Хадам аав болох нь ээ… \ наргианы үргэлжлэл \

Удахгүй “хадам аав” болох нь ээ гэж учраа олохгүй уулга алдаж байсаныг минь уншаа биз дээ. Байгалийн шалгарлаар үр төлтэй “бух”-ын хувьд үүлдэр угсаагаа сайжруулан, ач зээгээ үзэх минь тодорхой болж, бэр гуйхаар худындаа “төлөөлөгч”-өө явууллаа. Худ болох бэргэний аав Америкт, ээж нь Австралид ажиллаж амьдардаг тул хамаатангийн нэг хүнийг нь байлцуулан интернетэд орж, төрсөн дүүгээрээ мессенжерээр аав ээжтэй нь э-мэйлдэж “бэр гуй”-лаа.
Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж уул шугамдаа бэр гуйх хүн бол хүргэний аав ээж биш авга талын удам судар сайтай, олны дунд хамгийн нэр хүндтэй, зан үйлийн өндөр мэдлэгтэй, элдэв шалдав хэрэг төрөлд орооцолдоогүй, эхнэр хүүхэддээ халамжтай, үр хүүхдээр өнөр, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцан ярих хүмүүстэйгээ хүндэтгэлтэй ярьж чадах ярианы баялаг, үг хэл цэцэн хорвоод хосгүй  хүн байх ёстой аж.
Ахмад, туршлагатай “хадам аав” болох аавтай зөвлөж, бэр гуйхаар төлөөлөн явуулах хүнээ “шүүлтүүрдэх” гэж бүтэн өдрийн ажил болов. Ах дүү хамаатан садангийнхаа нэрсийг бичиж зоогоод эхнээс нь хасах замаар “Ардын элч”-ийг тодрууллаа. Архи ууддаггүй, агсан согтуу тавьдаггүй хүнийг хайсан чинь эрээд олддоггүй эрдэнэ байнаа. За яахав архи амсдаг ч агсан тавьдаггүй хүнийг сонгоё гэж шийдлээ.
Энэ ангилалд гурван хүний нэр ороод ирэв. Нэг нь миний төрсөн дүү л дээ. Хүүтэй маань гурвуулаа ивээл жилтэй. Удам судар бол ярих юм байхгүй нөгөө л цагаан яст “Боржгинууд”. Цагаан сараар аавд хэдэн төгрөг гар татахгүй өгчихдөгийг нь бодохоор “олны” дунд нэр хүнтэйд ороод явчихна. Аавын хамаатангийн эрчүүд дотроос эрүүлжүүлэхэд огт орж үзээгүйгээр “шалгарсан” хүмүүс.
Эхнэртээ ямрыг нь өвөрт нь орсон биш мэдэхгүй золиг. Үр хүүхэддээ цоорхой гутал углуулахгүй, нөхөөстэй хувцас өмсүүлэхгүй явдаг болохоор халамжтай гэж тооцов. Аль аль нь олон тавгүй үггүй, хэл ам таталдаггүйг нь бодоод төлөв түвшин гэж үзлээ. Нүдэнд дулаахан болгох гэж нэгнийх нь муруй хамрыг засууллаа. Нөгөөд нь хиймэл шүд хийлгүүлэв. Дүүгийнхээ онигор нүдэнд давхраа тавиуллаа.
Монголчууд билэг дэмбэрэлийг дээдэлдэг улс. Хуримын бэр гуйх хүн  үлгэр жишээч шалгагдсан “сайн” хүн байх юм бол хос залуусын ирээдүйн амьдрал, аз хийморь, ажил үйлс, амжилт бүтээл, хувь заяа цаашдаа шалтгаалах бөгөөд түмнээс төгөлдөр, олноос онцгой ийм хүнийг олохын тулд ихэд анхаарал тавина. Залуу хосын хөл тавьж байгаа амьдралд хөндлөнгөөс оролцож байгаагийн хувьд би ч марзагнаж алиалалгүй аль болохоор тогтуухан бичихийг чармайв.
