэгдэхгүй оройтоод л ирдэг байсан. Би их хартай л даа гэхдээ л арай ч үгүй байлгүй дээ гээд л тэр үедээ хэрэлдээд өнгөрдөг байсан. Тэр зан нь одоо ч хэвээрээ юу ч хамаагүй 1 юм зохиож хэлээд л шөнө эртдээ 3 гэж ирдэг. Уул нь 2 жил гайгүй болчихсон байсан сүүлийн үед тэгж алга болдог. Би одоо бүүр дожирчохсон хойноос нь утасдах ч үгүй зүгээр л хүлээгээд л хэвтдэг. Би нөхөртөө хайртай харин тэр надад хайргүй гэдгээ хэлсэн. Чи надаас хайр халамж гуйгаад хэрэггүй ээ усгүй худагнаас ус авах гэж мянга самардаад нэмэргүй 2 хүүхэддээ л би бүх хайраа өгсөн гэж хэлсэн.
Бид 2 одоо ямар хэрүүл хийхээ байсан би өөр хүнтэй болсныг нь мэдсэн хэрнээ юу ч болоогүй юм шиг л байдаг ч надад их хэцүү байдаг. Миний бодлоор бүр өмнө нь уулзаж байсан хүнтэйгээ уулзахаа байсан. Харин одоо уулзаад байгаа хүүхэн нь сүүлд дуугарыг нь авчихаад залгаад байгаа юм гэсэн. Би яаж мэдсэн гэхээр аймар хартай юм болхоороо шөнө утсыг нь сэмээрхэн үздэг байсан. Манай нөхөр устгачихсан байсан ч би өөр аргаар олоод мэдчихсэн. Тэгээд хэрүүл хийлгүй хэлсэн чинь миний дугаарыг олсон гээд над руу залгаад байгаа юмаа гэсэн.
Тэгсэн 1 өдөр бүр дотуур өмдөндөө утсаа нуугаад жорлон орж мсж биччихээд гараад ирэхээр нь чи наад хүүхэнтэйгээ цуг амьдар би ингэж байж чадахгүй гэсэн надад юу яриад байгаа юм тийм юм байхгүй гээд л бөөрөнхийлөөд өнгөрнө. Надаас их нуудаг надаас их айдаг л даа хартай болохоор минь л тэгдэг байх. Улаан цайм илт явалдаад байхгүй ч гэсэн би зөн совингоороо мэдрээд байна. Сүүлийн үейин хүүхнүүд аятайхан царайлаг дажгүй мөнгөтэй залуу олохоороо л эхнэр хүүхэдтэй нь хамаагүй утасдаад уруу татаад байдаг бололтой.
Бид 2 сексийн амьдрал дажгүй л дээ 2-лаа л их хүсдэг 2-лаа тавьж чаддаг. Би бүр 1 хийхдээ доод тал 4 тавьдаг. Яг юун дээр зөвлөгөө авах гээд байна вэ гэвэл бид 2 хэзээ ч салахгүй нь тодорхой манай нөхөр чамаас хэзээ ч салахгүй гэдэг зүгээр л би яаж өөр хүнтэйг нь мэдсэн ч хардаад улам холдуулад байхгүй өөртөө нөхрийгөө татах вэ?
Би царай муутай биш бас туранхай зүгээр л миний хартай зан л түүнийг минь залхаадаг байх. Намайг хий хардаад байхаар хий хардуулж байхаар гээд утасдад байдаг хүүхэнтэйгээ уулзсан байх гэж бодоод би бурууг өөртөө тохоод л дуугаа байгаад байгаа.
Эсвэл бүүр салчих уу тэгвэл хардаж шөнө нойргүй хүлээж суухгүй амар юм болов уу. Манай нөхөр надаас салвал өөр хэнтэй ч суухгүй гэж ярьдаг. Суугаад ч таарахгүй нилээн ааш муутай шаардлага өндөртэй хүн. Жоохон утгагүй найруулга муутай бичсэн бол уучлаарай зөвлөгөөгөө харамгүй хайрлаач баярлалаа…