Эмэгтэй хүн төрөлхийн үр дамжуулах хоолойгүй, хүүхдийн умайтай өндгөвчинд өндгөн эс боловсордоггүй бол эмчлэх бараг боломжгүй. Түүнээс гадна бие махбодь эрүүл мэндийн ямар нэг жижиг согоггүй хэрнээ жирэмсэлдэггүй эмэгтэйчүүд байдаг. Үүний шалтгаан нь тэдний сэтгэл зүй, далд ухамсарт оршдог. Айдас /өвдөхөөс айж ичих, үр зулбахаас айх/ савны ухамсрыг захирдгаас болж жирэмслэхгүй тохиолдол гардаг. Жишээ нь: Нэг өвчтөн эмэгтэй үргүйдлээ эмчлүүлэхээр иржээ.. Тэр бүсгүй өөрийгөө үргүй гэж боддог бөгөөд хүмүүст ч мөн тэгж хэлдэг байж.
Гэтэл энэ нь сэтгэл санааных байсан байна. Та жирэмслэх боломжгүй, үр хөндүүлсэн юм чинь үргүй байх нь аргагүй гэж хэлсэн ганц үгнээс болж эмэгтэй хүний далд ухамсарт би хэзээ ч жирэмслэхгүй гэсэн бодол шингэснээр сэтгэл санааны үргүйдэл болдог байна. Иймд эмэгтэйчүүдэд тодорхой сэтгэл зүйн эмчилгээ хийж юуны өмнө бэлгийн амьдрал бол хүүхэд бий болох процесс гэж ойлгуулах мөн хэзээ жирэмслэх бол гэж хүлээдгийг нь болиулах талаар арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Үргүйдлийн эмчилгээ хийх үед эмэгтэй хүний бэлгийн хөрөлт айдас өвчнийг эмчилж сэтгэл санааны байдалд их анхаарах ёстой.