Эцсийн шалгаруулалтанд “төлөөлөгч”-ид нэр дэвшсэн гурваас ардын уламжлалт зан үйлийн “шалгалт” авлаа. “Тунгалаг тамир” кинон дээр Итгэлтийн хэлдэг үгийг хэлүүлэх гэсэн боловч уранзохиолын багш дүү минь нөгөө хоёрыгоо “давж” гарав. Сарын сайныг шинжин сарын эхний билэгт сайн өдөр бэр гуйхаар болов. Дагалдан баясагчаар нь сонгуульд “унасан” нөгөө хоёр хамаатнаа явуулахаар тогтлоо.
Ардын зан үйл, ёс заншлын дагуу авч явах идээ ундаа, бэлэг, хадаг сэлтийг бэлтгэж, ааваар хэрхэн гэрт нь орж мэндлэх, хадаг өгөх, бэр гуйх үгээ хэлэх, ёс горимыг хэлүүлэн цээжлүүлж аавын сургасанаар ханилан сууж буй үр хүүхдүүдийн амьдрал болор шиг тунгалаг байхыг ерөөж “Болор”, “Ерөөл” архи бэлтгэв. “Наадахаа золигнууд минь, товлосон өдрөөс өмнө “алга” болгов” гэсэнээ аав “Ерөөсөө надад хадгалуул” гээд авч үлдлээ.
Заншил ёсоор бол Есүхэй баатар Тэмүүжин хүүгийнхээ хадам аавд хар булган дахтай очдог шиг ангийн арьс авч ёстой ч хотын ойролцоох ууланд хар булга байтугай хар хэрэм ч үзэгдэхээ больсон тул дээлийн өнгө, торго хоргой авч явахаар болсон юм. Хотын хүмүүс хонь гаргаж, зоог шүүс авч явж чадахгүй учир хонины гуя шараад очлоо. Бэрийн аав ээж нэгэнт байхгүй учир хамаатны нэг хүнтэй нь хамт худуудтай мессенжердээд бэрээ гуйж билээ.
Бурхан тахил ч байхгүй юм, зайлуул, толинд нь наасан Майкл Жексоны зургийн өмнө хадаг идээгээ тавьсан даа. Бэр гуйсаны маргааш хүү маань сүйт бүсгүйгээ авчирч танилцуулаад нэг оройжин бууз салат хоёроор “буцаад” гартал найрлав. Худуудтайгаа скайпаар ярьж байгаад хурим найрын асуудлаа шийдлээ. Худууд ажил амьдралын шаардлагаар ирэх боломжгүйд хадам аав миний бие олон хүн цугларуулж, орилж хашгичуулалгүй цомхон хурим хийгээд хүүдээ аавын хашаанд шинэ гэр барьж өглөө.
Хүүхдүүд гал түлж чадахгүй болохоор гал түлж сургах “хичээл” ааваар заалгуулав. Аав бэрээ ч сэрээхгүй, ач хүүгээ ч дуудахгүй үүрээр гэрт нь орж галыг нь түлээд, цайгий нь чанаж өгөөд “эрхлүүлэх” юм. Би ажлын заваар гурил будаа, мах шөлийг нь машинаараа дөхүүлээд өгнө. Ээж нь хүүгийндээ ирээд хамаг юмыг нь угаагаад өгнө. Хүүхдүүд хичээл номоо сураг. Сургууль соёлоо төгстөл гэрийн ажилд бүү гар хүрэг гээд “хадам ээж” нь бэрээ халамжлаад жигтэйхэн.
