Жуулчид аялахад бэрхшээлтэй 10 улсыг нэрлэж байна.
Эдгээр улсад жуулчид үзэж харах зүйл багатай, замын түгжрэл, такси болон олон нийтийн үйлчилгээ доголдолтой зэрэг сул талыг илтгэжээ. Европын улсуудад аялахаар бол Польш ерөнхийдөө дэмий гэнэ.
Дэлхийн хамгийн их түүх дурсгалын цогцолбортой Египет улс энэхүү жагсаалтад багтсан байна. Учир нь лалын шашинтай тус улсын иргэд тийм ч сайхан зантай биш. Мөн энгийн жуулчдын хувьд бэлэг дурсгалын зүйлс нь хэтэрхий үнэтэй.
Харин Арабын нэгдсэн Эмират улсын хувьд байгалийн үзэсгэлэнт газар байхгүй. Тэнд хүмүүс ихэвчлэн бизнесийн зорилгоор очдог. Үзэсгэлэнт Ямайк улсад жуулчид очих дуртай ч тэдэнд зориулсан үйлчилгээ маш үнэтэй. Энэтхэг, Пакистаны хувьд бохир, такси, олон нийтийн үйлчилгээ тааруу аж.
Жуулчид аялахад бэрхшээлтэй 10 улсын жагсаалтыг Саудын Араб тэргүүлжээ. Тус улс лалын шашинтнуудын төв гэгддэг. Тиймдээ ч шашнаа маш нягт баримталдаг. Орчин үеийн дундаж хөгжилтэй хот, хязгааргүй мэт элсэн цөлөөс өөр юу ч үгүй гэнэ.
1. Саудын Араб
2. Марокко
3. Энэтхэг
4. Пакистан
5. Нигер
6. Ямайк
7. Арабын нэгдсэн Эмират
8. Египет
9. Бангладеш
10. Польш
Эх сурвалж: Визний үйлчилгээ