Эмэгтэй гишүүд ээ, эмзэглэхгүй байна уу

Хүчингийн хэрэг үйлддэг хүний мөсгүй залуус олширч. Хэн дуртай нь аль нэг эмэгтэйг хаа нэг газарт хашхируулан чарлуулан байж хүчирхийлчихээд явдаг эрчүүдийг эрүүгийн хуулиар хатуу шийтгэдэг баймаар. Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд хүчиндэх гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг хийсэн этгээдэд 15-20 жилийн хорих ял эсвэл цаазаар авах шийтгэл оногдуулдаг.

Гэтэл манай улсад цаазын ял үгүйлэгдэж хүнийг хүчирхийлэх явдал буурахгүй бүүр гаарав. Охид, эмэгтэйчүүдээ эрчүүдээс нууя. Харин хаана нуух вэ. Хүний эрхийн байгууллага, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах газрууд нүд нь сохор, чих нь дүлий сууж байх хойгуур бүсгүйчүүд чинь гэмт халдлагад өртөж, эрүүл мэнд амь насаараа хохирч байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт гарсан аймшигт хэрэг охид, эмэгтэйчүүдэд амьд явах баталгаа алга гэдгийг харууллаа. Архины халуунд аархсан эрчүүд нь биеэ хамгаалах чадваргүй эмэгтэйчүүд рүү арслан барс шиг дайрч гутаан доромжилдог болов. Амьдралынхаа гарааг эхлэх гэж байсан залуухан эмэгтэй арчаагүй эрчүүдэд доромжлуулж итгэл найдвараа алдлаа. Үүнийг хараад суух зүрх хэнд ч байхгүй.

Аль нэг газарт албан тоот илгээж аврал эрэн гуйх эцэг, эхийнх нь сэтгэлийн шархыг нь юугаар ч эмчлэхгүй биз. Шоконд орсон бүсгүй шоронд орсноос аймшигтай мэдрэмжийг амсч байгааг албаныханд сануулъя. Харин амьдралаа сүйтгүүлсэн эмэгтэйн эрхийг хамгаалах газар байна уу гэж албан тушаалтнуудаас асууя. Улсын их хуралд эмэгтэй гишүүд цөөнгүй бий.

Тэдний нэг нь ч болов энэ хэрэгтэй холбогдуулан үг дуугарсангүй. Харин өлсгөлөн зарласан ээжүүдэд өрөвч сэтгэлээр тусална хэмээн “турхирч” явна. Энэтхэг улсад энэ төрлийн гэмт хэрэг гарсан. Иргэд нь эрх мэдэлтнүүддээ хандан эсэргүүцлээ илэрхийлэн хэдэн өдрийн турш хэл ам дагуулсан жагсаал цуглааныг өрнүүлсэн. Тэгвэл энэ хоёр хэрэгт ижил төстэй зүйлс олон байна. Нэг хүн биш нэлээд олон залуу эл хэргийг үйлдсэн нь харамсалтай.

Тэгээд бүүр боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хүний эрхээр наадаж байгаа нь даанч эмгэнэлтэй хэрэг. Өнөөх албан тушаалтнуудын ярих дуртай эрх, тэр дундаа хүний эрх хаана хэрэгжиж байна вэ. Эрэмдэглүүлж, доромжлуулсан энэ бүсгүй хаана хандах вэ. Эрхийг нь хамгаалах газар байна уу. Ингээд бодохоор монголд хүний эрх яриад ч нэмэргүй бололтой. Гадны улс орнуудад гараа хумхин суухын оронд эрхээ хамгаалуулах гэж тэмцдэг.

Үүнийг нь ч эрх мэдэлтнүүд дэмжиж иргэний эрх үүргийг нь эдлүүлдэг. Гэтэл манайд эсрэгээрээ энэ хэргийг хав дарж хавтаст хэргээс цаашгүй болгож мэднэ. Одоогийн байдлаар бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн залуусыг хэн хэн болохыг зарлаагүй байна.

Нэгэнт л нотлох баримтаар хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм бол хэрэгтнийг хуулийн өмнө цээрлүүлж, олны өмнө илчлэх хэрэгтэй. Гэвч энэ улсад Н.Энхбаяраас өөр хоригдол байхгүй юм шиг эрх мэдэлтнүүд аашилж байна. Үүнийхээ оронд эрх нь зөрчигдөж, энэлэн шаналсан эмэгтэйчүүдийнхээ төлөө зүтгэдэг баймаарсан. Ирээдүй хойч болсон охид, бүсгүйчүүдээ эрчүүдээсээ нуумаар байна эрх мэдэлтнүүд ээ.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь”

продвижениераскруткаaracerанонима на спрашивай руmacbook 17 дюймовwomen escort serviceоформить онлайн кредиткудождь в апреле в танзаниивосхождение на вулкан килиманджаро сафари на джипахнациональный парк килиманджаро d fahbrtкредит на развитие бизнеса втбngorongoroповышение лояльности клиентов к брендучугунная сковорода пригораетрепутация фирмыпиар стратегия примерглисты виды


Эмэгтэй гишүүд ээ, эмзэглэхгүй байна уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.