Хүү маань хуримынхаа өдөр эцгийн гал голомтыг үргэлжлүүлэн асаалаа гэж гал асаасанаас хойш бэр минь цайгаа чанаж, тэнгэр бурхандаа мөргөн өргөж, эр нөхөртөө цай аягалалж өгсөнийг би мэдэхгүй. Худууд маань хүргэн охин хоёртоо хуримын бэлэг шинэ байр авч өгсөнөөс хойш ажлын зав ч гарахгүй юм,  хүүгийнхээрээ очихоо цөөрүүлсөн. Хааяа хүүхдүүд минь утастдана. “Ээж та хоёр нэг хүрээд ирээч. Өнөө орой нэг сайхан хоолтой ресторанд оръё” гэж.
Тэдний хүсэлтээр “хадам аав, ээж” хоёр хүү бэртэйгээ хоолонд орно. Баярын өдөр бол давраад бааранд суунаа. Хамт диско-доно. Бүжиглэнэ. Кареокадана. Амралтын өдөр аавынд очиж хашаанд нь теннис тоглоно. Хоёр багийн тоглолтыг “шүүж” байсан аав надад хандан “Хадам аав аа, хөлсөө арчаач. Тоглоом гэхээр хүүхэд шиг ухаан алдчих юм. Би та нарт сайхан борцтой цай чанаж өгье” гэхэд “том” эхнэр гэнэт ухаарсан мэт ухасхийж “Аав аа, та тоглож бай” гээд цохиураа аавд өгөөд гэр рүү нь харайх бөгөөд хуучин бууны хугархай хашир “нөхрийн” хувиар би эхнэртээ туслахаар араас нь гүйнэ.
Аав ач хүү, жижиг бэр хоёртойгоо үлдээд ач тач тоглоно. Бэр газар унасан одон бөмбөгөө шүүрч аваад,
-Өвөө та яасан булхайч юм бэ? Тор цохиод орчихлоо шүү дээ. Манай “нөхөр” бас тоглоходоо булхайцдаг. Аав бол бүр аймаар булхайтай тоглодог. Ингэж булхайцаад байвал би тоглохгүй. Гэр рүүгээ явлаа гэж “айлгахад” аав сандарчихсан,
-Тэгсэн тэгсэн. Чиний зөв. Миний охин өвөөтэйгөө дахиад тоглочих гэж хошуу цорвойлгоно. Ядаж байхад манай бэрийн “одон бөмбөгч”-ийг яах вэ. Мань хэдийн насыг “тоолно” шүү дээ. Аав залуудаа “хөнгөн”-өөр “явдаг” байсан болохоор хөнгөн шингэн гэж үнэгэнд гүйцэгдэхээргүй. Манай гэрийн дархлагдсан ганц “аварга” байсан бол шинэ бэрдээ “бууж өгсөн”-өөрөө дэд аварга боллоо.
Хүүхдүүд сургуулиа төгсөж, ажил төрөлд орлоо. Ач төрлөө. Би дөчтэй “өвөө”, эхнэр маань гучин естэй “эмээ” боллоо. Ачаа үзээд хүн чинь шал өөр болдог юм билээ. Байн байн хошуу дэвсэж ач руугаа гүйгээд… “Байжгаагий нь миний муу бамбуулай” гээд хэл ам буцаад нялхарчихав… Харин худууд маань олон жил гадаадад амьдарч байгаа болохоор “ирье” гэж яарахгүй, ёстой нөгөө интернетийн “өвөө, эмээ” гэдэг болсон юм.
Залуу улсууд биендээ эрхлэж тунирхаад хааяа ам муруйхад эхнэр бид хоёр огт оролцдоггүй. Хүүдээ заримдаа ганц нэг үг хэлнээ. “Хүний охин үрийг авч амьдарна, хайрлана гэж суучихаад зорилгоо сайн ойлгож явах хэрэгтэй. Эцэг эх нь хол суугаа өөдсийн чинээ охиныг чи хайрлахгүй бол өөр хэн хайрлах билээ… Өвөөгөө ирэхэд хүүхэдтэйгээ зууралдаад эхнэр чинь зав гарахгүй бол өвөөдөө аяга цай чанаад өгчихөж бай. Бид яах вэ “залуу” улсууд, ундаа ус байсан ч тоохгүй. Өвөө чинь залуудаа хадмууддаа загнуулаад гараа хөлдөөж явсан хүн шүү дээ. Аавыг чинь улаан нялзрай байхад хайрлаад хаяж явж чадахгүй хадмын хаяанд зовж явсан юм” гэж “түүх” өгүүлнэ.
