Өвлийн улиралд агаарын температур, чийглэгийн өөрчлөлтөөс шалтгаалан уруул омголтож хуурайших нь элбэг. Үргэлж уруулаа өнгөлж чийглэж байх хэрэг гардаг.
Уруул өнгөлөгч сонгоход заримдаа их төвөгтэй асуудалтай байдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа.
Тэгвэл охид оо, наашаа суугаарай. Өөрсдийн дуртай өнгөтэй уруул өнгөлөгч хийх маш хялбархан аргыг одоо зааж өгье.
Бидэнд хэрэг болох зйлс : Вазелин, уруулын будаг (өнгийг нь өөрөө сонгоорой), зөгийн балны амт, үнэртэй крем(ванилин, гүзээлзгэнэ гээд ямар ч амт, үнэртэй тосон түрхлэг байж болно)
Хийх дараалал нь харин маш хялбархан шүү.
Жижиг никель саванд бүгдийг нь хольж хийгээд буцалж байгаа халуун усны уурандээр барьж хайлуулна.
Ингээд урьдчилан бэлтгэсэн жижиг савандаа хийж царцаана.
Ингэж хийхийн давуу тал нь өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн өнгө будаг, үнэр амтыг бий болгохоороо давуу талтай юм.