Эхнэр бид хоёр хүү бэрийнхээ “дуудлагаар” очиж ачаа “хараад” нөгөө хоёрыгоо дисконд явуулна. Заримдаа тэд үүрээр хүн аймаар зүс царайтай юмнууд шар айраг ханхлуулж ирнэ. Бэр ялимгүй халамцуу шинжтэй “Аав аа ээж ээ, баярлалаа. Амьдрал үргэлж сайхнаараа шүү. Та хоёр миний хадам аав ээж биш. Миний хамгийн дотны “найзууд” шүү. Би та нартаа хайртай” гэж хэлэхэд эхнэр бид хоёр хүүхэд шиг нь бүлтэлзэж “Охин минь унтаж амар даа. Бид хоёр явахгүй бол горьгүй нь ” гэж аргадаж унтуулна.
Манай “данхар толгойт” өөрийн юм гэсэндээ хэлсэн үг сонсоно. Харин бэр бол эмзэг. Хамаагүй үг хэлж болохгүй. Аргадаж бөөцийлүүлэх дуртай. Эх эцгээсээ олон жил хол хөндий явахаар хүүхдийн сэтгэл эмзэг болох нь аргагүй. Хүүтэй “муудалцах”-аараа аав ээждээ алтан хошуу “өргөдөг” бололтой. Худ Америкаас үе үе ярина.
-Сонин сайхан юутай вэ? Хүүхдүүд “дажгүй” юу? гээд…
-Дажгүй ээ дажгүй. Нам тайван.
-Янз бүрийн “асуудал” гарвал шууд над руу утастдаж бай. Наад хоёроо хааяа загнаж бай. Манай бүлтгэр охин хүнд “загнуулах” дургүй, дураараа загнах гээд байдаг юм… гэхэдээ та хоёр дэргэд нь байгаа юм байна, зохицуулж байгаарай. Үгэнд орохгүй бол “алган боов” өгсөндөө ч яахав. Та хоёр наанаа бид хоёрыг орлосон “элчин сайд” гэж бод.
-Хүний хүүхдэд үг хэлэх нь  бүү хэл, өөрсдийн хүүхдээ загнаж үзээгүй хоёр шүү дээ
-За за та нар наагуураа учраа олж бай. Хүргэн хүүг миний өмнөөс үнсээрэй.
Эхнэр бид хоёр гэрийн зүг явахаар машиндаа суулаа. Шинэ өдөр ирж, шөнө өглөө ирж, хүмүүс ажилдаа явцгаана. Ойрын үед хадам хөгшний лагшин чилээд байгаа тул бид хоёр хөдөлгөөн ихсэхээс өмнө гэртээ түргэн очих гэж яаран давхилаа. Хөөрхий хадам ээж, хүргэн охин хоёр нь ирээгүй шөнө яахин унтаж чадах билээ. Замдаа шинэ сүү аваад орьё…

Ар Гөрөөчийн Эркаdeeo.ruраскрутка сайтасайт создание продвижение раскруткавзломать wifiаквапарк аквалооescort dubai girlхочу взять деньги в долг под распискунациональные парки африки килиманджаросафари танзани¤туроператор по танзаниибизнес кредит брокеротдых в мае на островахhalloween drawingкидс италия харьковтехнология продвижение бренда на рынкепродвижение сайта в нескольких регионахпричины заболеваний щитовидной железы


Хадам аав болох нь ээ… \ наргианы үргэлжлэл \
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex